Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд Аугаа эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулсны 81 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.
Хүлээн авалтад Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар хүндэт зочноор оролцов.
Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монголын ахмад дайчид, тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөл, эх оронч болон түүхэн дурсамж, алдар гавьяаг мөнхжүүлэх иргэний байгууллагуудын төлөөлөгчид, Монгол Улсад оршин суугаа Оросын эх орон нэгтнүүд, гадаадын улс орнуудын дипломат ажилтнууд оролцлоо.
Төв танхимын үүдний хэсэгт зочдод зориулан Орос-Монголын цэргийн хамтын ажиллагааны түүх болон өнөөгийн байдалд зориулсан үзэсгэлэнг дэлгэжээ.