Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2026.05.11/ 09.00 цагт Ц.Давгадорж нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан эхэлж, 16.30 цагт шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, 18.50 цагт шийдвэрээр танилцуулав.
Шүүхийн шийдвэр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт “...шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулж...” Хүүхэд хамгаалалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн болон хүүхэд 14 нас хүрсэн бол түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглоно” заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.Э-д холбогдох шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Давгадоржийг:
- 2024 оны 06 дугаар сарын 08-09-ны өдөр шилжих шөнө иргэн Т.Золжаргалын амь насыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хоолойг нь цахилгааны утсаар ороон, амьсгалах замыг боож алсан гэмт хэрэг,
- 2024 оны 06 дугаар сарын 21-22-ны өдөр шилжих шөнө согтуурсан үедээ амь хохирогч Ч.Ш-н биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хоолойг нь цахилгааны утсаар ороон, амьсгалах замыг боож хүнийг алах гэмт хэрэг,
- Улмаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг,
- Мөн амь хохирогч Т.Золжаргалын ашиглаж байсан “Z..T..” гэх нэртэй фэйсбүүк хаягийг ашиглаж бусадтай амь хохирогч мэт харилцаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон” гэмт хэрэг,
- Мөн амь хохирогч Ч.Ш.-г алсны дараа цогцсыг нуух, зөөвөрлүүлэх үйлдэл хийлгэхийн тулд хохирогч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл бүхий хувийн мэдээлэл, гэмт хэрэг үйлдэгдсэн орон зайн нөхцөл байдлыг “Go pro” загварын камер ашиглан дуу-дүрсний бичлэгт буулган авч “мэдээллийг гадаад улс руу дамжуулж байгаа, та нар хамт алсан” гэж сүрдүүлж “бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг,
- Мөн арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэмт хэрэг,
- Мөн амь хохирогч Т.Золжаргалын эзэмшлийн “IPHONE 13 PRO” загварын rap утсыг өөрийн эзэмшилдээ авч, тухайн гар утсанд суулгасан Хаан, Төрийн банкны интернэт банканд нэвтэрч, нууц үгийг сольж өөрчлөх замаар кибер орчинд хууль бусаар халдаж “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэх хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
- Давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Давгадоржийн хүнийг алах гэмт хэргийн бусадтай бүлэглэсэн гэх хүндрүүлэх нөхцлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
- “онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алах” гэмт хэрэг,
- “арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэмт хэрэг,
- “бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг,
- “бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон” гэмт хэрэг,
- “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг,
- “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд эс үйлдэхүйгээр хамжигчаар оролцсон гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч дээрх хоёр этгээд нь шүүгдэгч Ц.Давгадоржийн насанд хүрээгүй амь хохирогч Ч.Ш-ын амь насыг хохироосон үйлдэлд урьдчилан амласан, мөн үйлдэл эс үйлдэхүйгээ гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулж, өөрсдөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж хуульд тайлбарласан байх тул шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болно.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр