"НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэгдүүлбэл улсын төсөв 1,8 их наядаар тасарна"
НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн талаар Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Нэмэгдсэн өртгийн албан татвар нь улсын төсвийн улсын төсвийн 20 орчим хувийг бүртгүүлдэг төсвийн тогтвортой байдлыг хангах суурь, чухал эх үүсвэрийн нэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд НӨАТ тогтвортой өсөж 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,2 их наяд төгрөгт хүрсэн. НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бага орлоготой өрхүүдэд илүү өндөр хувьтай буцаан олголт олгох үзүүлэлтийг шатлан тусгасан. Энэ нь иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг бууруулах зорилготой байсан.
Гэвч өнөөгийн эдийн засаг, төсвийн орлогыг харгалзан үзэх шаардлага үүслээ. Иймээс Засгийн газар НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгож, одоогийн мөрдөж байгаа 20 хүртэлх хувийн буцаан олголтын зохицуулалтыг хэвээр хадгалахаар хуулийн төслийг боловсруулсан гэв.
УИХ-ын гишүүн Г.Очирбат асуулт асуулаа. "2025 оны 11 сарын 14-нд энэ хуульд өөрчлөлтийг оруулж ирэхдээ дунд болон бага орлоготой иргэдэд зориулж 0-500 мянган төгрөгийн худалдан авалт хийвэл буцаан олголтыг 100 хувь олгоно, 1 сая төгрөгийн худалдан авалтад 50 хувь, 1 саяас дээш бол 20 хувийн буцаан олголт олгохоор оруулж ирж баталсан. Жил бололгүй бид баталсан хуулиасаа ухарч байна.
Энэ хуулийг хүчингүй болгож байгаа зорилго нь юу вэ, улс мөнгөгүй болчихсон юм уу? Аравдугаар сарын 1-ээс хэрэгжих хуулийг хүчингүй болгож байгаад гайхаж байна" гэв.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, бид урсгал зардлаа тооцоогүй нэмсэн. Багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд ирэх онд 2 их наяд төгрөг шаардлагатай. НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэгдүүлэх зохицуулалтаар явбал багаар бодоход 1,8 их наядын орлого тасарна.
Ийм хэмжээний орлого тасарвал багш, эмч нарын цалин, тэтгэвэр нэмэх мөнгөгүй болно. 2027 онд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт байхгүй. Төсвийн хөтөлбөр, бодлогыг авч явдаг хөрөнгө оруулалтын орон зай 2,2 их наяд болсон. Энэ мөнгийг авч гарахын тулд НӨАТ-ын буцаан олголтыг тодорхой хугацаатайгаар хойшлуулъя гэв.