Мэдээллийн Аюулгүй Байдлын Газраас зохион байгуулсан төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой “Gov Sec 2026” арга хэмжээ тавдугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Сүүлийн жилүүдэд кибер халдлагын төрөл, цар хүрээ эрс нэмэгдэж, зөвхөн хамгаалалтын хэрэгсэл суурилуулах биш, тасралтгүй хяналт, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ авах хурдан болон чадавх чухал болжээ. Ялангуяа төрийн байгууллагуудын хувьд дата нууцлал нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой тул илүү өндөр түвшний хамгаалалтын шаардлагатай болж байна.
Тус арга хэмжээнд Мобиком Корпорац ХХК-ийн Технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа “Мэдээллийн аюулгүй байдлын цогц үйлчилгээ” сэдвээр илтгэл тавьж, байгууллагуудад тулгарч буй мэдээллийн аюулгүй байдлын сорилтууд болон Мобикомоос санал болгож буй шийдлүүдийг танилцуулсан юм.

Тэрээр, Байгууллагуудад системийн буруу тохиргоо, нэвтрэх эрхийн хяналт сул байх зэрэг эмзэг байдлын асуудлууд түгээмэл тулгардаг. Тухайлбал, халдагчид хамгаалалтгүй орхисон API эсвэл сул нууц үг, нэвтрэх эрхийг ашиглан байгууллагын чухал өгөгдөл рүү нэвтрэх эрсдэлтэй байдаг.
Нөгөө талаас байгууллагуудад системийн аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулж, МАБ-ын зөрчлийн шалтгааныг тодорхойлоход мэргэшсэн хүний нөөц дутмаг, МАБ-ын систем, дэд бүтцийн чадамж сул болон SOC байгуулах, ажиллуулахад өртөг өндөр хугацаа их шаарддаг зэрэг сорилт тулгарч байна.
Мобиком корпорацын зүгээс 16 жилийн турш тус чиглэлд ажиллаж, салбартаа мэдлэг чадавхаар тэргүүлсээр ирсэн туршлагадаа үндэслэн баталгаажсан мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг харилцагч, хамтрагчдадаа санал болгож ажиллах боломжтой болсон тухай дурдсан юм.

"SOC-ADVANCED" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ
- Кибер хандлагыг дэвшилтэт арга барилд үндэслэн аюулыг илрүүлж, сэргийлэх
- Зөрчил, халдлагын шалтгаан болон явцыг гүнзгийрүүлэн судалж тогтоох
- Аюул илэрсэн даруйд шуурхай арга хэмжээ авч, нөлөөллийг зогсоох
- Удирдлагын түвшний болон аюулгүй байдлын дэлгэрэнгүй тайлан
- 24/7 тасралтгүй шинжээчийн дэмжлэг зэргийг үзүүлж бүрэн хамгаалалт, хариу арга хэмжээг авах боломжтой.
Мөн арга хэмжээний үеэр оролцогчид Монгол Улсад тулгамдаж буй кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, хиймэл оюун ухаанд суурилсан хамгаалалтын технологи, мэдээллийн аюулгүй байдлын бодит кэйсүүд зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл сонсож, харилцан туршлага солилцсон юм.