БХЯ, БОУАӨЯ, Ойн газар, Туул голын сав газрын захиргааны удирдлагууд Туул голын сав газарт хууль зөрчиж байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнууд замын компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу зогсоогоогүйгээс байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирч, иргэдийн "Үндсэн хууль"-аар олгогдсон эрх зөрчигдөж, хохирсоор байгаа талаар иргэдийн төлөөлөл, экологичид мэдээллээ.
Тэд "Нийслэлийн Замын хөгжлийн газраас хянан магадлал хийсэн тайланд Туулын хурдны замын ТЭЗҮ хангалтгүй, дутуу байна гэсэн. Улмаар өөрчлөлт хийх шаардлагатай болоход холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвшөөрөл хүчингүй болдог. Тиймээс ТЭЗҮ-д дахин тодотгол хийх шаардлагатай тул Туулын хурдны замын төсөл, дээрх судалгааг хийтэл 8-12 сарын хугацаанд зогсоох үндэслэлтэй юм" гэлээ.
Мөн "Туулын хурдны замын үндсэн трасс нь ундны усны худгуудыг дайрсан байгаа нь манай үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Бургас хядаж байсныг бид дөрөвдүгээр сарын 4-нээс эхлэн зогсоох ажлыг цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эхлүүлсэн. Энэхүү үйл ажиллагааг БХЯ, БОУАӨЯ, Ойн газар, Туул голын сав газрын захиргааны удирдлагууд зогсоох ёстой ч Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн дээрх үйлдэлд хөдөлсөнгүй. Төслийг зогсоочхоод байхад нууцаар ажиллаад, дахиад цутгалтаа хийсээр байна. Хүмүүсийн нүдийг хариулж байгаад зуурмагаа зуурч, цутгалт хийж байна. Тиймээс бидний зүгээс өөрсдөө унаа тэрэг гаргаж, ээлжилж сахидаг байсан. Одоо бүх нийтийн олон хоногийн амралтын өдөр буюу наадмаар тэд ажлаа явуулахад 90 хувьд хүрэхээр болчихсон. Тиймээс холбогдох байгууллагууд, төслийг зогсоох шийдвэр гарсан ч ажиллууд буй дээрх кэмпүүдэд хяналт тавин ажиллахыг шаардаж байна" гэлээ.