"Мобиком-30 жил" үндэсний бөхийн халз барилдааны санал асуулга эхэллээ.
"Мобиком-30 жил" үндэсний бөхийн халз барилдаанд оруулахыг дэмжиж буй бөхдөө Монпэй апп-аар саналаа өгөөрэй
Монголын үүрэн холбооны ууган компани "Мобиком Корпорац"-ийн 30 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 22-ны ням гарагийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Барилдааныг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхнийх нь улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан. Удаах нь чансаа өндөр 16 бөхчүүдийн нэрсийг гарган үзэгчдийн дунд санал асуулга явуулж, бөх сонирхогч иргэдээс хамгийн олон санал авсан дөрвөн бөхийн дунд халз барилдаан зохион байгуулна.
Халз барилдааны санал асуулгад:
1,990
1,901
1,704
1,256
Монгол Улсын харилцаа холбооны салбарт шинэ эринийг эхлүүлж гар утастай болсон баярыг "Мобиком Корпораци" үндэсний өв уламжлалаа дээдлэн, дижитал технологийн дэвшилтэй хослуулан хэрэглэгч олонтойгоо хамтдаа тэмдэглэх гэж байна.
Та чансаа өндөр дээрх 16 бөхөөс халз барилдаанд оруулахыг дэмжиж буй бөхдөө үндэсний төлбөрийн цахим шийдэл Monpay аппликейшнд нэвтэрч, MOBI 30 мини апп руу орж өөрийн дэмждэг бөхчүүдийг сонгон саналаа өгөөрэй.
MonPay апп татах бол ЭНД дарна уу.
Та чансаа өндөр 16 бөхчүүдээс өөрийн дэмждэг улс, аймгийн цолтой бөхчүүдэд саналаа өдөр бүр өгөх боломжтой. 3-р сарын 12-ноос 21-нийг дуустал үргэлжлэх санал асуулгад олон санал авсан шилдэг 4 бөх халз барилдаанд оролцоно.
Нэг хэрэглэгч өдөрт 5 хүртэл удаа санал өгөх эрхтэй бөгөөд санал өгөх бүрдээ 4 бөхийг сонгон саналаа илгээгээрэй.
Үндэсний бөхөө сонирхогч та 3-р сарын 22-ны өдөр Монгол бөхийн өргөөнд очиж амжихгүй бол хот, хөдөө хаана ч явсан VOO-гээрээ үзэх боломжтой. Хэрэв машин барьж яваа болон барилдаан үзэж суух завгүй байсан ч дуу хөгжим болон бүх төрлийн сонсдог контентуудыг хүргэгч Sonsy апп-аараа дамжуулан мэргэжлийн өндөр түвшний тайлбартайгаар сонсох боломж олгох юм.
"Мобиком-30 жил" 128 бөхийн барилдааны:
Түрүү бөх - 30 сая төгрөг
Үзүүр түрүү бөх - 15 сая төгрөг
Их шөвгийн 2 бөх тус бүр - 5 сая төгрөг
Дунд шөвгийн 4 бөх тус бүр - 2 сая төгрөг
1-4-ийн даваа хүртэл даваа бүр - 300 мянган төгрөгийн бай шагналтай.