gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дараах тохиолдлуудад УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана

Э.Энхмаа
Улс төр
3 цаг 59 минутын өмнө
Twitter logo

УИХ-ын Хаврын чуулганыг нээснээс УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг энэ албан тушаалаа эрх баригч намын даргын албан тушаалтай хавсран гүйцэтгэж байгааг эсэргүүцэж, энэ хоёр албан тушаалын аль нэгийг хаших шаардлага тавьсан. Шаардлагыг биелүүлэх хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй хэмээн сөрөг хүчин чуулганы танхимыг орхин гарснаас хойш чуулган хоёр долоо хоног хуралдсангүй.

УИХ-ын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өчигдөр хуралдах байсан ч ирц бүрдээгүй тул өчигдөр 12.50 цагт УИХ-ын дарга Н.Учрал хуралдааныг хойшлуулав.

УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван өдөрт нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш, ажлаа хий, асуудлаа шийд гэж амьдрал, ард түмэн биднээс шаардаж байна. Дөрөвхөн сарын өмнө сонгож дэмжсэн атлаа, нэг намын дарга Улсын Их Хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэн баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя.

Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Энэ нь парламентын гацаа биш, амьдралын гацаа болж байна. Төр, УИХ-ын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийнхээ хуралдаанаа хийж, улс төрийн шийдвэрээ гарга гэдгийг сануулж байна гэсэн юм.

Энэхүү гацааг УИХ дотроо шийдэх аргагүй нөхцөл үүссэн тул өнөөдөр /2026.03.27/ МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна. Эрх баригч нам дотроо улс төрийн шийдвэр гаргах нөхцөл үүссэн энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгч, намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилж ажиллуулах хувилбар яригдаж байна. 

УИХ-ын чуулганы үйл ажиллагаа гацаанд орж, гарц шийдэл хийхгүй байгаа энэ үед зарим гишүүн “Хуралдаж чадахгүй бол УИХ тарвал яасан юм” гэж байр сууриа илэрхийлжээ.УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудлыг УИХ-ын тухай хуулиар зохицуулдаг.

УИХ-ын тухай хуульд,  

34 дүгээр зүйл.УИХ-ын нэгэн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
 
34.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол;
34.1.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол.
34.2.Энэ хуулийн 34.1.1, 34.1.2-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай тогтоол баталсанд тооцно.
34.3.Ерөнхийлөгч дараах тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:
34.3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаасхойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
34.3.2.Монгол Улсын Үндсэн хуулийн 43-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
34.3.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол.
34.4.Энэ хуулийн 34.1, 34.3-т заасан шийдвэр гарснаас хойш Улсын Их Хурал 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 60 хоногийн дотор сонгууль явуулна. Шинээр бүрдсэн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
34.5.Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна гэж заасан.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан