УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.09/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Жаргалан, Г.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Г.Очирбат нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Чуулганы танхимд сая хууль санаачлагчийг төлөөлж ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал намайг тусгайлан гүтгэж доромжиллоо. Энэ нь маш их болгоомжлол дагуулж байна. ТББХ-ны хурлаар энэ хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн хэлж ярьсан асуудлууд өнөөдөр ч харагдаж байна.
Хөндлөнгийн этгээд ингэж гүтгэж доромжилсон байдлаар УИХ-ын гишүүдийг айдаст автуулах замаар парламентын танхимд үзэл бодлоо нээлттэй, ил тод илэрхийлэх боломжгүй байдалд оруулах эхлэл тавигдах гэж байна.
Энэ хуулийн төслийг ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга танилцуулах эрхгүй гэсэн байр суурь илэрхийлсний төлөө гүтгүүлж, доромжлогдлоо. Миний хувьд МУИС-ийн Хууль зүйн тэнхимд суралцаж төгссөн нь үнэн. Гэхдээ Бямбажаргал гэдэг хүний хэлсэн шиг үйл явдал болоогүй. Би тэр хүнээс дүн гуйгаагүй. Ийм байдлаар гүтгэж, доромжлох үйлдэл газар авбал парламентын танхим дахь эрх чөлөөт дуу хоолой үгүй болно гэсэн болгоомжлол байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд энэ мэдэгдлийг хийж байна. Бямбажаргал гэдэг хүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна гэв.
Чуулганы үеэр ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Б.Жаргалан гишүүнд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээл зааж байсан. Б.Жаргалан гишүүн хичээлдээ суугаагүй, хүнээр гуйлгаж дүнгээ тавиулсан. Би энэ үгэндээ хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Миний хичээлийг сонсоогүй, Үндсэн хуулийнхаа ойлголт, агуулгыг мэдэхгүй учир энэ хүн ингэж ярьж байна гэж хэлэв.