Нутгаасаа би холдож чаддаггүй хүн. 2021 онд цаг газар гандан, малын хамар хатгах өвсгүй болж, арга барагдаад Өвөрхангай аймгийн Богд сум руу отроор явсан юм. Тостын сүрлэг нуруугаараа түшиг тулгуур хийж амьдарсан хүн чинь цэлийсэн талд очихоор нүд торох зүйлгүй хэцүү. Эрвэгэр сэрвэгэр хаднууд, зэрлэг амьтад маань нүдэнд харагдаад сэтгэл тогтдоггүй юм билээ.
Сар болгон 200 километр замыг туулж бууриа эргэж, хоёр хоноод буцна. Жил орчим болоход нутагтаа очилгүй сар болж чадаагүй хэмээн ярих энэ хүн бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн малчин Д.Даваа юм.
Өмнийн говийн баруунтай, Тост Тосон Бумбын нуруу хөхрөн сунайна. Монгол Алтайн үргэлжлэл болсон энэ нуруу бол цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай, хар сүүлт зээрийн бэлчээр, эртний Торгоны замын мөр бүдгэрэлгүй үлдсэн хосгүй нутаг. Чулуун зэвсгийн үеийн хот сууринаас эхлээд түүх соёлын үнэт дурсгалууд, ховор живэр биологийн төрөл зүйлүүд нь энэ газрыг хамгаалах ёстой үнэт өв болгодог аж.
Урь орж ул, зулай хоёрыг элс, нар төөнөж эхлэх үест бид Тост Тосон Бумбын нурууг зорьсон юм. Эцэг өвгөдийнхөө түүх, шарилыг хэдэн зуун жил өөртөө оршоон дүнхийх Хүргэр хайрхныг зүглэхэд цас хялмаалж байлаа. Их говийн эрс тэс уур амьсгал халуун, хүйтнийг харшуулан угтав.
Энэ сүрлэг нуруудын бэлд Даваа гуайнх буй. Амьдралынхаа 41 жилийн хаврыг мал маллаж үдэж буй нь энэ. Хэдэн малаа дагахаасаа илүүтэйгээр цоохор ирвэс, аргаль, янгираа цээжээр мэдэх нэгэн гэвэл хэтийдэхгүй.

Эрт цагт Тостын нурууны ноён оргил Тост хайрхны өвөр, Наранбулаг хэмээх газар уулын оройгоор цухуйх аварга том зандан мод ургадаг байсан гэдэг. Тэр модыг аварга могой ороон, нуруудаа дамжин мөлхдөг байсан гэх домог бий. Могойн үлдээсэн тос мэт ул мөрөөр энэ нурууг Тост Тосон Бумбын нуруу хэмээн нэрлэсэн аж. Элгэн хадат энэ уулсад хангайн хандгай, бугаас бусад амьтад бий гэх.
Д.Даваа гуай хэлэхдээ, “Тост минь хөрсөн дээрээ ч, доороо ч баялагтай, ган зуд болдоггүй ээлтэй нутаг. Нэг хэсэг уул уурхайн хайгуул идэвхжиж, байгальд сөрөг нөлөөлөл үзүүлж байсан үе бий. Тостын хэцэд маань байхгүй амьтан гэж байхгүй. Ар өврөөр хулан сүрэг сүргээрээ бэлчдэг байсан бол уул уурхайн дуу чимээнээс дайжсан уу үзэгдэхээ больсон.
Харин сүүлийн жилүүдэд Тост Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалтад авснаас хойш байгаль, зэрлэг амьтдын байдал харьцангуй тогтворжиж байгаа нь ажиглагдсан. Энэ сайхан нутгаараа түшиг тулгуур хийж амьдардаг нутгийн уугуул иргэний хувьд сэтгэл тэнүүн явна хэмээв.
Тэрээр өглөө босоод уул нуруудаа хараачилж, зэрлэг амьтдаа бүртгэн, мөр шинжин алхдаг. Өнгөрсөн зун дадсан ёсоороо эртлэн босоод худаг руу усанд явтал хөл нүцгэн хүн сайр уруудаад алхчихсан юм шиг мөр байхыг олж харж гэнэ.
Ойртоод ажвал мазаалайн мөр байж. 2016 оноос хойш үзэгдээгүй их говийн мазаалайн мөрийг хараад учиргүй баярлаж, тусгай хамгаалалттай газрын дарга руу тэр дороо утас цохижээ.
Мөн ховордоод байсан хавтгай айлын тэмээний захад үзэгдэх болсон гэнэ. Тусгай хамгаалалттай газар буун дуу гаргаж, газар хөндөхийг хориглодог учир нутгийн минь нурууд амьтадтайгаа амсхийж ховор амьтад эзэмшил нутагтаа эргэн үзэгдэж буйд тэрээр ихэд талархалтай сууна.

Гэвч энэ бүхэн амар байсангүй. 2000 оны эхэн үе, зах зээлийн шуурга хаа сайгүй салхилж ахуйд Тостын нурууг чиглэсэн олны цуваа тасардаггүй байж. Байгалийн нөөцийг нь ухах, хар өвсийг нь Хятад руу гаргах гэж элдэв аргаар оролдоно. Төрж өссөн нутгаа зүгээр онгичуулаад суултай биш. Ийн тэрээр идэвхтэн байгаль хамгаалагч болжээ. Идэвхтэн байгаль хамгаалагчид цалин хөлсгүй, цэвэр өөрийн хүсэл сонирхол, сэтгэл зүрхээрээ ажиллацгаана.
“Нүд улаан, мөнгө цагаан” гэгчээр улайрсан тонуулчидтай ганцаар тулах амаргүй. Нэгэнт улайрсан хүмүүстэй эвгүйхэн шиг таарвал амиа алдаж мэдэх. Тэгэвч уугуул нутгийнхаа унаган төрхийг сүйтгүүлэхгүйн тулд өдөр алгасалгүй уул нуруудаараа эргүүл хийж, эвээр нэг, арга сүвэгчилж нэг үзнэ. Зарим нь лонх юмаар аргалах гэнэ. Тэр бүхний өмнө нутгаа гэсэн, байгалиа гэсэн сэтгэл нь нугарч, хугарч байсангүй.
Байх газаргүй, мал маллах бэлчээр усгүй болох аюулаас олон хүний уйгагүй тэмцэл, орь залуу эрийн амь насаар Тост Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан.
Газар нутгийг судалгаатай, эргүүл хяналттай, хуулийн хүрээнд хамгаалахын чухлыг тултал мэдэрсний хувьд тэрээр хамгаалалтын захиргааны бүхий л санаачилгыг дэмжиж, хамтран ажиллаж, ажиг сэжиг гарвал хэл чимээ дуулгахыг хичээнэ. Аймаг, хот руу хаа нэг хэд хоногоор яваад ирвэл нуруудаа тойрч машин, мотоциклийн мөр харна. Сэжигтэй мөр тааралдвал хэн, хаанаас ирээд явсныг нь сураглаж байж сэтгэл амардаг гэв.
Тусгайлан хамгаалсны үр дүнд Тостын нурууны элгэн байц хадаар янгир ямаа нь дүүлж, уулын эзэн цоохор ирвэсийн амьдрах орчны заналхийлэл багасжээ.
"Хүн л байгальтайгаа тэрсэлдэг. Нутаг усаа түшиж, зэрлэг амьтдаа хайрлаж, хамгаалж явахыг л чухалчилдаг юм ах нь. Ойр хавийн зэрлэг амьтдаа хэрэндээ бүртгэнэ, зан авирыг нь ажиглана. Манай энд гурван гүентэй нэг ирвэс бий. Эх нь нэг зулзагаа дагуулж миний урдуур зам гатлаад, хоёр зулзага нь нуруу эргээд явснаас хамгийн бага нь зээрээр хооллочхоод хэвтэж байгаа нь энэ. Ирвэс уурлахаараа сэрвээгээ өөдөө босчихдог юм, хардаа" хэмээн зураг үзүүлж дэлхийн дайдад ховордсон цоохор ирвэстэй зэрэгцэн амьдарч буйдаа тэрээр бахархалтай сууна.
Боржин чулуут хаднууд нь сэрийж, Алтан ганжир уул нь цоноод сүрлэг гэж жигтэйхэн. Уулын орой бүрд Чулуун зэвсгийн үеэс эхлэлтэй хадны сүг зураг бий үнэхээр баян нутаг хэмээн тэр ам дүүрэн өгүүлнэ.
Д.Даваа гуайн амьдралын утга учир нь Тост Тосон Бумбаа, говь сайхан нутгаа унаган төрхөөр нь үр хойчдоо үлдээх явдал юм. Тиймээс ч аялал жуулчлалыг татаж, тусгай хамгаалалттай газар нутгийг илүү хөгжүүлээсэй гэж хүсэж явна. Энэ сайхан нутгийн өнгө үзэмжийг харсан, утга учрыг нь ойлгож мэдэрсэн хүнд ухах төнхөх сэтгэл даан ч төрөхгүй дээ гэж тэрээр ярьж байлаа.

Байгалиа хамгаална гэдэг цээжээ дэлдэн орилохын нэр биш. Ундаргын дарсан булгийн чулууг зайлуулчих ухаан, татсан тамхи, чихрийн цаасаа хаяхгүй байхаас л эхэлнэ. Үүнийг хэдий багаас нь хүнд суулгана, төдий чинээ үр дүнтэй.
Д.Даваа гуай сум, гэр хоёрын хооронд явахдаа хоёрдугаар ангийн ачаараа зам дээрх чулуу, хажуугийн хогийг түүлгэдэг гэнэ. “Эх оронч Монгол хүн гэж нутаг орондоо ээлтэй хүнийг л хэлнэ. Татаж байгаа тамхиныхаа ишийг хогийн саванд хаячхаж чадахгүй хүн Монголдоо хайртай, байгалиа хамгаалах тухай яриад ч хэрэггүй” хэмээн тэрээр шулуухан хэлж байлаа.
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж зун нь шатааж, өвөл нь хур цасгүй, хавар нь шороогоор нүддэг болсон тул тэрээр ус элбэгтэй газраас ус зөөж, дэрсээ чийглэн усалж, цөлжиж буй газраа сэргээдэг. Гаднаа чацаргана, улиас, хайлаас мод тарьж, дасан зохицох болон сөрөн тэмцэх аргыг эрэлхийлж сууна.
Тостын хөх нуруунд бүх сэтгэл, зүрхээ даатгачихсан, түүнийхээ төлөө нэгэн насны амьдралаа зориулж яваа Д. Даваа гуай эх нутаг, газар шороотойгоо хүйн холбоотой Монгол хүний үнэн төрх юм даа.