gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

Д.Мөнхбаяр: Буудлагаас өөр шинэ амьдралд одоо л хөл тавьж байна, яг хүүхэд шиг

Э.Энхмаа
GoGo Cafe
2021-07-18
4456
Twitter logo
Э.Энхмаа
4456
Twitter logo
GoGo Cafe
2021-07-18

2021.06.30

Олимпын наадмын хос хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос алтан медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин буудлагын хэмээх Доржсүрэнгийн Мөнхбаярыг “Gogo Cafe” ярилцлагын зочноор урилаа.

Олимпоос олимп хүртэлх дөрвөн жилийн циклд буутай цүнх, чемодантай хувцсаа зэхэн явсаар, буудсаар, амжилт ч өссөөр. Буудлагын спортод дэлхийн чансаа өндөртэй тамирчнаар эрэмбэлэгдэж, амжилтаа зодог тайлах хүртлээ 20 гаруй жил хадгалсан дэлхийд данстай цөөн тамирчдын нэг. 1992 оны Барселоны олимпоос хойш зургаан олимпод дэлхийн шилдгүүдтэй цэц мэргэнээ сорьсон тэр анх удаа 2016 оны Рио-гийн олимпын өмнө бүдрэв.

Есдүгээр ангийн охин буудлагын спортоор хичээллэж эхэлснээс хойш зөвхөн амжилтаа ахиулахын төлөө тууштай зүтгэсэн түүний ертөнцөд сумны байг голд нь онох цорын ганц зорилго, хүсэл тэмүүлэл байсан мэт. Буудлагын спортод 30 гаруй жил зүтгэж олимпын хоёр хүрэл, дэлхийн хоёр алтан медалийг зүүх хүртлээ асгаруулсан хөлс, зарцуулсан цаг хугацаа, тэмцээнээс тэмцээнийг өртөөлөх олон жилийн аяллаа эргэцүүлэн бодох боломж 2016 онд л гарах ёстой байж. Тэр шийдвэрээ гаргаж, зодог тайлсан. Буудлагаас өөр ертөнцтэй танилцах шинэ амьдрал, шинэ аялал нь тэр цагаас эхэлжээ. 

-Сайн байна уу. Та Монголдоо хэзээ ирэв?
-Ирээд жил гаруй боллоо. Цаашид ажлын боломжоо хараад аль болох Монголдоо байх бодол бий. Тэр дундаа зуны дэлгэр цагаар ирж, хөдөө явж байя гэж бодох болсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад энэ зун явах боломж нь гарах нь уу, үгүй юү.

-Та багаасаа хөдөөгүүр аялах дуртай байв уу?
-Би ер нь ууланд алхах, аялах дуртай. Тэмцээнд явна гэдэг миний хувьд нэг бодлын аялал. Залуугаасаа л хотоос хот, улсаас улс дамжин, тэмцээнээс тэмцээний хооронд явсан болохоор нэг газарт олон сараар байхад явмаар санагддаг. Уралдаан тэмцээний улирлын үеэр чемодантай хувцсаа аваад яваад л байна, яваад л байна. Хариад дахин дараагийн чемоданыг бэлдэнэ. Тийм байдлаар явж явж ирсний дараа гэрээс гарахгүй хэсэг байдаг.

Монголын хөдөө ямар үзэсгэлэнтэйг би 2016 нь зодог тайлж, харьцангуй завтай болсноос хойш л мэдэрсэн. Зарим хүмүүс гайхах байх даа, гэхдээ үнэн. Тэр завгүй үедээ дээд тал нь нэг сар хүртэлх хугацаагаар Монголдоо ирсэн ч хөдөө явах бодол төрдөггүй, хотод байсаар буцдаг сан. Юу хийгээд хотоос гардаггүй байснаа одоо гайхдаг юм. Одоо бол хотод байхаас илүү хөдөө л илүү их цагийг өнгөрөөмөөр байна. Тохь тухтай зочид буудал хэрэггүй ээ, майхантай явах нь сонирхолтой.  Дэлхийн олон орны олон хотод тааруугаас нь эхлээд тансаг зочид буудлуудыг гүйцээсэн дээ. Аль ч улсад зочид буудлууд ижил стандарттай, хэв маяг нь ойролцоо байдаг. Манай охин ч Монголд ирэхээрээ хөдөө л явъя гэдэг.

-Токио-2020 олимп удахгүй эхэлнэ. Та 2016 анх удаа олимпыг өнжсөн. Олимпоос олимпын хооронд тасралтгүй буудаж явсан Таны хувьд өнжих үед ямар сэтгэгдэл төрж байв?
-1992 оны Барселоны олимпоос хойш анх удаа 2016 онд өнжлөө. Санаа сэтгэлээр унах шахуу л юм болсон. /инээв/ Тэгсэн ойр дотныхон, найз нөхөд маань “Чи олон жил амжилттай явсан. Чиний чансаанд хүрсэн тамирчин одоогоор гарч ирээгүй байна. Хэчнээн зүтгэсэн хэр нь нэг ч олимпод орж чадаагүй тамирчид ч байна” гэх мэтээр тайвшруулахад нь бас бодож байгаа юм. Олимп бол тодорхой түвшинд хүрсэн тамирчин бүхний мөрөөдөл шүү дээ. Олимпын наадамд  оролцох хоёр боломж бий. Нэг нь тухайн спорт хөгжөөгүй буурай хөгжилтэй орнуудыг дэмжих зорилгоор олимпын наадамд цагаан хуудас буюу урилгаар оруулдаг. 2000 оны Сиднейн олимпод Монгол Улсын усан спортын тамирчид цагаан хуудсаар орж байлаа.

Нөгөөх нь олимпын эрх авах тэмцээнээс эрхээ авч оролцох жинхэнэ шилдгүүдийн өрсөлдөөн. Олон улсын тэмцээнүүдээс олимпын наадамд орох эрх авах, эрх авсныхаа дараа шигшээ багаасаа томилогдон Олимпод орно гэдэг амаргүй даваа. Олимпын эрх авах ямар хэцүү болохыг би анх 2016 оны олимпыг өнжихдөө л ойлгосон. Би “Эрхээ авчихна даа” гэж бодож явтал эрх авах тэмцээнүүд цөөрсөөр, сүүлдээ сэтгэл зүйн хувьд дарамтад ордог юм билээ. 1992 оноос хойш ямар ч зовлонгүй эрхээ авчихдаг байсан учир юм боддоггүй явжээ.  

2016 оны Рио-гийн олимпын үеэр би Монголд ирж, амарч таарсан. Энэ удаагийн олимпоор бас Монголдоо байж таарах нь. Цар тахлын улмаас Токио-2020 олимпыг хойшлуулах уу, хийх үү? гэж нэлээд хэлэлцүүлсний эцэст хийхээр боллоо. Энэ удаагийн олимп сонирхолтой болох байх. Дэлхий даяар ковидыг давсны бэлгэ тэмдэг болгож олимпын наадмыг тэмдэглэхээр боллоо.  Япон улс олимпыг өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ олимпод би уясан тамирчнаа алсаас харах юм. Нэлээн юм хэлж өгсөн, яаж оролцохыг нь харна даа.

-Таныг Энэтхэгийн залуучуудын шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэж дуулсан?  
-2017 оноос хойш голдуу Энэтхэгийн Залуучуудын шигшээ багтай ажиллаж байна. Германд бол өөр орны тамирчид миний дасгалжуулалтын дор бэлтгэл хийдэг. Миний шавь нараас анхных нь  олимпод орох гэж байна. Энэтхэг шавь маань Хорватын Осиек хотод болж байгаа Дэлхийн цомын тэмцээнээс өнөөдөр /2021.06.30/ алтан медаль авлаа, баяртай байна. Энэ бол олимпын өмнөх сүүлийн том тэмцээн юм. Токио-2020 олимпод би өөрийгөө дасгалжуулагчийн хувьд дүгнэх боломж гарч байна. Энэтхэгийн олимпын баг Европт бэлтгэлээ хийж байгаа. Европт хоёр сарын турш бэлтгэл хийгээд, тэндээсээ Япон руу явна. 

Би буудлагын спортоор гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун явдаг

-Олимпын Харти-д “Олимпизм нь хүний бие, сэтгэл, хүсэл зориг гэсэн чанаруудыг тэнцвэртэй хослуулан хөгжүүлэх, нэмэгдүүлэх амьдралын философи гүн ухаан юм” гэжээ. Олимпын тамирчин Таны хувьд олимпын үзэл санааг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Олимпизм бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Олимпын Харти-н үндсэн зарчим нь шударга ёс, шударга өрсөлдөөн /допинггүй/, тэгш байдал, хүндлэлийг нэгдүгээрт тавина. Спортоор дамжуулан үерхэл нөхөрлөл, энх тайван, эв санааны нэгдлийг дэлхий дахинд харуулж байгаа нь олимпизмын мөн чанар. Харти-д тамирчдын мөрдөх дүрэм журам, стандартуудыг маш нарийн заасан байдаг. Жишээлбэл, Тамирчид, улс орнууд янз бүрийн реклам сурталчилгаа хийхгүй. Багуудын хувцсанд улс орны далбаанаас гадна реклам чимэглэлийн стандартыг зааж өгнө. Мөн тамирчид улс төржихгүй, ёс суртахууны өндөр шаардлага тавигддаг. Германы баг Олимпын өмнө Харти-г тамирчдадаа хэвлэмлээр өгдөг, бүр гарын үсэг авдаг юм. Улс орнууд, тамирчид медалийн төлөө энх тайвнаар өрсөлдөнө. Гэхдээ олимпын гол агуулга нь олимпод оролцох, дэлхийн улс орнууд эв нэгдлээр зэрэгцэн орших үзэл санааг илэрхийлдгийг олимпын тамирчид ухамсарласан байдаг. 

-Та ДАШТ-ий хоёр алтан медальтай тамирчин. ДАШТ-ийг олимпын наадмаас дутахгүй чансаатай тэмцээн гэж үздэг юм билээ. Энэ талаар Таны бодлыг сонсмоор байна?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олимпоосоо илүү цар хүрээтэй, чанартай гэдэг нь үнэн. Учир нь олон тамирчин оролцдог тул өрсөлдөөн ихтэй. Жишээлбэл, Манай буудлагын спортоор нэг дасгалд нэг улсаас гурван тамирчин ордог. Мөн баг болж багийн дүн гаргана. Харин олимпод багийн дүн гаргадаггүй, нэг улсаас дээд тал нь хоёр хүн орно гээд хязгаарладаг. Хоёр хүний хязгаартай ч тухайн орноос эрхээ авах чадалтай тамирчин байна уу, үгүй юү гэх мэтээр яригдана. Түүгээрээ олимп онцлогтой. Олимпод шилэгдсэн тамирчид ирдэг учир чанга тэмцээн. ДАШТ бол улс нь зөвшөөрч байвал гурван адилхан тамирчныг ч явуулж болдгоороо онцлог юм.

-Та тамирчин хүний хувьд гаргасан амжилтдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Сэтгэл хангалуун байлгүй яах вэ. Германд очоод сурч, ажиллахын зэрэгцээ спортоороо хичээллэж, олимп, дэлхийн аваргын болон жижиг тэмцээнүүдэд ч оролцсоор байсан. Амаргүй л дээ, гэхдээ болдог л юм. Олимпын аварга л болсонгүй. Монгол, Герман хоёр оронд хоёуланд нь анхны тодотголтой хоёр медалийг нь авч өглөө. Спортын замналаа эргээд харахад амжилтаараа бахархдаг.  

-Буудлагын спортоор олон жил хичээллэж, зодог тайлах хүртлээ амжилтаа хадгалж чаджээ. Тан шиг олон жил тасралтгүй амжилттай буудсан гаднын эмэгтэй тамирчид хэр олон бэ?
-Миний хувьд амьдралынхаа 30 гаруй жилийг буудлагын спортод зориуллаа. Дэлхийн дээд чансаанд бичигдээд 25 жил болжээ. Харж байхад 20 гаруй жил буудсан өөр орны тамирчин байдаг. Гэхдээ тэд нар 25 жил топ байж чадсан уу? гэвэл хараахан тийм биш. Дэлхийн тэмцээнүүдэд тасралтгүй оролцож, олон жил амжилтаа хадгалж яваа миний үеийн дөрвөн хүүхэн байна даа. Би 2017 онд зодог тайлж, Монголдоо “My way” буюу “Миний замнал” нэртэй хаалтын ажиллагаа хийхдээ олон тэмцээнд мөр зэрэгцэн буудаж явсан найз буудагч бүсгүйчүүдээ урьсан юм. Тэгэхэд уригдаж ирсэн Сербийн буудагч, 1988 оны Сөүлийн олимпын аварга Ясна Секарич найман олимпын эрх авсан эмэгтэй. Найм дахь эрхийг нь тухайн улсын шигшээ баг өөр тамирчинд өгөөд, өөрийг нь олимпод явуулаагүй.

Манай Монголд бол эрхээ авсан бол тэр тамирчин л Олимпын наадамд ордог юм билээ. Хэдийгээр чи эрхээ авсан ч өөр нэг тамирчин тухайн жилдээ амжилтаар чамаас хамаагүй илүү байсан ч Монголд бол эрхээ авсан тамирчин л явдаг. Олимпын эрхийг тамирчинд нэр зааж өгдөггүй, улсад нь өгдөг. Тиймээс бусад оронд бол дотроо сонгон шалгаруулалт хийж, хамгийн шилдгээ явуулдаг.  Өөрөө эрхээ аваад “Токио-2020”-д ес дэх олимпдоо орох гэж байгаа Гүржийн тамирчин Нино Салуквадзе Монголд ирсэн. Нино 1988 онд 18 настайдаа мөн Сөүлийн олимпын аварга болсон. Түүнээс хойш бүх олимпод орсон, 2016 онд хүүтэйгээ хамт олимпод орлоо. Ээж хүү, аав хүүтэйгээ гэх мэт гэр бүлийн хүмүүс цуг орсон тамирчин 2016 оны олимпод тавхан байсны нэг нь буудлагынх. Тэд бол мундаг тамирчид. Би бол зургаан олимпын эрх аваад бүдэрлээ шүү дээ. Мөн Болгарын тамирчин, 2000 оны Сиднейн олимпын аварга Мария Гроздева ирсэн. Мария бид хоёр адилхан 1992 оноос эхлэн олимпод орсон. 1992 онд би спорт гар бууны төрөлд хүрэл, харин Мария хийн бууны төрөлд хүрэл авч байлаа. Мария маань 2016 онд бас өнжсөн. Харин одоо Токиогийн олимпын эрхээ аваад, долоо дахь олимпдоо оролцох гэж байна.

-Олимпын гурван аварга, тив, дэлхийн аваргууд ингэж нэг дор цугласан тохиолдол байдаг болов уу?
-Миний мэдэхээр буудлага дээр ийм зүйл болж байгаагүй. “Олимпын гурван аварга нэг дор цугларсан тохиолдол байхгүй” гэж уригдаж ирсэн манай спортынхон хэлж байсан. Олимпын гурван аварга надад хүндэтгэл үзүүлж Монголд ирсэн нь миний амьдралын сайхан дурсамжуудын нэг. 1992 оноос өнөөг хүртэлх спортын замналынхаа тайланг тавьж, үзэсгэлэнгээ дэлгэсэн. Зөвхөн телевиз, интернэтээс хардаг Олимпын олон медальтан, дэлхийн сор болсон тамирчдыг монголчууд маань дэргэдээс нь харж, хамт зургаа авахуулаг гэж бодож эх орондоо урьсан юм. Энэ үеэр зочин гурван аваргаа нэг баг болгож, Монголоос О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, бид гурав нэг баг болж шоу буудлага хийсэн. Олимпын дүрмээс өөр, үзэгчдэд ойлгомжтой бөгөөд сонирхолтой байдлаар зохион байгуулсан юм. Уригдсан найзууд маань “Чи яаж үүнийг хийж чадав аа, бид лав чадахгүй юм байна” гэцгээж, маш их баяртай буцацгаасан даа. Энэ арга хэмжээг би дахин зохион байгуулах хэрэгжүүлэх зорилготой байгаа, бүтэх байх аа. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга “Очиж амжсангүй” гээд утсаар ярьж, баяр хүргэж байсан.

-Сайн мэдэхгүй хүмүүст олимпын эрх аваад, эрхээ өөр тамирчинд өгөх гэж нэг ойлголт гарч ирлээ. Та мөн олимпын хоёр дахь эрх аваад тэр эрхээ бусад тамирчдадаа өгч байсан юм байна шүү дээ?   
-Тэр үеийн дүрмээр нэг тамирчин нэгээс илүү олимпын эрх авч чадаж байвал тэр улсад хоёр эрх олгодог байв. 1992 онд олимпын гар бууны төрөлд манай тамирчин Б.Алтанцэцэг бид хоёр өөр өөрийн эрхийг авч орсон. Харин 1996 онд олимпын хоёр дахь эрхийг улсдаа авчрахад О.Гүндэгмаа, Б.Алтанцэцэг хоёроос О.Гүндэгмааг 18 настай байхад нь “Залуу ирээдүйтэй тамирчин, цаашид амжилт гаргах магадлалтай” гэсэн Ц.Өлзийбаяр багшийн шийдвэрээр О.Гүндэгмаа анх Атлантын олимпод явж байсан юм. 2000 оны Сиднейн олимпод бас О.Гүндэгмаад эрхийг нь авч өгч байлаа.  

-Токио-2020-д Гавьяат тамирчин О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо орох гэж байна. Үүний цаад утга нь олимпын эрх авах юм байна шүү дээ.
-Тэгж хэлж болно. Түүнийг би өөрөө ч сая л ойлгож байна.

Ил гаргахгүй нуудаг л болохоос Монголд давхар иргэншилтэй хүн олон бий

-Та Герман улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнүүдэд орох гэрээ хийгээд тус улсыг зорьсон уу?
-Би Герман улстай гэрээ хийгээд явсан юм биш ээ. Би 1995 онд Германд суралцахаар явсан юм.  Монголдоо шигшээ багийн тамирчин байхад 1990-ээд оны эхээр Багшийн дээд сургуульд Буудлагын дасгалжуулагчийн анги нээгдэж, тэнд нь суръя гэхэд “Чи улсынхаа нэрийг гарга. Шигшээ багтаа тамирчнаа л хий” зөвшөөрөөгүй. Олимп, ДАШТ хоорондоо хоёр жилийн зайтай сөөлжиж болдог. Дэлхийн аваргад бэлдэж бэлдэж тэмцээнд явах болоход “Санхүү байхгүй, өнжье” гэдэг. За тэгвэл, Дэлхийн цомын тэмцээнд явъя гэхээр бас л “Мөнгө байхгүй ээ” гэдэг. 

Буудлагын Дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа болж байхад бид нэг хоёрт нь л явдаг сан. Бүр гомдмоор. “Залуу байна, чадаж байна. Тэмцээнгүй тамирчин гэж юу байх вэ” гээд би шигшээ багаасаа гарч, Германд амьдардаг эгчийгээ түшээд сургуульд сурахаар явсан юм. Германд сурахын хажуугаар бэлтгэлээ хийж, тэмцээнүүдэд оролцож Монголынхоо нэрийг гаргаад л яваад байсан. Тэр үед  ганцаараа олон тэмцээнд явдаг сан. Дэлхийн цомын цуврал тэмцээний хоёр нь долоо хоногийн зайтай Мюнхэн, Миланд болдог байв. Европт байгаа надад зардал бага тусах учир машинаар, галт тэргээр яваад л байлаа. Ойр ойрхон тэмцээнд ороход амжилт ч өсөөд, урамтай.  Тэгж явахад л Германы талаас “Чи иргэншлээ сольж, Герман улсын нэрийн өмнөөс орохгүй юу?” гэсэн санал тавьсан. Германы тамирчид яаж бэлтгэл хийгээд, ямар амжилт гаргаж байгааг би дунд нь явсан учир харж байлаа. Хамгийн сүүлд 2000 оны Сиднейн олимпод Монголынхоо нэрээр ороод, 2002 оноос эхлэн Герман улсын нэрийн өмнөөс тэмцээнүүдэд орсон.

-Герман улсын багт ороход ямар байв?
-2002 онд Германы багт орохын өмнө түвшин тогтоох сорил маягийн босго тавьсан. Жишээлбэл, Европын аварга шалгаруулах тэмцээнээс эхний зургаад орвол шигшээгийн А багт оруулна гэлээ. Би тэмцээндээ ороод, медаль аваагүй ч эхний зургаад багтан байр эзэлж, болзлоо хангаснаар шигшээгийн А багт нь орсон юм.

-Герман улсын иргэншил авахаас өмнө 1995-2000 онуудад Монголынхоо нэрийн өмнөөс тэмцээнүүдэд тасралтгүй оролцсоор явжээ?
-Тэгсэн. Германд байсан учир 1998 онд Испанид болсон ДАШТ-д машинаар явж анх удаа оролцож байлаа. Тэр үед Монголоосоо багаараа оролцъё гээд “Д.Оюун, О.Гүндэгмаа хоёртоо хэлээд, гурвуулаа орвол ямар ч гэсэн медаль авна” гээд л гуйж байсан. Д.Оюун бид хоёр хамт буудлагын спортод орсон, сайн тамирчин байлаа. Нөгөө хоёр маань санхүүгийн бэрхшээлийг зохицуулаад ирж, бид багаараа оролцсон. Тэр бол Монголын баг 1986 оноос хойш анх удаа ДАШТ-д орсон тэмцээн. Бид гурав багаараа хүрэл медаль, би ганцаарчилсан төрөлд алтан медаль авч байлаа. Буудлагын эмэгтэй тамирчдаас Байт харвааны ДАШТ-ээс анхны алтан медалийг Дэмбэрэл гуай авсан байдаг. Түүнээс хойш олимпын төрлөөр алтан медаль авсан минь тэр байв. Бөхийн төрлүүдээр бол ДАШТ-ээс эмэгтэй тамирчид аварга болж байсаан.

Хэдийгээр би Монголын тамирчин ч гэсэн Германы компаниуд буу, сумны дэмжлэг үзүүлдэг байсан шүү. Тэмцээн уралдаанаас медаль авбал сургалт болон байрны төлбөрөө төлнө. Би Заксон мужийн Лейпциг хотын Биеийн тамирын дээд сургуульд анх элсээд, дараа нь шилжиж Бадэн Вюртэнбэрг мужийн Валдэнбург хотын Спортын сургуулийг Биеийн тамир эмчилгээ буюу биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. 1998 оноос Дэлхийн цомоос медаль авбал мөнгөн урамшуулал дагадаг болсон юм. Монголоосоо өгсөн тэр урамшууллаар сургалтын төлбөрөө төлж байлаа.

-Герман улсаас Та юу сурсан бэ?
-Хөдөлмөрлөж сурсан даа. Сурахын хажуугаар буудлагаар хичээллэнэ, тэмцээнүүдэд орно. Дээр нь  цагийн ажил хийнэ. Их л завгүй байсан. Одоо залуучууд зүгээр байхыг харахад хайран санагддаг. Цаг бол алт шүү дээ. Би Германд очиж л цаг болон мөнгөний үнэ цэнийг ойлгосон. Монголоос гадаадад ажиллаж үзээгүй ах, дүү хамаатан садангүй хүн ховор байх аа.
Би охиноо хэдхэн сартайд нь Герман руу авч явсан. Тухайн үед Лейпциг хотод амьдарч байсан оюутан гэр бүлүүдээс хэн боломжтой нь бие биеийнхээ хүүхдийг харна. Би бараг хагас бүтэн сайн бүхэнд тэмцээнтэй учир миний хүүхдийг л их харж тусалцгаасан даа. Эгчдээ, Лейпцигийн оюутнууддаа их баярладаг юм.

-Та 2013 онд Монголынхоо иргэншилд орох хүсэлтээ гаргасан ч татгалзсан хариу өгчээ. Иргэншилд орох болон гарах асуудлыг Төрийн тэргүүн шийддэг. Яагаад татгалзсанаа Танд тайлбарласан болов уу?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Германд очихдоо “Давхар иргэншлийн асуудлыг шийднэ. Монголчууд та нар нутагтаа очооч” гэж ярьсан юм. Гаднын иргэншилтэй олон монголчууд бий. Гадны иргэншил авлаа гээд эх орон, аав ээж ах дүүсээсээ холбоо тасрахгүй шүү дээ. Тэр хүмүүс Монгол руу чиглэсэн оюуны болон нийгмийн сайн сайхны төлөөх ажлууд маш их хийдэг. Тэр сэтгэл зүтгэлийг үнэлэхгүйгээр иргэдийнхээ Монголын иргэншил, паспортыг хурааж авах нь хэчнээн олон монголчуудын сэтгэлийг сэвтээх бол? Тийм агуулгаар хуульдаа өөрчлөлт оруулаач, энэ асуудлыг эргэж хараач гэсэн санаачилга гаргаж, 2013 онд гадны иргэншилтэй элэг нэгтнүүдээ төлөөлж иргэншлээ сэргээх хүсэлт тавьсан. Би “Германы иргэншлээ өгөхгүй” гэсэн учир татгалзсан хариу сонссон юм.

-Монгол Улс олимпын наадмаас 26 медаль авсны нэг нь Таны 1992 оны Барселоны олимпоос авсан хүрэл медаль. Олимп, ДАШТ-ий медальтай тамирчдад 2013 оноос олгодог болсон урамшууллыг Танд олгодоггүй юм байна. Таны 1992 онд авсан хүрэл, 1998 оны ДАШТ-ий алтан медаль Монголынхоо дансанд тоологдож байхад яагаад тэр юм бол? 
-Тэрэн дээр чи ямар үзэл бодолтой байна вэ?

-Монголын дансанд медаль нь тоологдож байгаа тохиолдолд Таны авчирсан медаль үнэлэгдэх ёстой гэж бодож байна.
-Манайхан бол “Чи Германы иргэн шүү дээ” гэж хэлдэг. Энэ дүрэм журмыг гаргасан багийнхан арай бодлогогүй ажилласан юм болов уу, намайг яагаад бодсонгүй вэ гэсэн бодол төрдөг. Олимп, ДАШТ-ий медальтай нас барсан тамирчдын ар гэрийнхэнд ч нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон. Гэтэл би байж байна. Тэр медалийг авах үедээ би Монголын иргэн байсан. Монголын спортын түүхэнд бичигдсэн энэ медалиуд, энэ амжилт бол арилшгүй.  

Хууль журмууд өөрчлөгдөж л байдаг. Түүнээс хойш найман жил өнгөрлөө. Хэн ч сэтгэл гаргасангүй. Энэ талаар надаас асуусан хоёр дахь сэтгүүлч нь та болж байна. Засаг төрд үүнийг эргэцүүлж үзэх  ухаантай хүмүүс байгаа байлгүй дээ.  
Энд нэг зүйл хэлэхэд, Монголд давхар иргэншилтэй хүн олон байдаг. 1988 оны Сөүлийн олимпын хүрэл медальт Нэргүйн Энхбат Америк, Монголын иргэншилтэй. Үүнийг ил гаргадаггүй, хүмүүс ярьдаггүй, нуудаг л болохоос биш зөндөө бий. Миний мэддэг давхар иргэншилтэй олны танил хүнийг л би хэлж байна. Олны танил биш давхар иргэншилтэй хүмүүс зөндөө. 

Олимпоос олимп хүртэлх миний зорилго бол медаль авах л байсан

-Герман Энэтхэгийн буудлагын шигшээ багууд ажиллах арга барилын хувьд хэр ялгаатай вэ?
-Энэтхэгт шигшээ баг “барина” гэж байдаггүй. Олон хүнтэй болоод тэр үү? сар болгон тэмцээн хийж, тамирчдын чансааг тогтоож байдаг. Олимпын эрх нь улсын мэдлийнх учир эрх авсан ч олимпод явж чадахгүйд хүрэх хатуу сорилтууд тулгардаг. Тогтсон шигшээ баг гэж байхгүй учир үндсэн дасгалжуулагчид нь дан гадаадын хүмүүс. Би залуучуудын багийн ахлах дасгалжуулагч статустай байсан, одоо хувийн дасгалжуулагчаар ажилладаг. Энэтхэгийн тамирчид хувийн дасгалжуулагчтай. Гадаад руу тэмцээнд мөн хувиасаа зардлаа гаргаж, эсвэл мөнгө босгож тамирчинтайгаа явдаг. Тэр хувийн дасгалжуулагч нартай нь шигшээ багийн дасгалжуулагч, Буудлагын холбоо, Засгийн газар спортын холбоод нь хамтарч ажилладаг юм. Ийм хамтын ажиллагаа, арга барил Энэтхэгт үсрэнгүй хөгжиж байна. Хятад бас тийм юм билээ. Манайхан “Аргагүй шүү дээ, хүн олонтой улс юм чинь” гэх биз. Тэрийг бас Хятадын тамирчин, Олимпын аварга найз маань нэлээд эрт хэлж билээ. Тэр дэлхийн аваргын хүрэл медальтай байхдаа “За, дараагийн тэмцээнд уулзъя” гэхэд “Би очно гэж хэлж чадахгүй. Улс доторх сорил тэмцээнүүдээс би гарч ирэх эсэхээ мэдэхгүй байна” гэсэн. “Юу гэсэн үг вэ, чи мундаг шүү дээ!” гэхэд “Манай улсад надтай ижил түвшний 12 тамирчин байна” гэж билээ.

-Тэр тамирчинтайгаа дараагийн тэмцээндээ уулзсан уу?
-Түүнээс хойш хэд хэдэн тэмцээнд уулзсан. Олимпын аварга болох өндөр потенциалтай тамирчин Чэн Ен Бээжингийн олимпын аварга болохоосоо өмнө тэгж хэлж байсан л даа. Тийм даруухан. Бээжингийн олимпод О.Гүндэгмаа бид хоёр бараг алт, мөнгөн медалийн болзол биелүүлээд финалд орсон. Би О.Гүндэгмааг алт авах байх гэж бодож байсан. Гэтэл финалд Хятадын тамирчин Чэн Ен маань сайн буудаад алт авсан. Чэн Ен-ийг монголчууд мэдэх байх аа. “Миний замнал” хаалтын арга хэмжээндээ түүнийг урьсан боловч ирж амжаагүй юм. Чэн Ен насаар надаас арваад дүү. 2002 онд намайг Дэлхийн аварга болоход хүрэл авч байсан. Англиар маш цэвэрхэн ярьдаг. Хятадын бусад тамирчинтай англиар яриад ойлголцож чаддаггүй. Тэд дандаа орчуулагчтай явдаг.

-2008 оны Бээжингийн олимп тамирчин Таны хувьд, монголчуудын хувьд сэтгэлээс гарахгүй сайхан олимп болсон. Таны хувьд медалийнхаа өнгийг өөрчлөх бодол байсан байх?
-Олимп гэдгээр нь ярья л даа. Азиуд юмыг сайн хийдэг, өнгө үзэмжид маш их анхаардаг. Олимпын нээлт ямар сүрлэг сайхан болов. Хүлээлтэд хүрсэн сайхан олимп болсон. Манай хөрш орон байсан учир монголчууд, хөгжөөн дэмжигч олонтой тэмцээн байснаараа онцлог. Буудлагын тэмцээнийг монголчууд маш олноороо үзсэн.

Олимпоос олимп хүртэлх миний зорилго бол медаль авах л байсан. Хүрэл медалийнхаа өнгийг өөрчилнө гээд үзээд л байсан. Анхны медалиас хойш 2008 онд дөрвөн олимпын циклийн дараа медаль авна гэдэг миний хувьд анхны медаль авснаас илүү сэтгэгдэл төрүүлсэн. Хүмүүс бол өнгөц харж “Тэр бол Германы медаль” гэж хэлэх л байх. Тийм ээ, Герман улсын гар бууны төрөлд авсан анхны медаль байсан. Гэхдээ тэр бол миний олон жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл байсан. Медалийн тавцан дээр зогсож байхад 10-аадхан метрийн зайд миний эгц өөдөөс охин минь зогсож байхыг хараад баярласандаа нулимсаа барьж дийлээгүй дээ.

Германы багийн Клаудиа гэж тамирчин сайхан сэтгэл гаргаж, охиныг дагуулаад яаж ийгээд миний өмнө аваад ирсэнд нь баярладаг. Олимпын зохион байгуулалт, дүрэм журам, хамгаалалт нь маш хатуу. Үзэгчийн суудалд байсан хүнийг доош нь тамирчдын суудал руу ойртуулахгүй, үзэгчид бол тэр дээр суудаг юм. Тэр бол надад төдийгүй, миний охинд тохиолдсон аз жаргалтай мөчүүдийн нэг. Миний охин багаасаа л жижиг том, олон улсын тэмцээнүүдэд намайг дагаж явдаг байлаа.

-Охиноо буудлагаар хичээллүүлсэн үү?
-Бага байхдаа буудлагаар хичээллэе гэж 2-3 удаа асуусан. Би “Яах юм бэ” гэсэн. Охин минь спортын биш урлагийн хүн болсон. Зарим хүмүүс бүжиглэдгээр нь мэднэ. Бээжингийн олимп бол бараг л монголчуудын наадам болсон доо. Э.Бадар-Ууганы алт авсан тэмцээн явагдсан стадион  монголчуудаар дүүрсэн бичлэг нь байдаг даа. Тэмцээний дараа монголчууд “Халуун элгэн нутаг”-аа дуулаад, би тэнд сурвалжилга өгөөд байна аа, бас. Тэмцээний дараа стадионы гадаа бөөн монголчууд, хуушуур байсан бол яг л наадам шиг сайхан байж билээ. Монголчууд намайг таньчихаад зураг авахуулаад л. Би багийнхаа Клаудиаг дагуулж явсан юм, Клаудиа хараад бүр гайхсан. Германд тийм зүйл зөвхөн хөлбөмбөг дээр л боломж гарвал тохиолддог, тамирчид нь маш хатуу хамгаалалттай.  

-Олон олимпод оролцсон тамирчны хувьд Танд олимп болгонд хэрэгжүүлдэг зуршил гэж байдаг уу?
-Би аливаа тэмцээний дараа харих гэж яардаг. Харин олимпын наадмыг дуустал байж, хаалтад нь оролцож Олимптой салах ёс гүйцэтгэдэг. Талархлаа илэрхийлдэг. Олимпын хаалтад оролцох нь миний хувьд нээлттэй адилхан чухал бөгөөд өөртөө хэвшүүлсэн уламжлал юм.  

Багшийнхаа гутлыг өмсөөд шагналын тавцан дээр зогсож байлаа

-Тамирчны замналын тань ихэнх цаг хугацаа Монгол Улс, улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой учир энэ талаар дурьдалгүй өнгөрч боломгүй. Буудлагын шигшээ багийнхан мөнгө босгохын тулд уулнаас бугын эвэр түүдэг байсан тухай сонсож байлаа?
-Шигшээ багийн тамирчид, хоёрдугаар шигшээгийнхэн бүгд паз автобусанд суугаад бугын эвэрт явна. Бугын эврийг эмийн түүхий эд хийхэд ашигладаг гэж тухайн үед бидэнд хэлж байсан санагддаг. Олон эвэр олбол хамгийн муу цайрсан ясан эврээ хаяна. Паз автобусаар биднийг одоогийн “Скай ресорт”-ын тэр хавьд аваачаад орхичихдог. Дөрөвдүгээр сард уулын орой хэсгээрээ цастай, хүйтэн байдаг. Хэдүүлээ хоорондоо 5-10 метрийн зайтай явах ч нэг мэдэхэд төөрчихнө. Бас Орост тарваганы арьс үнэ хүрч байх үед эрэгтэйчүүд нь тарваганд явдаг сан. Ер нь адал явдалтай, дурсамжтай сайхан үе байсан даа.

-Бугын эвэр түүгээд мөнгө босгож чадсан болов уу?
-Босгосоон. Эвэр түүх санаа хэнээс гарсныг мэдэхгүй. Буудлагын спортын анхны Гавьяат дасгалжуулагч Жанцанхорлоо гуай эхлээд Германд очоод биднийг хүлээж байсан. Миний хамгийн анхны дэлхийн цомын тэмцээн л дээ. Жанцанхорлоо гуай бугын эврийн мөнгөөрөө гурван урт буу, гурван гар буу, хувцас хэрэглэл зэрэг шинэ юмнууд авчихсан байсан. Уг нь буудлагынхан том тэмцээнд хэрэглэх буугаа олон сарын өмнөөс тохируулж, гартаа оруулсан байдаг. Бид нар хуучин буутайгаа очсон хэр нь шинэ буу харуутаа буудмаар санагдаад. Оросын хуучин буутай бид нар барууны сүүлийн үеийн тэр буугаа яаж хэрэглэхээ ч мэдэхгүй. Шинэ буу, хувцас хэрэглэлээ гамнаж, бэлтгэлдээ ч хэрэглэхгүй хадгалж байгаад тэмцээнд орохдоо шинэ гутлаа өмссөн чинь “No No. Уучлаарай, наад гутал чинь дүрэмд тохирохгүй гээд хасагдсан шүү дээ” гэж билээ./инээв/ Тухайн үедээ хэцүү байсан ч одоо санахад хөгжилтэй.

-Таны анхны олон улсын тэмцээн ямар тэмцээн байв. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Хамгийн анх 1987, 1988 онд залуучуудын тэмцээнд бид нар Польш руу явлаа. Энд бууддаг буутайгаа явсан. Тэмцээний өмнө бууны үзлэг хийж, хэмжээ, жин, гохны жинг үздэг. Тамирчид  дугаарлаад зогсож байлаа. Бид нар буугаа гаргахад бусад орныхон шоолоод инээлдээд эхэлсэн. Яав ийв? гэтэл бидний буу элэгдээд будаг нь арилж, цагаан төмөр нь гарчихсан. Залуу байсныг ч хэлэх үү ичиж үхэхээ шахав. Дараа жилийн тэмцээнд очихдоо буугаа төмрийн будгаар будуулаад, лакдаж гялгар болгоод хүн хараад шоолоод байхааргүй болгож билээ.

Дараа нь 1989 онд Хятад улс хилээ нээж, дэлхийд нээлттэй болсноос хойш тэмцээндээ биднийг их урьдаг байлаа. “Танай багийг урьж байна. Мөнхбаярыг авчраарай” гэдэг байсныг хожим багш хэлсэн. Тэр үед галт тэрэгний тасалбар үнэтэй болоход нь Паз автобусаараа явдаг. Одоогийнх шиг дардан замтай байсангүй, баахан сэгсрүүлж Замын-Үүд ороод, Эрээнээс цааш Хятадын нийтийн галт тэргээр тэмцээн болох хот руугаа явна. Тэр үеийн хятадууд одоогийнх биш шүү дээ, ариун цэврийн хувьд ямар байсныг манайхан мэднэ дээ. Очоод бидэнд хоноглох байр байхгүй. Багаараа галт тэрэгний буудлын чулуун шалан дээр зулж унтацгаана. 1993 оныхыг нь санадаг юм. Би жирэмсэн, жирэмснээ нуучихсан. Тэгсэн манайхан мэдчихээд “Ядаж охидуудаа зочид буудалд оруулъя” гэж байсан.

1990-ээд оны эхэн үед Монголд олигтой пүүз олдохгүй. Бид нар гадныхнаас ичээд Оросын пүүзээ голчихно. Нэг удаа Жанцанхорлоо багшийнхаа гутлыг өмсөж буудаад, Азийн аварга болсон. Аварга болчихоод “буянтай” гутал гээд дараа нь “Багш аа, та гутлаа өгчих би буудчихаад ирье” гэж байсан. Шагналын тавцан дээр бас л багшийнхаа гутлаар гоёод зогсож байлаа. Эрэгтэй хүн шүү дээ, гэхдээ размер нь надад таардаг./инээв/   

Би хаана хүрээд зогсох вэ, өөрийнхөө хязгаарыг үзье гэж бодсон

-30 жил хичээллэсэн буудлагын спорт Танд ямар хүмүүжил төлөвшлийг өгөв?
-Нэг, хоёр жилийн төлөвлөгөө гаргаж, тэр зорилгодоо хүрэхийн төлөө маш их чармайдаг. Багшийн хэлснийг ягштал биелүүлнэ. Биелүүлэхдээ арай илүү давуулан биелүүлэхийг зорьдог. Ер нь тууштай л байсан даа. Ямар ч юманд шантарч бууж өгдөггүй. Би хаана хүрээд зогсох юм, өөрийнхөө хязгаарыг үзье гэж боддог байсан. Уналтаас босож ирэх сэтгэлийг хатыг буудлагын спорт өгдөг. Амьдралд янз бүрийн бэрхшээл тохиолдоход тухайн үедээ хямарч шантрах ч хурдан босож ирдэг юм билээ.

-Буудлагын спортыг Таны ажил гэж ойлгоё. Та ажлаасаа өөр юу сонирхдог, чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?
-Би есдүгээр ангид байхаасаа буудлагын спортод хөл тавьснаас хойш 30 жил энэ спортоосоо өөр зүйлд нэг их цаг зарцуулаагүй. Буудлагын төлөө бүхий л цаг зав, амьдралаа зориулснаа зодог тайлаад мэдсэн. 2016 оны олимпын эрх авахын төлөө хичээсэн боловч барсангүй. Тэгэхэд л “Буух цаг чинь болж дээ, одоо больё” гэж өөртөө хэлсэн. Тэгж шийдвэр гарган цэг тавьчихаад, уужуу амьсгаа авч эргэн тойрноо ажиглалаа, сонирхолтой зүйлс их байдаг юм байна. Амьдрал арай өөр юм гэдгийг анзаарсан. Туулсан амьдралаа эргэцүүлэх, өөрөө өөрийгөө дахин таних боломж надад одоо л гарч байна. Буудлагын тамирчны амьдралд би дэндүү гүнзгий орсон, зөвхөн амжилт гаргах гэсэн амьдралын чиг шугамтай явж ирсэн юм билээ. Харин одоо буудлагагүйгээр амьдрах сайхан  байна./инээв/ Шинэ ертөнцтэй дөнгөж танилцаж байгаагаа харахад нас явсан ч гэсэн санаа бодол минь хүүхдээрээ байх шиг.

-Та цаашид тэмцээн уралдаанд оролцохгүй гэсэн үг үү?
-Яах вэ, олон улсын эсвэл дотоодын УАШТ зэрэгт оролцож болно л доо. Гэхдээ надад тийм сонирхол алга. Ханатлаа буудчихсан бололтой. /инээв/ Мэдсэн сурснаа залуучуудад өгье гэсэн бодол бий. Нэг сонин нь өөр дээрээ хийж байгаагүй бэлтгэлийн арга барилуудыг залуу тамирчдад хэрэгжүүлээд байх юм билээ. Би яагаад энийг өөр дээрээ хэрэгжүүлээгүй юм бол? гэж хааяа боддог. 

-Тэгэхээр дасгалжуулагчийн хувиар чадлаа сорих дараагийн замналыг эхлүүллээ гэж ойлгоё?
- “Замнал” гэж том үгээр хэлж болох эсэхийг мэдэхгүй юм. Одоо би олимпод оролцох Энэтхэгийн тамирчны хувийн дасгалжуулагч хийж байна. Цаашид хувийн дасгалжуулагчаар ажиллах сонирхол бий. Олимп болгоны дараа улс орнууд шигшээ багтаа шинэчлэл хийдэг. Олимпын дараа хаанаас ямар санал ирэхийг мэдэхгүй байна.

100 метрийн гүйлтийг олимп болгоноор стадионд очиж шимтэж үздэг
 
-Танд сонирхдог өөр төрлийн спорт байдаг уу?
-Би гольф тоглох дуртай. Гэхдээ гольфод зарцуулсан цаг маш бага байна. Зарчим нь буудлагатай  төстэй санагдсан. Зайгаа хянах, салхиа хянах зэргээр өөр зүйлүүд ч бий л дээ. Их спортоос 100 метрийн гүйлтийг олимп болгоноор стадионд очиж шимтэж үздэг. Үзэх боломж нь надад дандаа гарч байсан. Миний оролцсон сүүлийн олимп Лондонд ч энэ тэмцээнийг үзэх боломж байсан. Гэхдээ би Монголынхоо олимпын багт сайн дураараа ажиллаж байсан Хилийн чанад дахь  монголчуудын холбооны тэргүүн Цэрэнбатад билетээ бэлэглэсэн. Гүйлт, нэг нь газрын теннисийнх ч билүү? дөрвөн билет өгч, нэг гэр бүлийг баярлуулсан. Бас воллейбол үзэх дуртай. Жүдо үзэж, монголчуудаа дэмжинэ. Унгарт болсон жүдо, чөлөөт бөхийн ДАШТ-ийг очиж үзэж, Монголынхоо багийг дэмжиж байсан. Зав боломж гарвал үзэхийг боддог.

-Олимпын тамирчдад хүссэн тэмцээнээ үзэх билет өгдөг үү?
-Боломж нь байвал өгдөг. Тамирчид “тэдний өдрийн тийм тэмцээнийг үзэх боломж байна уу” гэж хүсэлтээ өгнө. Тэрийг би сүүлд Германы багт орсон хойноо мэдсэн. Германы багаасаа билет аваад, монголчууддаа өгнө. Жишээлбэл, Э.Бадар-Ууганы алтан медалийн төлөөх тэмцээнийг боксоор 1988 оны Сөүлийн олимпоос хүрэл медаль авсан Н.Энхбат үзэх гээд билет олдохгүй байна гэхэд нь тэр боломжийг гаргаж өгсөн. Э.Бадар-Ууганы аварга болдог тэмцээнийг би бас үзсэн. Энэ мэтээр яривал дурсамжууд байна аа.

-Та Монголд буудлагын спортыг хөгжүүлэхийн төлөө хамгийн хүнд үед нь зүтгэж явсны хувьд мэдсэн сурснаа Монголдоо хэрэгжүүлэх хүсэл байдаг уу?
-Буудлагын спортыг Монголынхоо топ дөрвөн спортын нэгд оруулахын төлөө олон жил зүтгэсний хувьд санаа тавьж, татагдаж байдаг. Монголынхоо Буудлагын холбоотой хамтран ажиллах хүсэл байгаа. Буудлагаар нэг хэсэг Хятадын тамирчид хүчтэй байсан бол сүүлийн хэдэн жилд Энэтхэгийн тамирчид цойлоод гарч ирлээ. 1990-ээд оны эхээр Хятадууд манай улсад дарагддаг байв. 2000 оны эхээр тэд дийлдэхээ больсон. Одоо энэтхэгчүүд хүчтэй болсон. Манай монголчууд системдээ жаахан салхи оруулбал залгамж халаа шинэ сайн тамирчдыг гаргаж ирэх бололцоотой.

-Буудлагаар Германчуудын амжилт ямар байгаа вэ?
-Тамирчдын бүтэн үе солигдсон. Амжилт нь ер нь “ханатай”. Германд ажлаа хийхийн хажуугаар хообий маягаар буудлагаар хичээллэж, тэмцээн уралдаануудад амжилт гаргаад явдаг хүмүүс олон бий. Би ч тийм байсан. Харин Монголдоо би 100 хувь зөвхөн шигшээ багийн тамирчин байлаа.

-Анх олон улсын тэмцээнд очоод шоолуулж байсан тэр дурсгалтай хуучин буу тань одоо байдаг уу? Та бууны цуглуулгатай юу?
-Тэр бол Монголын Буудлага спортын төв клубын буу байсан учир тэндээ үлдсэн. 1998 оны Дэлхийн аварга болсон буугаа Германы Валтер үйлдвэрийнх нь музейд дурсгасан. Би буу үйлдвэрлэгч “Валтер” компанитай олон жил хамтарч ажилласан, миний найдвартай түнш юм.  Намайг санхүүгийн хувьд дэмжиж, тэр дэмжлэгээр нь байр болон эрүүл мэндийн даатгал зэрэг төлбөрөө төлдөг байсан учир энэ компанидаа талархаж явдаг.
“Валтер” компани бууны хэд хэдэн шинэ модель гаргахдаа надтай хамтарсан. Би туршигч шинжээч хийж, буудахад ямар байгаа болон техникийн талаас нь яаж сайжруулах тухай санал бодол, зөвлөгөө өгдөг байлаа. 2008 оны олимпын медаль авсан буугаа өөртөө хадгалсан. Дээр нь өөрөө хэрэглэдэг хэд хэдэн буу бий. 

-Та Монголд байх жил гаруй хугацаандаа юу хийж байна даа?
-Ерөнхийдөө амралтын байдалтай. Нэг сонин гэвэл хөл хорионы энэ үеэр би Лайф кинетик гэж тархины дасгалын лицензтэй онлайн сургалтад суулаа. Энэ нь бүх насныханд зориулсан, хүүхэд залуучуудын ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг сайжруулах тархины дасгалууд юм. Нас ахиж байгаа болон өндөр настнуудыг мартах, зөнөх, альцгеймерийн өвчинд өртөх эрсдэлээс сэргийлнэ. Хүн зуршил болоогүй шинэ хөдөлгөөнүүдийг хийж оролдож үзэх нь хөдөлгөөний сурах явцыг өдөөж, тархинд допамин ялгаруулан эд эс буюу түүний холбоосуудыг сайжруулж өгдөг. Тэгснээр  тархинд бүтцийн өөрчлөлт ордог.

Аливаа үйлдлүүдийг хурдан түргэн хийх орон зай болон цаг хугацааны баримжаа нь илүү сайжрах,  хариу үйлдлүүдийн хурд богиносох, ой санамжийг сайжруулах ач тустай. Хөдөлгөөнийг хурдтайгаар зогсохгүйгээр гацахгүйгээр үргэлжлүүлэх, хөдөлгөөний хоорондын хэлхээ холбоос хэд хэдэн энгийн хэсгүүдийн нийлбэрүүдийг хослуулж өгдөг. Ингэснээр бага насны хүүхдүүд, залуучуудад аливаа хөдөлгөөнт үйлдлүүдийг илүү мэдрэмжтэйгээр хийх, хөдөлгөөний эвслийг сайжруулах, хурд, анхаарал, авхаалж сайжирдаг. life kinetik дасгалуудыг долоо хоногт ердөө 60 минут хийхэд үр дүн гардаг юм.  Лайф кинетикийг анх Герман улс хөгжүүлж, одоо баруун Европын орнуудад дэлгэрч байна. Япон улс бас албан ёсоор зөвшөөрөл аваад хөгжүүлж эхэлж байна. Миний хувьд энэ сургалтад сууж, бусад хүмүүст заах зөвшөөрлөө сая тавдугаар сард авсан. Маш хэрэгтэй энэ дасгалыг сурах, хичээллэх хүсэлтэй хүмүүс надтай холбогдож болно шүү. 

-20 жилийн өмнөх тамирчин Д.Мөнхбаяр өнөөдрийн Д.Мөнхбаяр хоёрыг харьцуулбал үзэл бодлын хувьд ямар өөрчлөлт, ялгаа гарсан бол? 
-20 жилийн өмнө маш омогтой чадалтай, эрмэлзэлтэй, түүндээ үнэнч, өөртөө итгэлтэй байсан юм билээ. Би зорьсон л бол хийнэ гээд зүтгэчихдэг. Энийг манай найзууд ч хэлдэг. Тиймдээ ч энэ спортод тууштай зүтгэсэн, үнэнч албат нь байсан. Тиймээс би өнөөдрийг бүтээсэн Мөнхбаяртаа талархдаг. 

Twitter logoPost

...“Залуу байна, чадаж байна. Тэмцээнгүй тамирчин гэж юу байх вэ” гээд би шигшээ багаасаа гарч, Германд амьдардаг эгчийгээ түшээд анх сургуульд сурахаар явсан юм...

Би олимпын наадмыг дуустал байж, хаалтад нь оролцож Олимптой салах ёс гүйцэтгэдэг. Талархлаа илэрхийлдэг.

1990 онд Азийн наадамд оролцохын өмнөх бэлтгэлийн үеэр

Миний охин багаасаа л олимп болон олон улсын жижиг, том тэмцээнүүдэд намайг дагаж явдаг байлаа.

Домогт боксчин Мухаммед Али түүний шүтдэг тамирчин. М.Али 1996 оны олимпын бамбар асаасан бөгөөд Д.Мөнхбаяр 1996, 2000 оны олимпод түүнтэй дурсгалын зураг татуулж байжээ. 

Д.Мөнхбаярын зодог тайлах хаалтын ажиллагаанд мөр зэрэгцэн буудаж явсан Олимпын гурван аварга Монголд уригдан иржээ. 
1988 оны Сөүлийн олимпын аварга Сербийн буудагч Ясна Секарич, Гүржийн тамирчин Нино Салуквадзе, Болгарын тамирчин, 2000 оны Сиднейн олимпын аварга Мария Гроздева нарын хамт.  
 
Шигшээ багийн тамирчид, хоёрдугаар шигшээгийнхэн бүгд мөнгө босгох гэж Паз автобусанд суугаад бугын эвэрт явдаг байлаа. Бугын эврийн мөнгөөрөө багш бидэнд гурван урт буу, гурван гар буу, хувцас хэрэглэл зэрэг шинэ юмнууд авчихсан байсан. 

Багшийн хэлснийг ягштал биелүүлнэ. Биелүүлэхдээ арай илүү давуулан биелүүлэхийг зорьдог. Ер нь тууштай л байсан даа.

1990-ээд оны эхэн үед Монголд олигтой пүүз олдохгүй. Бид нар гадныхнаас ичээд Оросын пүүзээ голчихно. Нэг удаа Жанцанхорлоо багшийнхаа гутлыг өмсөж буудаад, Азийн аварга болсон...
 
Гаднын иргэншилтэй олон монголчууд бий. Гадны иргэншил авлаа гээд эх орон, аав ээж ах дүүсээсээ холбоо тасрахгүй шүү дээ...

Би Энэтхэгийн залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч статустай байсан, одоо хувийн дасгалжуулагчаар ажилладаг.

Монголд түүний урилгаар ирсэн олимпын аварга гурван найзтайгаа 
 
Токио-2020 олимпод би өөрийгөө дасгалжуулагчийн хувьд дүгнэх боломж гарч байгаа юм...

Нэгдүгээр ангийн сурагч Д.Мөнхбаяр

Бээжингийн олимпын медаль миний хувьд анхны медалиас илүү сэтгэгдэл төрүүлсэн. Зарим хүн өнгөц харж “Тэр бол Германы медаль” гэж хэлэх л байх. Тийм ээ, гэхдээ тэр бол миний олон жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл байсан...

gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан