Бүгд Найрамдах Турк Улсын хууль сахиулах байгууллагуудтай харилцан туршлага солилцож, хамтран ажиллах чиглэлээр тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Башак Гэнч Юксэл болон албаны бусад төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр (2026.05.11) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрч, ардчилал, хүний эрх, энх тайван байдлыг хангахад чиглэсэн нийтлэг үнэт зүйлс, зорилго, хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаа, эрх зүйн баримт бичгийн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр Үндэсний Цагдаагийн газрын Цагдаагийн академи болон Жандармер академийн бакалавр, магистрын урт хугацааны хөтөлбөрт Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас алба хаагчдыг амжилттай хамруулан, мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлтгэсээр ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.
Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны сайд Мустафа Чифтчи олон жилийн түүхэн харилцаатай Монгол улсад албан айлчлал хийж, хууль зүйн сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр улсын энэхүү түүхэн харилцаа нь өнөөгийн бидний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөөл үзүүлж байна. Мөн хоёр улсын Хууль зүйн яамд хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр хамтын ажиллагааны санамж бичгүүд цөөнгүй байгаа ч тодорхой түвшинд ахиц гарган ажиллах шаардлагатай зүйлс байна" гэв.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам