gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
СEO

"Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор эрчим хүчний асуудлаа бие даан шийддэг болно"

Б.Эрдэнэчимэг
СEO
2 цаг 23 минутын өмнө
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
Twitter logo
СEO
2 цаг 23 минутын өмнө

Мега төсөл гэх нэр томьёо саяхан л бидэнд цоо шинэ байв. Мега төсөл гэдгийг их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, урт хугацаанд хэрэгждэг, төр засаг, аж ахуйн нэгжүүдийн олон талын оролцоотой атлаа төсөл хэрэгжүүлж буй улсад нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл ойлгож болно.

Манай улсад том том мега төслүүдийг дагаж Эрдэнэт, Дархан хотууд шинээр бий болсон түүхтэй. Зэс баяжуулах Эрдэнэт, Оюутолгой гэсэн хоёр том үйлдвэртэй болов. Тэгвэл аж үйлдвэрийн чиглэлд амжилттай хэрэгжиж буй ганцхан мега төсөл байгаа нь Газрын тос боловсруулах үйлдвэр. 
 
ДЦС-5, Байгалийн хийн хоолой, Метро, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүдээс ердөө нэг л мега төсөл тасралтгүй урагшилсаар. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал доктор Д.Алтанцэцэгтэй төслийн явц, тулгардаг сорилуудын талаар ярилцав.   

Энэ төслийг бид Бүгд Найрамдах Энэтхэг улсын 1.6 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Энэ бол Энэтхэг, Монгол хоёр улсын нэн эртнээс улбаатай түүхэн харилцааг эдийн засгийн утгаар баяжуулж, шинэ түвшинд хүргэсэн төсөл юм.  

EPC02-ЫН ИНЖЕНЕРИЙН АЖИЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА

-Ормузийн хоолойг хаасны улмаас сүүлийн нэг сард газрын тосны үнэ өсөж, олон орон шатахууны хомсдолтой нүүр туллаа. Энэ нь газрын тос ямар чухал болохыг, бусдаас хараат бус байж, өөрсдөө үйлдвэрлэх нь маш чухал болохыг харууллаа. 
-
Энэ нь газрын тос ямар чухал болохыг, бусдаас хараат бус байж, өөрсдөө үйлдвэрлэх нь маш чухал болохыг харууллаа. Газрын тос, байгалийн хийн салбар нь дэлхийн геополитикийн асуудалтай салшгүй холбоотой болохыг дэлхий дахинд өрнөж буй үйл явдлуудаас бэлхнээ харж болохоор байна.

Ер нь сүүлийн 100 орчим жилийн турш улс хоорондын, тэр дундаа аж үйлдвэржсэн орнуудын геополитикийн зөрчилдөөн маргааны гол сэдэл нь өнөө үеийн эрчим хүчний гол эх үүсвэр болсон газрын тосыг тойрсон ашиг сонирхол байсаар ирлээ.  

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын ихэнх нь өөрийн гэсэн газрын тосны нөөцгүй ч газрын тосны үйлдвэр, нефть-химийн үйлдвэртэй байдаг. Сингапур улс л гэхэд анхныхаа аж үйлдвэрийн хөгжлийн гараагаа газрын тосны үйлдвэрээс эхэлсэн. 

Өнгөрсөн зууны эхэнд буюу дотоод шаталтат хөдөлгүүр анх бий болж, нефть-химийн шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн цагаас газрын тос, байгалийн хий нь эрчим хүчний чухал эх үүсвэр, хүмүүсийн амьдралын хэрэглээний гол суурь болжээ.  

Бидний өдөр тутмын хэрэглээний ихэнх зүйл газрын тосноос гаргаж авдаг нефть-химийн бүтээгдэхүүнээс гаралтай. Юун түрүүнд түлш шатахуунаар улс орны тээвэр ложистик, дэд бүтэц, уул уурхай, газар тариалан, батлан хамгаалах салбар хөдөлж байдаг бол барилгын материал, бордоо, хувцас хунар, эм, эмийн бүтээгдэхүүн, цэвэрлэгээний бодис гээд хэрэглээний тоо томшгүй олон зүйл газрын тосноос гаралтай.

