ГБХНХЯ, ЦХИХХЯ, ХЗДХЯ-аас Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хүүхэд хамгаалахтай холбоотой хууль, тогтоомжийг танилцуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулахад тулгарч буй асуудлаар санал солилцох зорилготой нэгдсэн уулзалт зохион байгууллаа.
УИХ-аас 2024 онд шинэчлэн баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлж, төрийн бүх байгууллага хүүхэд хамгааллыг хэрэгжүүлэх, дэмжих чиг үүрэгтэй болсон.

Цагдаагийн ерөнхий газраас танилцуулсан мэдээллээр:
- Сүүлийн 5 жилд хүүхдийн эсрэг гэмт хэрэг нийт 11,446 бүртгэгдэж, 12,026 хүүхэд хохирсон байна.
- Нийт гэмт хэргийн 18.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд 2025 онд гэмт хэргийн гаралт өмнөх онуудаас буурах хандлагатай (2,339 хэрэг) байгаа нь урьдчилан сэргийлэх ажлын үр дүн гэж үзэж байна.
- Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 9-д: Хүүхдийг цахим орчинд дарамталсан, уруу татсан бол иргэнийг 500 нэгж, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно.
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 6.20 дугаар зүйлийн 10-д: Хэвлэл, мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйллчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ аваагүй бол хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулахаар заасан.
Иймд уулзалтад оролцогч талууд:
- Хэрэгжилтийн түвшинд хамтын ажиллагааг сайжруулах;
- Хүүхэд хохирсон тухай дуудлага мэдээллийг хүлээн авсан байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй байгууллагатай мэдээлэл шуурхай солилцох;
- Олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын зохион байгуулалт, үр дүнг сайжруулах;
- Эцэг, эхийн мэдлэг боловсролыг сайжруулж, хариуцлагыг дээшлүүлэх;
- Цахим тоглоомын газруудад хяналт тавих субъектыг холбогдох хуульд тодорхой тусгах;
- Хүүхэд үйлчлүүлдэг сургуулиас гадуурх хөгжлийн төв, өдөр өнжүүлэх төв, цахим тоглоомын газарт зөвшөөрөл олгох, хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг эргэн харах зэрэг олон ажил хэрэгч санал гаргалаа.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам