Мега төсөл гэх нэр томьёо саяхан л бидэнд цоо шинэ байв. Мега төсөл гэдгийг их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, урт хугацаанд хэрэгждэг, төр засаг, аж ахуйн нэгжүүдийн олон талын оролцоотой атлаа төсөл хэрэгжүүлж буй улсад нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл ойлгож болно.
Манай улсад том том мега төслүүдийг дагаж Эрдэнэт, Дархан хотууд шинээр бий болсон түүхтэй. Зэс баяжуулах Эрдэнэт, Оюутолгой гэсэн хоёр том үйлдвэртэй болов. Тэгвэл аж үйлдвэрийн чиглэлд амжилттай хэрэгжиж буй ганцхан мега төсөл байгаа нь Газрын тос боловсруулах үйлдвэр.
ДЦС-5, Байгалийн хийн хоолой, Метро, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүдээс ердөө нэг л мега төсөл тасралтгүй урагшилсаар. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал доктор Д.Алтанцэцэгтэй төслийн явц, тулгардаг сорилуудын талаар ярилцав.
Энэ төслийг бид Бүгд Найрамдах Энэтхэг улсын 1.6 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Энэ бол Энэтхэг, Монгол хоёр улсын нэн эртнээс улбаатай түүхэн харилцааг эдийн засгийн утгаар баяжуулж, шинэ түвшинд хүргэсэн төсөл юм.