Энэ ч утгаараа өнөө үеийн аж үйлдвэрийн цөм нь газрын тосны салбар хэвээр байгаа бөгөөд улс орнууд бусад аж үйлдвэрээ энэ салбарыг дагуулж хөгжүүлдэг. Иймээс томоохон улс гүрнүүд эдийн засгийн болоод стратегийн онцгой ач холбогдолтой газрын тос, байгалийн хийн нөөцийг эзэмших, хяналтаа тогтоохын төлөө зөрчилдөөнд хүрч байна.   

Аливаа улс газрын тос боловсруулах үйлдвэргүй бол эдийн засагт нь нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдан, тогтворгүй байдал үүссэнээр инфляц өсөх, худалдан авах чадвар буурах, гадаад худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдэх зэрэг макро-эдийн засгийн томоохон сөрөг үр дагавар бий болдог. Нэмж хэлэхэд Газрын тос боловсруулах аж үйлдвэр нь эдийн засгийн хувьд өндөр үр ашигтайд тооцогдоно. 

БИД БЭЛЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАЖ АВААГҮЙ. ДАНДАА ТУСГАЙЛАН ЗАХИАЛЖ ҮЙЛДВЭРЛҮҮЛСЭН

-Манай улсын хувьд энэ чухал салбар ямар түвшинд хөгжиж байна?  
-Газрын тосны салбарыг дээш, дунд, доош урсгал гэж хувааж үздэг. Газрын тосны дээш урсгал нь хайгуул өрөмдлөг, дунд урсгал нь тээвэрлэлт, доош урсгал нь газрын тос боловсруулах үе шат юм.  Бидний барьж буй үйлдвэр доош урсгалд хамаарна.  

Харин үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх газрын тос дамжуулах хоолой нь дунд урсгалын дэд бүтэц бөгөөд Монголд нефтийг алсын замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болж байна. Манай улсын газрын тосны дээш урсгал болох хайгуул олборлолтын дийлэнх хувийг БНХАУ-ын компаниуд хийж байна. Бид газрын тосны нөөцтэй хэдий ч нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас 100 хувь импортоор авсаар байна. 

Зүүнбаянд 1940-1950-иад онд анх ЗХУ-ын геологичид газрын тосны Цагаан элсний  ордыг нээж, анхны газрын тос боловсруулах үйлдвэр 1947 онд баригдан 20-иод жил ажилласан түүхтэй.

30 орчим жил идэвхгүй байсан газрын тосны салбар 1990-ээд оноос дахин сэргэж, Монгол улс газрын тос олборлогч орны тоонд багтсан төдийгүй тогтоогдсон нөөцдөө тулгуурлан боловсруулах үйлдвэр барих түвшинд хүрсэн юм.

2014.03.17-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Монгол улсад газрын тосны үйлдвэр барих тохиолдолд дотоодын түүхий эдэд түшиглэн барих” тухай зөвлөмж гарсан байдаг учраас манай газрын тосны үйлдвэр Тамсагийн сав газрын түүхий тосны физик-химийн шинж чанар, олборлолтын батлагдсан хэмжээнд суурилж төлөвлөгдсөн юм.  

Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр Энэтхэг Улсын Засгийн газраас олгож буй жилийн 1.75 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр босож байна.  

-Түүхий эдийн хангамжтай холбоотой асуудал олны анхаарлын төвд байсаар байна?  
-
ГТБҮ-ийн хүчин чадлыг 2012 онд Газрын тосны газрын Хайгуул ашиглалтын зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн “Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан түүхий тосны олборлолтын төлөвлөгөөнд суурилан УУХҮЯ-наас 1,5 сая тонн/жил байхаар тогтоосон.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий мэргэжлийн байгууллага баталсан олборлолтын төлөвлөгөөнд үндэслэсэн гэсэн үг. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК газрын тосны олборлолтоо 2018 онд жилийн 1,5 сая тоннд хүргэж, цаашид 20-иод жил энэ хэмжээнд олборлохоор төлөвлөсөн байсан ч 2016 онд 1,2 сая тоннд хүргэж байсан олборлолтын хэмжээ харамсалтай нь сүүлийн жилүүдэд тогтмол буурсаар байна.                       

 МАНАЙ КОМПАНИ АНХ АРВАН ИНЖЕНЕРТЭЙ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР 70 ИНЖЕНЕР АЖИЛЛАЖ БАЙНА   

 -Олборлолт буурсан шалтгаан юу юм бол? 
-Хууль эрхзүй, эрчим хүчний хангамж, орон нутгийн иргэдтэй үйл ойлголцол зэрэг шалтгаанууд байдаг гэсэн. Гэхдээ эдгээр асуудлыг шийдвэрлэж, үйлдвэрээ түүхий эдээр хангах талаар манай Засгийн газар, Хятадын тал, олборлогч компанийн хооронд яриа хэлэлцээ явагдаж байгаа ба асуудал үйлдвэр ашиглалтад орохоос өмнө шийдэгдэнэ гэж итгэж байна.  

Төр засгийн зүгээс газрын тосны хайгуул, олборлолтын салбартаа хөрөнгө оруулагчдыг татах ажлыг бодлоготойгоор дэмжээсэй гэж хүсэж байна. Ер нь бол манайд газрын тосны геологи, геофизик, петрофизк, резервуар инженер зэрэг чиглэлийн, базаж хэлбэл газрынхаа хэвлий дэх шингэн, хий ашигт малтмалын нөөцөө таньж мэдэх мэргэжлийн боловсон хүчин, туршлага дутуу бана.

Мөн энэ салбарын нэг онцлог нь хөрөнгө оруулалт их шаарддаг, эрсдэлтэй тул үүнийг даах санхүүгийн чадвартай, мэргэжлийн болон техникийн хүчин чадалтай компаниуд ажилладаг.  

-Манай газрын тосны үйлдвэрийн технологийн онцлог, төвөгшлийн талаар та мэдээлэл өгнө үү.  
-Нефть боловсруулах процесс нь хүнд аж үйлдвэрийн салбарууд дунд маш комплекс, төвөгшил өндөртэйд тооцогддог.

Үйлдвэрийн бүхий л байгууламжууд өөр хоорондоо төрөл бүрийн даралт, температуртай нүүрсустөрөгчийн хий болон шингэн төлөвийн урсгалуудаар нягт холбогдсон харилцан уялдаатай системээр ажиллах бөгөөд ГТБҮ-ийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна бүхий л дагалдах, дэд бүтцийн, хангамжийн инженерийн олон арван мянган тоноглол, төхөөрөмжүүд (цахилгаан хангамж, ус, дулаан, уур, хөргөлт, хяналт, хамгаалалтын) бүрэн автомат системээр удирдагдана.   

Дэлхийд баригдаж байгаа болон баригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг төвөгшлийн зэргээр нь үнэлдэг Nelson Farrar Complexity Index гэж байдаг. Энэ үнэлгээгээр манай үйлдвэр жижгэвтэр оврын ч гэсэн төвөгшилтэйд тооцогдоно.

Төвөгшил өндөр байх хэрээр үйлдвэр нь орчин үеийн нарийн технологиор тоноглогдсон, тэр чинээгээрээ хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бага, өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, уян хатан зохицуулалттай, эдийн засгийн үр өгөөж өндөртэй байна гэсэн үг . 

Манай үйлдвэр технологийн үндсэн 12 байгууламжтай. Эдгээрийн 7 нь лицензтэй байгууламжууд. АНУ, Нидерланд, Франц, Италийн технологийн томоохон компаниудын лицензээр, тэдний боловсруулсан зураг төслийн дагуу баригдаж байна.  

УСТӨРӨГЧИЙГ ИРЭЭДҮЙН ТҮЛШ ГЭДЭГ. МАНАЙ ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕРҮҮД УСТӨРӨГЧТЭЙ АНХ УДАА ХАРЬЦАЖ ҮЗНЭ

-Газрын тос боловсруулах үйлдвэрт устөрөгч ашиглах юм билээ. Та энэ талаар мэдээлэл өгөөч. 
-Сая хэлсэн лицензтэй технологийн байгууламжуудыг тус тусад нь нэг үйлдвэр гэж ойлгох хэрэгтэй л дээ. Үүний нэг нь Устөрөгчийн үйлдвэр.  

Нэрлэгийн байгууламжаас гарсан бүтээгдэхүүн бол бидний хэрэглэдэг шатахуун биш юм.

Эдгээр нь орчин үеийн стандартын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүн болтлоо төрөл бүрийн процессоор дамжиж, цэвэрлэгдэж, реакторуудад химийн урвалд орно. Тухайлбал, нэрлэгээс гарах нафтаг гидр оцэвэрлэгээгээр хүхэрт, азот нэгдлүүд, хүнд металлаас нь салгаж цэвэрлэнэ.

Эдгээр процессууд устөрөгчтэй орчинд, өндөр даралт температурт, катализаторын тусламжтай явагдана. Иймээс устөрөгч хэрэгтэй болж байна. Өндөр октантай үйлдвэрлэх Риформинг гэж байх бөгөөд энэ нь ганцаараа устөрөгч ялгаруулна, бусад гүн боловсруулалтын процессууд устөрөгч хэрэглэнэ. Манай улсад устөрөгчийн үйлдвэр байхгүй, риформингийн байгууламжаас гарах устөрөгч нь бусад байгууламжийг хангахад хүрэлцэхгүй учир Устөрөгчийн үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага гарсан.  

Энэ үйлдвэр Италийн “Кинетикс техноложи” компанийн лицензтэй технологиор, тэдний зураг төслөөр баригдана.  Жилд 20 мянган тонн устөрөгч үйлдвэрлэнэ. Энэ нь манай ГТБҮ-ийн хэрэглээг 100 хувь хангах юм. Устөрөгчийг ирээдүйн түлш ч гэдэг. Манай үйлдвэрийн инженерүүд устөрөгчтэй анх удаа харьцаж үзэх нь. 

-12 байгууламжийг нэгэн зэрэг барих уу эсвэл шат дараатай барьж байгаа юу? 
-
ГТБҮ-ийн бүтээн байгуулалтыг байгууламж бүрийн төвөгшил, инженерчлэлд зарцуулах хугацаа зэргээс хамааруулан 4 багц ажилд (EPC 01, 02, 03, 04) хуваан хэрэгжүүлж байна.

Гэхдээ EPC 01 багц ажлын хувьд, бусад багц ажлуудын барилга угсралтын ажлыг явуулах нөхцөлийг бүрдүүлэх учраас түрүүлж дуусган 2024 онд ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн засвар-механикийн цех, агуулах, иргэний барилга байгууламжууд, талбайн дэд бүтэц, ус, цахилгаан хангамжийн байгууламжууд, гүүр, газрын доорх суваг сувагчлалын бүтээн байгуулалт хийгдсэн.  

Үйлдвэрийн хамгийн сүүлийн буюу EPC 04 багцын хүрээнд гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг барьж байгуулна. Ерөнхий гүйцэтгэгчтэй 2025 оны 2-р сард гэрээ байгуулсан. Тендерийн бичиг баримтын техникийн хэсэг нь 24 мянган хуудастай. Зөвхөн тендерийн бичиг баримтыг бэлдэхэд 500-аад хүн ажилладаг.

Тэдний боловсруулсан шалгууруудтай гүйцэтгэгч танилцаад бид ийм хэмжээний ган материал, тэдэн ширхэг хоолой, далд болон ил шугам, компрессор, шахуурга, цамхаг хэрэглэнэ гэдгээ тооцоолоод тендерт ордог. Үүний дараах нарийвчилсан зураг төслүүд нь манай ажлын зурагтай төстэй.              

Дээр хэлсэнчлэн, ГТБҮ-ийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна бүхий л дагалдах, дэд бүтцийн, хангамжийн инженерийн олон арван мянган тоноглол, төхөөрөмжүүд (цахилгаан хангамж, ус, дулаан, уур, хөргөлт, хяналт, хамгаалалтын) угсрагдаж, байж үйлдвэр ажиллана.   

EPC02-ын инженерийн ажил 95 хувьтай байна. Инженерчлэлийн ажил нь түрүүлж хийгдэн, араас нь тоног төхөөрөмжийн захиалга, барилга угсралтыг хийдэг.  

Төслийн явц хэдэн хувьтай байна вэ гэж надаас их асуудаг. EPC гэдэг нь инженерчлэл, худалдан авалт буюу нийлүүлэлт, барилга угсралт гэсэн гурван хэсгээс бүрддэг. Инженерчлэл нь нийт 100 ам.долларын гэрээ хийлээ гэхэд 5 хувийг л эзэлнэ.  

Өөрөөр хэлбэл, инженерчлэлийн ажил бол хамгийн их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг атлаа нийт ажлын зардалд бага жин дарна. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материалын нарийн тоо хэмжээ, жин, дизайн, өртөг зардал, техникийн тооцоолол нь Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ (EPC) байгуулсны дараа хийгддэг нарийвчилсан инженерчлэлийн ажлын үр дүнд эцэслэн гардаг юм.

Инженерийн ажил 90 хувьд хүрэхэд ямар жин, хэмжээтэй тоног төхөөрөмж ашиглах, ямар материалтай байх зэрэг нь тодорхой болж, материалын татан авалт эхэлдэг юм. Нийт санхүүжилтийн 60 хувийг тоног төхөөрөмж, бараа материалын худалдан авалтад, 35 хувийг барилга угсралтад зарцуулна гэх мэтээр тооцдог.  

Бид бэлэн тоног төхөөрөмж худалдаж аваагүй. Дандаа тусгайлан захиалж үйлдвэрлүүлсэн. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж бүр зөвхөн энэ үйлдвэрт л тохирсон, дахин давтагдашгүй гэсэн үг. Ер нь газрын тосны үйлдвэр бүрийн хүчин чадал, тоног төхөөрөмжүүд өөр. Нэлээн дээхнэ хуучин үйлдвэрийг буулган, Монголд авчрах нь гэх мэт ташаа мэдээлэл түгсэн. Ингэх ямар ч боломжгүй юм.  

Тоног төхөөрөмжүүдийг Энэтхэгээс далайгаар нэг сар тээвэрлэж, Тяньжинд 14 хоног хүлээгээд, тэгээд нааш нь авчирч угсарч байна. Long Lead Items буюу үйлдвэрлэх, тээвэрлэхэд хугацаа их шаарддаг, өндөр төвөгшилтэй компрессор, турбин генератор, реакторууд зэрэг тоног төхөөрөмжүүдэд бид онцгойлон анхаарч, үйлдвэрүүдэд өгөх захиалгаа урьдчилан төлөвлөж, аль болох эрт өгч байна.  

-Тоног төхөөрөмжүүдийг хаана үйлдвэрлэж байгаа вэ?
-Зөвхөн EPC 04 багц ажлын тоног төхөөрөмж гэхэд л 861 ширхэг болно. Дийлэнхийг нь Энэтхэгт үйлдвэрлэсэн. Дизайныг өөр газруудад хийсэн. Харин манай үйлдвэрийн 3-р багц ажилд хамаарах шингэн түлшээр ажилладаг 38 мегаваттын цахилгаан станцын бойлерийг Их Британийн “Wood PLC” компанийн инженерийн зургаар үйлдвэрлэж байна.

Цахилгаан станцын турбин генератор Германы “Siemens”-ийн захиалгаар, “Siemens”-ийн хяналт дор үйлдвэрлэгдэж байна. Зарим тоног төхөөрөмжийн хувьд нийлүүлэгч цөөн бол шууд худалдаж авахаас өөр аргагүй. Жишээ нь, давсгүйжүүлэх төхөөрөмж үйлдвэрлэдэг хоёрхон л компани дэлхийд байдаг юм билээ. БНСУ, Японоос заримыг нь шууд авсан.                        

-Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой юу?
-
Бид өндөр технологийн үйлдвэр барьж байна. Үйлдвэрээ барьсны дараа хүчин чадлыг нэмэх боломжтой. Миний мэдэхээр дэлхий газрын тос боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаа байнга нэмж байдаг. Жишээ нь, манай төслийн зөвлөхөөр ажиллаж буй “Engineers India limited” компани Нигери улсад жилд 10 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьсан.  Өнгөрсөн онд ашиглалтад орсон ч одоо өргөтгөж байна.  

-ОХУ-аас 15 жилийн турш агаарын хөлгийн түлш авах гэрээг УИХ-ын хоёр байнгын хороо хэлэлцээд дэмжив. Газрын тос боловсруулах үйлдвэр онгоцны түлш үйлдвэрлэх үү? 
-
Агаарын тээврийн тухай хуульд онгоцны түлш нь стратегийн бүтээгдэхүүн мөн гэж заасан. Манай үйлдвэр олон улсын стандартад нийцсэн Jet A1 төрлийн онгоцны түлш үйлдвэрлэх HCU, DHDT байгууламжуудтай. Жилд 80.000 тн онгоцны түлш үйлдвэрлэнэ.  

Үйлдвэрийн ТЭЗҮ хийж байх үед, манай улс 2027 онд ийм хэмжээний онгоцны түлшний хэрэглээтэй байх нь гэж ирээдүйг харж тооцоолон энэ төлөвлөлтийг хийсэн юм.   

Таны асуусан хэлэлцээрийн тухайд, АҮЭБЯ удахгүй ашиглалтад орох үйлдвэрээс онгоцны түлшээ авна гэсэн заалт оруулсан байх гэж бодож байна. Бид яамны үйл ажиллагаанд оролцдоггүй учраас ямар заалтууд гэрээнд байгааг мэдэхгүй. Хэлэлцээрийг УИХ эцэслэн батална шүү дээ.  

-Одоо хэдэн хүн төслийн талбайд ажиллаж байна вэ?
-
Ид үедээ өнгөрсөн онд 3000 гадаад хүн ажилласан. Энэ жил 4500 хүн ажиллана. Хүйтний улиралд, дотор орчинд хийх ёстой ажлууд бий. Үүнд зориулж өнгөрсөн намар үйлдвэрийн талбайд 6 ангар барьсан бөгөөд 800-аад хүн өвлийн турш ажиллалаа.  

Харин ихэнх инженерийн бичиг баримтуудыг гадаадад, тухайлбал, Энэтхэг, Испани, Канад, Итали, АНУ, Нидерланд, Франц зэрэг оронд боловсруулж байна. Мөн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн ажилтнуудтай нийлүүлж тооцвол хэдэн мянгаар тоологдоно.                 

    -Та бүхэн ШУТИС-тай хамтран газрын тосны инженерүүд бэлдэж эхэлсэн юм билээ.     
    -Газрын тос боловсруулах үйлдвэрт нийт 550 инженер ажиллах ёстой. Үйлдвэр үндсэндээ хоёр том хэсгээс бүрдэнэ. Нэг нь үйл ажиллагааны, нөгөө нь засвар үйлчилгээний хэсэг. Ихэнх инженер үйл ажиллагааны хэсэгт ажиллана. Манай компани анх арван инженертэй байсан бол өнөөдөр 70 инженер ажиллаж байна.  

    Бид 2020 онд дотоодод газрын тосны боловсруулалтын инженерүүдийг бэлдэх санаачилга гаргаж, ШУТИС, МУИС-ийн багш нартай хамтран сургалтын хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрөө батлуулахад хоёр жил зарцуулж, 2022 онд ШУТИС-д Газрын тосны үйлдвэрийн инженерийн бүрэн тэтгэлэгтэй ангийг ШУТИС-д нээсэн. Анхны элсэлтийн оюутнууд энэ жил төгсөж, манай компанид ажиллана.  

    Энэ ангийн оюутнууд болон ШУТИС-ийн багш нар мөн БНЭУ-ын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тус улсад онол, практик хосолсон тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдаж байгаа. Манай төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” компанийн инженер-багш нараар хичээл заалгаж байгаа юм.  

    Манай улсын эдийн засгийн хувьд цоо шинэ салбарын суурийг тавих газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийг шийдсэнээс гадна үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх тал дээр төсөл эхэлсэн цагаас онцгой анхаарал хандуулсаар ирсэн Энэтхэг улсын Засгийн газарт дахин дахин талархаж байна.  

    -Түүхий тос дамжуулах хоолойг БНХАУ-ын “Норинко” компани барьж байна. Та бүхэн захиалагч тул хяналт тавин ажиллаж байна уу?   
    -Түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн. Одоо энэ төсөл 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 530 км газар доорх шугам хоолойноос 9 км хоолойн угсралт суурилуулалтын ажил үлдээд байна.

    Энэ жилийн хувьд, дамжуулах хоолойн толгой станц, түүхий тос хүлээн авах, өргөх халаах дундын 6 станцын барилга угсралтын ажил хийгдэнэ. Барилга угсралтын ажил эхэлснээс хойш манай компанийн инженерүүд хянан ажиллаж байна. Өнгөрсөн жилээс Барилгын хөгжлийн төвтэй хамтарсан хяналт хийж байна.  

    Та бүхний ажилд амжилт хүсье.             

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан