11.00 цагийн байдлаар баруун аймгуудын нутгаар ялангуяа Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгаар хүчтэй салхи 15-24м/с, зарим үед 28 м/с хүрчээ.
Шороон шуурга шуурч байгаа бол Завхан аймгийн нутгаар цас орж, орон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна гэж ЦУОШГ мэдээлэв. Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг анхаарч мөрдөнө үү. Үүнд:
- Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
- Малаа ойрын бэлчээрт, нөмөртэй газарт бэлчээх
- Төл малыг осгохоос хамгаалах, ямаа самналтыг хойшлуулах
- Төллөх дөхсөн малаа хотондоо байлгаж, төллүүлэх
- Төл, тарга хүч муутай мал, самнасан ямааг даарах, цасан шуурганд уруудах, осгохоос сэргийлэх
- Бэлчээр, өвс тэжээл багатай бүс нутагт малд нэмэгдэл тэжээл урьдчилж өгөх
- Отор нүүдлийг хойшлуулах, хол замд мал тууварлахгүй байх
- Үзэгдэх орчин хязгаарлагдаж, мал шуурганд уруудах эрсдэлийг онцгойлон анхаарах
- Иргэд, малчид та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг зөвлөв.