Иргэдийн хөдөлгөөний зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан хүргүүлж буй шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа шаардлага хүргүүлэх тухай
Нийслэлийн зүгээс “Туулын хурдны зам” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр болж, 2026.03.15-ны өдрөөс эхлэн Туул голын бургасыг тасдаж эхлээд байна. Энэхүү хурдны зам нь Туул голын онцгой хамгаалалтын бүс буюу голын татам хэсгээр 11 км үргэлжилнэ гэсэн ноцтой мэдээлэл гараад байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дүгнэлтийг аваагүй, БОННҮ-г хуурамчаар үйлдсэн байх магадлалтай, ТЭЗҮ болон бусад холбогдох бичиг баримтууд ил тод бус бөгөөд тендер шалгарлуулалт нь хууль бус байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртгийн тооцоолол, нийгэм эдийн засгийн үр өгөөжийг эргэж харах шаардлагатай.
Туул гол нь Бурхан халдун уулнаас эх авч, таван аймгийн 17 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Монгол Улсын хамгийн цэнгэг устай, түүхэн голын нэг билээ. Хэрэв “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимжвэл тус голын экосистем, Нийслэлийн ундны усны эх үүсвэр, Улаанбаатарчуудын бөгөөд голын ай сав дагуух таван аймгийн ард иргэдийн амьдрах орчинд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй бөгөөд түгжрэл бууруулах эсэх нь тодорхойгүй, нийгэм, эдийн засгийн ач холбогдол багатай, төсвийн үргүй зардал болох төсөл гэж салбарын мэргэжилтэн, судлаачид сануулсаар байна.
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс дээрх төслийн газар шорооны ажлыг нэн даруй зогсоохыг шаардаж, Туулын бургасыг тасдаж буй үйл ажиллагааг холбогдох хууль, хүчний байгууллагуудад мэдэгдсээр байгаа билээ. Гэвч өнөөдрийг хүртэл шөнө дөлөөр, нууцаар бургас тасдаж, байгаль экологийг сүйрүүлэх үйл ажиллагаа явагдсаар байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь иргэдийнхээ эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж, “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний төлөөлөгчдийн эсрэг бусдыг турхирах, УИХ-ын гишүүдийг заналхийлэх зэрэг байж болшгүй үйлдэл гаргасаар байна. Иймд дараах шаардлагыг хүргүүлж байна.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар “Туулын хурдны зам”- ын төсөл нь Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй эсэхийг хэлэлцэх, төслийн ажлыг нэн даруй зогсоох
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь иргэдийнхээ эсрэг жагсаал зохион байгуулж, бусдыг гэмт хэрэгт турхирах, УИХ-ын гишүүдийг заналхийлэх зэрэг ноцтой үйлдэл гаргаж байгаа тул түүнд хариуцлага тооцохыг шаардах.
- Шаардлагын хариуг долоо хоногийн дотор мэдэгдэх
Хэрэв энэхүү шаардлагын хариуг заасан хугацаанд мэдэгдэхгүй бол бид дараагийн шатны арга хэмжээнд шилжих болно гэдгээ үүгээр мэдэгдье!
"Хатан Туулаа хамгаалъя" иргэдийн хөдөлгөөн