gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Жаргалан: ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга намайг гүтгэж доромжиллоо

Э.Энхмаа
Улс төр
6 цаг 13 минутын өмнө
Twitter logo

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.09/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Жаргалан, Г.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Г.Очирбат нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Чуулганы танхимд сая хууль санаачлагчийг төлөөлж ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал намайг тусгайлан гүтгэж доромжиллоо. Энэ нь маш их болгоомжлол дагуулж байна. ТББХ-ны хурлаар энэ хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн хэлж ярьсан асуудлууд өнөөдөр ч харагдаж байна. 

Хөндлөнгийн этгээд ингэж гүтгэж доромжилсон байдлаар УИХ-ын гишүүдийг айдаст автуулах замаар парламентын танхимд үзэл бодлоо нээлттэй, ил тод илэрхийлэх боломжгүй байдалд оруулах эхлэл тавигдах гэж байна. 

Энэ хуулийн төслийг ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга танилцуулах эрхгүй гэсэн байр суурь илэрхийлсний төлөө гүтгүүлж, доромжлогдлоо. Миний хувьд МУИС-ийн Хууль зүйн тэнхимд суралцаж төгссөн нь үнэн. Гэхдээ Бямбажаргал гэдэг хүний хэлсэн шиг үйл явдал болоогүй. Би тэр хүнээс дүн гуйгаагүй. Ийм байдлаар гүтгэж, доромжлох үйлдэл газар авбал парламентын танхим дахь эрх чөлөөт дуу хоолой үгүй болно гэсэн болгоомжлол байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд энэ мэдэгдлийг хийж байна. Бямбажаргал гэдэг хүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна гэв. 

Чуулганы үеэр ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Б.Жаргалан гишүүнд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээл зааж байсан. Б.Жаргалан гишүүн хичээлдээ суугаагүй, хүнээр гуйлгаж дүнгээ тавиулсан. Би энэ үгэндээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

Миний хичээлийг сонсоогүй, Үндсэн хуулийнхаа ойлголт, агуулгыг мэдэхгүй учир энэ хүн ингэж ярьж байна гэж хэлэв.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан