gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бидний багадаа уншиж өссөн үлгэр бүрд дээрэлхэгчийн дүр бий

Бизнес
Өчигдөр
Twitter logo

Нугасны муухай дэгдээхэй, Үнсгэлжин, Питэр Пэн зэрэг бидний багадаа уншиж өссөн үлгэрийн дүрүүд өнөө цагт өөр нэгэн чухал үүрэг хүлээжээ. Тэд хүүхдүүдэд дээрэлхэлтийг үл тэвчих, ялгаатай байдлыг ойлгох, дээрэлхэлтийн эсрэг ямар хариу хэмжээ авахыг таниулна.

Томчуудын адармаатай амьдрал дунд хэсэгхэн хугацаанд хүүхэд нас руугаа буцаж, толгой өвтгөсөн олон асуудлаа мартах сан гэж хүн бүр нэг биш удаа бодож байсан байх. Ээж аав гэр бүлдээ эрхлэхээс өөрийг мэдэхгүй тийм насанд өсвөр насныхан томчуудын амьдралаас ч илүү хар бараан, сэтгэл өвтгөм өдөр хоногийг туулж байна.

“Өсвөр насны сурагчид нэгнээ бүлэглэн зоджээ”, “Хүчирхийлж буй бичлэгээ цахим сүлжээнд байршуулжээ”, “Дээрэлхэлтэд өртсөн сурагч амиа хорложээ” гэсэн эдгээр мэдээлэл хэрэг гарсан даруйд нийгмийг цочроож, цахим сүлжээнд хэлэлцүүлгийн талбар болчхоод хэд хоногтоо мартагдана. Хүн төрөлхтөн технологи, хөгжил дэвшлийн оргил руу тэмүүлж буй энэ цаг үед нийгмийн бүх түвшинд дээрэлхэлтийг таньж мэдэх суурь мэдлэгтэй, түүнийг үл тоомсорлохгүй байх хэрэгцээ улам хурцаар тавигдаж байна.

ҮЛГЭРИЙН АРД НУУГДСАН ҮНЭН

Чингэлтэй дүүрэг Нэпко кидс хэвлэлийн газартай хамтран сургуулийн орчинд дээрэлхэлтийг үл тэвчих соёл төлөвшүүлэх “Дээрэлхэлтийг таньж мэдье” төслийг эхлүүлжээ.

Төслийн онцлог нь уламжлалт танхимын сургалтаас илүүтэй хүүхдүүдийн багадаа уншиж өссөн үлгэрүүдээр дамжуулан дээрэлхэлтийн талаар ойлгуулахад чиглэсэн талаар төслийг санаачлагчдын зүгээс онцолж байна. Учир нь бидний мэдэх олон үлгэрт дээрэлхэгчийн дүр байдаг ч бид ихэвчлэн аз жаргалтай төгсгөлд нь анхаарлаа төвлөрүүлдэг. Гэвч Үнсгэлжин гадуурхалт, доромжлолын бай болж, Нугасны муухай дэгдэхийг “өөр” харагддаг хэмээн шоолж сүргээсээ түлхэн хавчиж буй үйлдлүүд нь бусдад ямар гүн сэтгэлзүйн шарх үлдээдэг талаар төдийлөн анзаардаггүй талтай.

Төслийн хүрээнд дэлхийн алдарт 15 үлгэрийг сонгон авч, хүүхдүүдтэй “хэн нь зөв, хэн нь буруу вэ” гэж дүгнэхээс илүү “энэ үйлдэл яагаад дээрэлхэлт вэ?”, “ийм нөхцөлд чи юу хийх байсан бэ?” гэсэн ойлголтыг өгөх аж. Ингэснээр хүүхдүүд урьд нь зөвхөн “Муухай дэгдэхэй үзэсгэлэнт хун болсон” төгсгөлд баярладаг байсан бол одоо тэр үлгэрийн цаана нуугдсан ганцаардал, шаналал, ялгаварлан гадуурхалтыг илүү мэдэрч, бусдыг ойлгох хандлагад суралцах юм.

БАГШ БОЛ ЖИНХЭНЭ ИНФЛҮҮНСЕР

Хүүхдүүд дээрэлхэлтийг таньж сурахаас өмнө багш нар өөрсдөө түүнийг зөв ойлгож, ялгаж мэддэг байх шаардлагатай. Тиймээс төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 23, 37, 72 дугаар сургуулийн багш, удирдлагуудад арга зүйн сургалт зохион байгуулж, төслийн нэгдүгээр үеийг амжилттай давжээ. Эхний ээлжид сонгогдсон гурван сургуулийн нийт багш нарт “Дээрэлхэлтийг таньж мэдье сургалт”, анги удирдсан багш нарт “Үлгэрээр дамжуулан дээрэлхэлтийг таньж мэдэх” арга зүйн сургалтыг тус тус оржээ.

Сургалтын үеэр багш нар үлгэрийн дүрүүдэд хувирч, ямар үйлдэл нь дээрэлхэлт болох, тухайн нөхцөлд хэрхэн зөв хариу арга хэмжээ авахыг туршсан жүжигчилсэн юм. Багш нарт зориулсан сургалтыг товчоор илэрхийлбэл багш зөв арга зүйгээр оролцвол дээрэлхэлтийн 57% нь ердөө 10 секундэд зогсдог гэсэн санаа байлаа.

Төслийн дараагийн шатанд сургуулийн орчинд дээрэлхэлтийн эсрэг дархлааг бэхжүүлэхийн тулд нэгдсэн бодлогын баримт бичигтэй байхыг онцолж буй. Олон сургууль дотоод журамдаа дээрэлхэлтийн талаар тусгасан байдаг ч бодит нөхцөлд ямар тохиолдолд хэрхэн хариу арга хэмжээ авах нь тодорхой бус хэвээр үлддэг.

Иймээс төслийн хүрээнд сургуулийн орчинд гарсан тохиолдол бүрд тохирсон арга хэмжээ авах нэгдсэн тогтолцоо, багш нарыг хамгаалах бодлогын баримт бичиг боловсруулахад анхаарч байна. Учир нь аман доромжлол, цахим дээрэлхэлт, бие махбодын хүчирхийлэл, бусдаас тусгаарлах зэрэг нь бүгд өөр өөр хандлага, өөр өөр шийдэл шаарддаг байна.

ХАМТЫН ОРОЛЦОО

Төслийн дараагийн шат сургуулийн орчноор хязгаарлагдахгүй. Эцэг эхчүүдтэй хамтран “миний хүүхэд, чиний хүүхэд” гэж талцах бус, хүүхэд бүрийг хамгаалах нийтлэг ойлголт, зөв хандлагыг бий болгохыг зорьж байгаа аж.

Учир нь хүүхэд дээрэлхэлттэй ганцаараа тэмцэж чаддаггүй. Түүний ард багш, эцэг эх, найз нөхөд, сонсож ойлгодог насанд хүрэгчид байх ёстой. “Дээрэлхэлтийг таньж мэдье” төсөл нь сурагч, багш, эцэг эх гэсэн гуравласан холбоог нэг ойлголт, нэг хандлагад нэгтгэхийг зорьж буйгаараа онцлог юм.

Төслийн хүрээнд үлгэрийн дүрүүдээр дамжуулан дээрэлхэлтийн 15 хэлбэрийг ойлгосон багш, сурагчид өөрсдөө дүрд хувирч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан бусад хүүхэд, эцэг эхчүүдэд дээрэлхэлтийн хор уршиг, түүнийг хэрхэн таньж мэдэх талаар таниулан хүргэхээр бэлдэж байна.

Үлгэр болгон аз жаргалтай төгсдөг. Харин бодит амьдрал дээр хүүхэд бүрийн төгсгөлийг аз жаргалтай байлгахын тулд томчуудын оролцоо, ойлголт, хамтын хариуцлага хамгийн чухал болжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан