Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгаа байгалийн онцлог, хамгаалалтын зорилгоос нь хамааран дөрвөн төрөлд ангилдаг. Эдгээр ангилал нь өөр өөрийн онцлог, хамгаалалтын дэглэмтэй бөгөөд байгаль, түүх, соёлын өвийг хадгалах үндсэн зорилготой юм.
Тодруулбал, Монгол Улсын Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд,
- Дархан цаазат газар,
- Байгалийн цогцолборт газар,
- Байгалийн нөөц газар,
- Дурсгалт газар гэсэн дөрвөн ангиллыг хуульчилсан байдаг.
Хамгийн өндөр хамгаалалтын зэрэглэлд тооцогддог нь дархан цаазат газар юм. Энэ нь байгалийн бүс, бүслүүрийн онцлогийг унаган төрхөөр нь хадгалсан, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой газар нутгийг хамгаалах зорилготой. Ийм бүсэд үйлдвэрлэл, ашиглалтын үйл ажиллагааг хатуу хязгаарладаг бөгөөд экосистемийн тэнцвэрийг хамгаалахад чиглэдэг байна.
Харин байгалийн цогцолборт газар нь байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймаг, түүх, соёлын дурсгалыг хадгалахын зэрэгцээ аялал жуулчлалыг зохистой хөгжүүлэх боломжтой байдгаараа онцлог. Тус ангиллын газрыг онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүс гэж ангилан ашигладаг аж.
Байгалийн нөөц газар нь тодорхой төрлийн нөөц баялаг, ургамал, амьтан, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн тодорхой хэв шинжийг хамгаалах чиглэл давамгайлдаг бөгөөд зарим бүсэд тодорхой хэмжээнд уламжлалт ашиглалтыг зөвшөөрдөг байна.
Мөн байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг хадгалан хамгаалах зорилготой газрыг дурсгалт газар ангилалд хамруулдаг. Үүнд байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, агуй, эртний түүх соёлын ул мөр хадгалсан газрууд багтдаг аж.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэмийн талаар буюу Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газраас бэлтгэсэн дараах нийтлэлүүдийг хүргэе.
- Түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнийг нэг дор цогцлоосон Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар
- Отгонтэнгэрт очсон болон очихоор зэхэж буй хүн бүрийн мэдэх ёстой зүйлс
Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар иргэд тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, ялгааг зөв ойлгох нь байгаль хамгааллын ач холбогдлыг илүү бодитоор хүлээн авах суурь болдог байна. Иймээс олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, судалгааны ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатайг онцолж байна.