УИХ-ын Хаврын чуулганыг нээснээс УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг энэ албан тушаалаа эрх баригч намын даргын албан тушаалтай хавсран гүйцэтгэж байгааг эсэргүүцэж, энэ хоёр албан тушаалын аль нэгийг хаших шаардлага тавьсан. Шаардлагыг биелүүлэх хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй хэмээн сөрөг хүчин чуулганы танхимыг орхин гарснаас хойш чуулган хоёр долоо хоног хуралдсангүй.
УИХ-ын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өчигдөр хуралдах байсан ч ирц бүрдээгүй тул өчигдөр 12.50 цагт УИХ-ын дарга Н.Учрал хуралдааныг хойшлуулав.
![]()
УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван өдөрт нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш, ажлаа хий, асуудлаа шийд гэж амьдрал, ард түмэн биднээс шаардаж байна. Дөрөвхөн сарын өмнө сонгож дэмжсэн атлаа, нэг намын дарга Улсын Их Хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэн баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя.
Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Энэ нь парламентын гацаа биш, амьдралын гацаа болж байна. Төр, УИХ-ын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийнхээ хуралдаанаа хийж, улс төрийн шийдвэрээ гарга гэдгийг сануулж байна гэсэн юм.
Энэхүү гацааг УИХ дотроо шийдэх аргагүй нөхцөл үүссэн тул өнөөдөр /2026.03.27/ МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна. Эрх баригч нам дотроо улс төрийн шийдвэр гаргах нөхцөл үүссэн энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгч, намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилж ажиллуулах хувилбар яригдаж байна.
УИХ-ын чуулганы үйл ажиллагаа гацаанд орж, гарц шийдэл хийхгүй байгаа энэ үед зарим гишүүн “Хуралдаж чадахгүй бол УИХ тарвал яасан юм” гэж байр сууриа илэрхийлжээ.УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудлыг УИХ-ын тухай хуулиар зохицуулдаг.
УИХ-ын тухай хуульд,