Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанитай холбоотой 370 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий санхүүгийн 12 зөрчил байгааг шалгах хэрэгтэй гэсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон тус ТӨХК-ийн ТУЗ-өөс Зам, тээврийн яаманд өгчээ. Чиглэлийн дагуу тус яамны Дотоод аудитын газраас шалгалт орсон бөгөөд “Батжин харгуйн зам” компанид 5 удаагийн тендер өгсөн зөрчил илэрснийг салбарын сайддаа танилцуулсан аж.
Тухайн компани нь тендерийн материалаа хуурамчаар бүрдүүлсэн. Хуурамч материал бүрдүүлснийг нь мэдсээр байж 13 тэрбум төгрөгийн тендер олгож, ажил гүйцэтгээгүй байхад нь 9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогджээ. Уг тендер нь Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102 км төмөр замын бүтээн байгуулалтын 40 ширхэг суман шилжүүлэг авах тендер байсан ба тус компани гуравхан ширхгийг нийлүүлжээ. Уг төмөр замын бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж буй 5-р сарын 2-ны өдөр ЗТЯ-наас мэдээлж байв.
Энэ талаар сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2026.05.11/, Би гадаадад ажлаар яваад өнгөрсөн бүтэн сайны өглөө /2026.05.10/ ирсэн. Ирээд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл авсан.
Суман шилжүүлгийг Монголд хийх боломжгүй. Хоёр хөршийн аль нэгт захиална. Энэ ажилд гурван сарын хугацаа хэрэгтэй болно. Үүнтэй холбоотойгоор төмөр замын бүтээн байгуулалтын ажил саатах эрсдэл үүслээ. Мэргэжлийн яамнаас бүтээн байгуулалтын ажлыг гацаахгүйн тулд арга хэмжээ авахаас аргагүй болж байна. Иймд яаж ажлаа яаралтай явуулахын тулд Ажлын хэсэг байгуулсан.
-Төсвөөс шийдэгдсэн мөнгө нь буруу замаар орсон юм бол яамнаас дахин хөрөнгө оруулалт хийх хэрэг үү?
-Хохиролтой холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шийдэх байх. Манай яам төмөр замаа барих үүрэгтэй.
-“Батжин харгуйн зам” компанийн захирал Ганхуяг нь Б.Дэлгэрсайхан сайдын дүүгийн компани гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?
-“Батжин харгуйн зам” гэж ямар компани байдгийг би мэдэхгүй. Надад О.Ганхуяг гэж дүү байхгүй гэв.
370 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчлийн асуудлаар тус компанийн захирал О.Ганхуягийг шалгаж эхлээд байхад энэ оны 5-р сарын 1-ний өдөр Ганхуяг нь компаниа бусдын нэр дээр шилжүүлээд 2-3-хан хоногийн өмнө гадаад руу явжээ.
Ганхуяг өмнө нь “Би шүгэл үлээнэ. Би нэг ч төгрөг аваагүй, бүх мөнгийг захирлууд авсан. Би айж байна” гэж мэдэгдэж байсан юм билээ гэж сайд Б.Дэлгэрсайхан ярив. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна.
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилсон бөгөөд санхүүгийн зөрчилд нэр холбогдсон захирлуудыг чөлөөлөх асуудлыг томилсон байгууллага нь шийднэ.