Та “Мобиком-30 жил” үндэсний бөхийн халз барилдаанд оруулахыг дэмжиж буй бөхдөө
Монпэй апп-аар саналаа өгөөрэй
Монголын үүрэн холбооны ууган компани “Мобиком Корпорац”-ийн 30 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 22-ны ням гарагийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Барилдааныг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхнийх нь улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан. Удаах нь чансаа өндөр 16 бөхөөс үзэгчдийн дунд санал асуулга явуулж, бөх сонирхогч иргэдээс хамгийн олон санал авсан дөрвөн бөхийн дунд халз барилдаан зохион байгуулна.
Халз барилдааны санал асуулгад:
- Дархан аварга Н.Батсуурь
- Улсын аварга О.Хангай
- Улсын арслан Б.Орхонбаяр
- Улсын арслан Ц.Бямба-Отгон
- Улсын арслан Э.Батмагнай
- Улсын заан Б.Бат-Өлзий
- Улсын заан Д.Хүдэрбулга
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Улсын заан С.Сүхбат
- Улсын заан Н.Жаргалбаяр
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага Т.Баасанхүү
- Улсын начин Л.Энхсаруул
- Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
- Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
- Аймгийн арслан М.Баяржавхлан нар оролцох юм.
Монгол Улсын харилцаа холбооны салбарт шинэ эринийг эхлүүлж иргэд гар утастай болсон баярыг “Мобиком Корпораци” үндэсний өв уламжлалаа дээдлэн, дижитал технологийн дэвшилтэй хослуулан хэрэглэгч олонтойгоо хамтдаа тэмдэглэх гэж байна.
Та чансаа өндөр дээрх 16 бөхөөс халз барилдаанд оруулахыг дэмжиж буй бөхдөө үндэсний төлбөрийн цахим шийдэл Monpay аппликэйшнд нэвтэрч, MOBI 30 мини апп руу орж өөрийн дэмждэг бөхчүүдийг сонгон саналаа өгөөрэй.
MonPay апп татах бол ЭНД дарна уу.
Нэг хэрэглэгч чансаа өндөр 16 бөхөөс өөрийн дэмждэг улс, аймгийн цолтой бөхчүүдэд таван удаа саналаа өгөх боломжтой. 3-р сарын 12-ноос 21-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх санал асуулгад хамгийн олон санал авсан шилдэг 4 бөх халз барилдаанд оролцоно.
Үндэсний бөхөө сонирхогч та 3-р сарын 22-ны өдөр Монгол бөхийн өргөөнд очиж амжихгүй бол хот, хөдөө хаана ч явсан VOO smart TV application болон www.voo.mn вэбсайтад нэвтэрч VOO live цэснээс үзэх боломжтой. Хэрэв машин барьж яваа болон барилдаан үзэж суух завгүй байсан ч дуу хөгжим болон бүх төрлийн сонсдог контентуудыг хүргэгч Sonsy апп-аараа дамжуулан мэргэжлийн өндөр түвшний тайлбартайгаар сонсох боломж олгох юм.
“Мобиком-30 жил” 128 бөхийн барилдааны:
- Түрүү бөх - 30 сая төгрөг
- Үзүүр түрүү бөх - 15 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөх тус бүр - 5 сая төгрөг
- Дунд шөвгийн 4 бөх тус бүр - 2 сая төгрөг
- 1-4-ийн даваа хүртэл даваа бүр - 300 мянган төгрөгийн бай шагналтай.
Санал хураалтын явцыг шууд харах бол ЭНД дарна уу.