УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар БНХАУ-ын Ганьсу мужийн ашиг сонирхолд үйлчилж байгаа гэr Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэн, сэтгүүлч н.Нарангарав мэдээлж байна. Тэрээр дараах мэдээллийг өгөв.
-Би иргэд, ТББ-уудтай хамтран гурван жилийн өмнөөс Нарансэвстэйн боомтыг нээлгэхгүй гэж тэмцэж байна. Энэ боомтыг нээх ажлыг УИХ-ын гишүүнО.Амгаланбаатар оройлдог. Гэтэл энэ боомтыг нээх нь Монгол Улсын эрх ашиг мөн үү? Энэ бол 100 хувь хятадын талын албан захиалга гэдгийг би та бүхэнд 1 зэрэглэлийн нэг албан бичиг харуулж ярья. БНХАУ-ын Ганьсу мужийн Худалдааны газраас албан бичиг илгээжээ.
Нарансэвстэйн боомтыг нээх нь хятадын талд ашигтай, энэ саналыг бид өндөр ач холбогдолтойгоор тооцон анхаарч, мужийн намын хороо, мужийн Засгийн газар, мужийн Засгийн газрын гадаад харилцааны алба, мужийн Засгийн газрын Хөгжил шинэчтгэлийн хороотой хамтран боомтыг дахин нээх ажлыг урагшлуулж байна. Мөн манай улсын зарим албан тушаалтантай уулзаж, зөвшилцсөн талаараа бичсэн байна.
Олон улсын түвшний харилцан айлчлал солилцоог өрнүүлэх гэсэн хоёрдугаар хэсэгтэй. 2023 оны тавдугаар сард мужийн захирагч Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайтдай уулзжээ. Тухайн үед С.Бадрал элчин сайд байв. Хоёр тал боомтыг хамтран эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Монгол Улсын биш гаднын эрх ашгийг хангаж байна. Үндсэн хуулийг зөрчсөн, өргөсөн тангаргаасаа буцсан тул О.Амгаланбаатарыг УИХ-ын гишүүнэээс эргүүлэн татах үндэслэл бүрдсэн гэж би үзэж байна. Энэ хүн ашиг сонирхлын зөрчилд автсан.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Нарансэвстэй авто боомтыг нээх шийдвэр гаргасан. Гэвч байгаль хамгаалагчид, амьтан хамгаалагчид энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүүцэж, мазаалай гэх мэт ховордсон ан амьтанд сөрөг нөлөө үзүүлнэ, эмзэг хөрстэй нутаг, дархан цаазат газарт авто тэвээр хийхийг эсэргүүцсэн юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн гол баримт бичиг болох "Алсын хараа 2050"-д Нарансэвстэй боомтыг нээх тухай дурдаагүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ шийдвэрийг гэнэт гаргасан.
БНХАУ-ын Ганьсу муж энэ боомтыг нээлгэх хүсэлтээ манай талд 2024 оны парламентын сонгуулийн өмнө гаргажээ. Тус муж хил рүү зургаан эгнээ бүхий вто замаа зассан байна.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Засгийн газрыг давж, хятадын талтай уулзсан, амлалт өгсөн. Баруун аймгуудын ашигт малтмалыг урд хөрш рүү экспортлохоор зэхэж байна. Гэтэл иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх талаар огт дурдаагүй. Баруун аймгуудад сүүлийн үед ашигт малтмалын олон зөвшөөрөл өгч, боомтын нээлтэд бэлтгэж эхэллээ.
2024 оны тавдугаар сард хоёр талын ажлын хэсэг БНХАУ-д уулзаж, авто замын зураг төслийг урьдчилсан байдлаар зөвшөөрчээ. Үүний дараа буюу 224 оны 11-р сард УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 14 хуудастай, дунд сургуулийн хүүхдийн реферат шиг танилцуулга хийсэн.
Энэ танилцуулгадаа Говь-Алтай аймгийн Бигэр, Цог сумууд, Нарансэвстэй рүү явах дархан газрын хойд хязгаарыг хөвөөлөн зам тавина гэсэн. Хятадын талтай маршрутаа тохиролцжээ. 2024 оны зургаадугаар сард Ганьсу мужийн төлөөлөгчид Говь-Алтай, Баянхонгор аймагт ирж, илүү дэлгэрэнгүй ярилцан ажилласан. 2024 оны есдүгээр сард Ганьсу мужийн удирдлагууд Дунхан хотод УИХ-ын дэд дарга нартай уулзжээ.
2025 онд мужийн төлөөлөгчид манай улсын Хилийн боомтын удирдлагуудтай уулзаж, хоёр талын ойлголтоо илүү зузаатгажээ. Говь-Алтай аймгийн одоогийн Засаг дарга н.Чинбат мөн мужийн даргатай энэ асуудлаар уулзжээ. Нарансэвстэй боомтыг дахин нээх судалгааг хятадын тал боловсруулсан.
БНХАУ энэ боомтыг нээснээр улс төр, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн гэх мэт олон талын давуу тал үүсгэнэ гэж үздэг. Иймд бодитой ажил хийж, авто зам, хаалгаа барьчихсан. Барилга байгууламжаа барьж, боомт байгуулах бүх бэлтгэлээ хангасан. Манай улс 1992 онд нээгээд, энэ боомтыг дархан цаазат газар тул хэмээн буцаад хаажээ.
БНХАУ үүнийг нэг талын шийдвэрээр боомтыг хаасан гэж албан бичигтээ дурджээ. Мөн хил орчмын сумын иргэдийн саналыг авах талаар бичсэн байна. Баянхонгор аймгийн хоёр сум, Говь-Алтайн хэд хэдэн сум хил орчмын нутагт хамаарна. Монгол тусгаар улс байтал хятадын албан бичигт ингэж бичжээ.
Аж богдын нурууны ноён оргилыг төрийн тахилгат болгож, нутаг орноо хамгаалах хүсэлтэй байна. Өнөөдөр энд ярьсан бүх асуудлаа ҮАБЗ-д хүргүүлсэн. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Бямбажаргалтай мөн уулзсан гэв.