gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Мөнх-Эрдэнэ: Бямба гарагт бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан хийж Туулын хурдны замыг нэн даруй зогсоохыг шаардана

Р.Адъяасүрэн
Улс төр
2026-04-02
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 50 минут
2026.04.02

Иргэдийн хөдөлгөөний зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан хүргүүлж буй шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа шаардлага хүргүүлэх тухай

Нийслэлийн зүгээс “Туулын хурдны зам” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр болж, 2026.03.15-ны өдрөөс эхлэн Туул голын бургасыг тасдаж эхлээд байна. Энэхүү хурдны зам нь Туул голын онцгой хамгаалалтын бүс буюу голын татам хэсгээр 11 км үргэлжилнэ гэсэн ноцтой мэдээлэл гараад байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дүгнэлтийг аваагүй, БОННҮ-г хуурамчаар үйлдсэн байх магадлалтай, ТЭЗҮ болон бусад холбогдох бичиг баримтууд ил тод бус бөгөөд тендер шалгарлуулалт нь хууль бус байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртгийн тооцоолол, нийгэм эдийн засгийн үр өгөөжийг эргэж харах шаардлагатай.

Туул гол нь Бурхан халдун уулнаас эх авч, таван аймгийн 17 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Монгол Улсын хамгийн цэнгэг устай, түүхэн голын нэг билээ. Хэрэв “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимжвэл тус голын экосистем, Нийслэлийн ундны усны эх үүсвэр, Улаанбаатарчуудын бөгөөд голын ай сав дагуух таван аймгийн ард иргэдийн амьдрах орчинд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй бөгөөд түгжрэл бууруулах эсэх нь тодорхойгүй, нийгэм, эдийн засгийн ач холбогдол багатай, төсвийн үргүй зардал болох төсөл гэж салбарын мэргэжилтэн, судлаачид сануулсаар байна.

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс дээрх төслийн газар шорооны ажлыг нэн даруй зогсоохыг шаардаж, Туулын бургасыг тасдаж буй үйл ажиллагааг холбогдох хууль, хүчний байгууллагуудад мэдэгдсээр байгаа билээ. Гэвч өнөөдрийг хүртэл шөнө дөлөөр, нууцаар бургас тасдаж, байгаль экологийг сүйрүүлэх үйл ажиллагаа явагдсаар байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь иргэдийнхээ эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж, “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний төлөөлөгчдийн эсрэг бусдыг турхирах, УИХ-ын гишүүдийг заналхийлэх зэрэг байж болшгүй үйлдэл гаргасаар байна. Иймд дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар “Туулын хурдны зам”- ын төсөл нь Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй эсэхийг хэлэлцэх, төслийн ажлыг нэн даруй зогсоох
  2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь иргэдийнхээ эсрэг жагсаал зохион байгуулж, бусдыг гэмт хэрэгт турхирах, УИХ-ын гишүүдийг заналхийлэх зэрэг ноцтой үйлдэл гаргаж байгаа тул түүнд хариуцлага тооцохыг шаардах.
  3. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор мэдэгдэх

Хэрэв энэхүү шаардлагын хариуг заасан хугацаанд мэдэгдэхгүй бол бид дараагийн шатны арга хэмжээнд шилжих болно гэдгээ үүгээр мэдэгдье!

"Хатан Туулаа хамгаалъя" иргэдийн хөдөлгөөн

  11 цаг 51 минут
2026.04.02

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учрал нарт хандан  хүргүүлэхээр болсон талаараа мэдээллээ. 

Хөдөлгөөнд оролцогчид дараах байр суурийг илэрхийлж байна. 

Судлаач Г.Мөнх-Эрдэнэ: Бид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандаж өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Түүнээс гадна Хатан Туулаа аваръя иргэдийн хөдөлгөөний зүгээс 4-р сарын 4-ний өдөр Төв талбайд бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан хийхээр болсон. Бидэнтэй нэгдэж үзэл бодлоо илэрхийлж, Хатан Туул дээгүүр хурдны зам барихыг зогсоож, Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахад нэгдэхийг хүсэж байна. Замын ажлыг яг одоо зогсоож, хотын даргад хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлж байна. Хотын даргыг огцруулах бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг бөгөөд хариуцлага нэн даруй тооцож, огцруулахыг шаардаж байна. Нийгэм соёлын үнэлгээ зэрэг бүхий л бичиг баримтыг олон нийтэд ил болгох, төслийн ТЭЗҮ-д аудит оруулах зэргийг шаардаж байна. Хэрэв 7 хоногийн хугацаанд шаардлагад хариу өгөхгүй бол бид дараагийн шатны арга хэмжээг авах болно. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын шалгарсан компани руу 500 тэрбум төгрөг шилжүүлсэн. Учир шалтгааныг нь хотын дарга үнийн өсөлтөөс сэргийлэх гэж тайлбарлаж байна лээ. Тухайн шалгарсан компани нь хоёр улсад хурдны зам барьж байсан туршлагатай ч хоёулаа бүтэлгүйтсэн юм билээ. Туулын хурдны зам ч мөн ийм болохыг үгүйсгэхгүй. 

Иргэн Х.Уянга: Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийхдээ зөвхөн нийслэлээс авах ёстой гэж ярьж байна. Гэтэл нийт 1.9 сая хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. НИТХ гэсэн 45 хүн 1.9 сая хүний өмнөөс шийдэх эрх зүйн чадамжгүй, боломжгүй. Гэтэл дүрдээ итгээд парламентад оролцоод хэрхэн авирлаж байгааг бид бэлхэн харж байна. Бид эхлээд уух усныхаа төлөө тэмцэж байсан бол одоо бүхэл бүтэн вант улстай тэмцэж байна. 

  12 цаг 29 минут
2026.04.02

  12 цаг 44 минут
2026.04.02

Иргэдийн хөдөлгөөнийхөн "Хатан Туулаа хамгаалъя" гэх уриагаа хэлэн Төрийн ордны зүүн хаалга руу явж байна. Тэд Төрийн ордны хамгаалалтын албанд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандан хүргүүлж буй шаардлагаа өгч байна. 

Хөдөлгөөний оролцогч иргэн Ц.Лут-Очир "Зураг төсөл нь одоо хүртэл гараагүй учраас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ нь ч мөн гарахгүй байгаа. Тиймээс төслийн санхүүжилтэд аудит хийх, одоогийн байдлаар гаргасан 500 тэрбум төгрөгийн зарцуулалтыг мэдээлэх, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Ойн аж ахуйн инженер: Манай биологичид өнгөрсөн жил эрвээхэйн цоо шинэ зүйлийг Туулын орчмоос олж бүртгүүлсэн. Шинжлэх ухаанд цоо шинэ эрвээхэйн зүйлийг нээгээд бүртгүүлчхээд байхад нөлөөллийг нь дунд зэрэг гэж яаж үнэлж байгаа юм бэ. Цаана нь хаг хөвд, загас гэх мэт  илрүүлээгүй зүйл хэд байгааг мэдэхгүй. Биологийн үнэлгээг хэрхэн хийсэн юм бэ? Бид ийм үйлдэл хийж болохгүй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан