gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сүүлийн таван жилд хүүхдийн эсрэг нийт 11,446 гэмт хэрэг бүртгэгджээ

А.Анужин
Нийгэм
2026-03-14
Twitter logo

ГБХНХЯ, ЦХИХХЯ, ХЗДХЯ-аас Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хүүхэд хамгаалахтай холбоотой хууль, тогтоомжийг танилцуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулахад тулгарч буй асуудлаар санал солилцох зорилготой нэгдсэн уулзалт зохион байгууллаа. 

УИХ-аас 2024 онд шинэчлэн баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлж, төрийн бүх байгууллага хүүхэд хамгааллыг хэрэгжүүлэх, дэмжих чиг үүрэгтэй болсон. 

Хуулийн 25 дугаар зүйлд “Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг” өргөжүүлж, хүүхдийг хортой, хориотой агуулгаас урьдчилан сэргийлэх, хортой агуулга бүхий контент, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хаах, хязгаарлах арга хэмжээ авах талаар тусгасан. Мөн үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг тусгажээ.

Цагдаагийн ерөнхий газраас танилцуулсан мэдээллээр:

  • Сүүлийн 5 жилд хүүхдийн эсрэг гэмт хэрэг нийт 11,446  бүртгэгдэж, 12,026 хүүхэд хохирсон байна.
  • Нийт гэмт хэргийн 18.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд 2025 онд гэмт хэргийн гаралт өмнөх онуудаас буурах хандлагатай (2,339 хэрэг) байгаа нь урьдчилан сэргийлэх ажлын үр дүн гэж үзэж байна.
  • Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 9-д: Хүүхдийг цахим орчинд дарамталсан, уруу татсан бол иргэнийг 500 нэгж, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно.
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 6.20 дугаар зүйлийн 10-д: Хэвлэл, мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйллчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ аваагүй бол хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулахаар заасан. 

Иймд уулзалтад оролцогч талууд:

  • Хэрэгжилтийн түвшинд хамтын ажиллагааг сайжруулах; 
  • Хүүхэд хохирсон тухай дуудлага мэдээллийг хүлээн авсан байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй байгууллагатай мэдээлэл шуурхай солилцох;
  • Олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын зохион байгуулалт, үр дүнг сайжруулах;
  • Эцэг, эхийн мэдлэг боловсролыг сайжруулж, хариуцлагыг дээшлүүлэх;
  • Цахим тоглоомын газруудад хяналт тавих субъектыг холбогдох хуульд тодорхой тусгах; 
  • Хүүхэд үйлчлүүлдэг сургуулиас гадуурх хөгжлийн төв, өдөр өнжүүлэх төв, цахим тоглоомын газарт зөвшөөрөл олгох, хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг эргэн харах зэрэг олон ажил хэрэгч санал гаргалаа.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан