Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Германд улсын иргэншилд авч, тус улсын нэрийн өмнөөс Бээжин-2008 олимпын хүрэл медаль авч байв. Тэрбээр сүүлийн жилүүдэд Энэтхэг улсын олимп, дэлхийн тамирчдын дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.
Буудлагын тамирчин Д.Мөнхбаяр Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр Гадаадын иргэн, харьяатын газарт хандсан боловч татгалзсан хариу авсан гэх мэдээлэлд цахим орчинд цацагдлаа.
Энэ талаар ГИХГ-аас тодруулахад, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр манай байгууллага хуучин Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нэртэй байхад хандсан. Гэвч Монгол Улсын Харьяатын тухай хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаагүй буюу бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй. Түүнээс хойш энэ асуудлаар манай байгууллагад албан ёсоор хандаагүй гэв.
Монгол Улсын Харьяатын тухай хуулиас,
4.2. Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байвал зохино.
3.Иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох тухай өргөдлийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.
19 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх хэмжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурьдсан асуудлаар шийдвэр гаргана.
1/гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох;
2/Монгол Улсын харьяатаас гаргах;
3/Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох.
20 дугаар зүйл.Төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээ
1.Монгол Улсын иргэний харьяалалтай холбогдсон асуудлаар гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон гадаад улсад оршин суугаа хүний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр холбогдох бусад бичиг баримт, саналын хамт Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчид өргөн барина.