Өнөөдөр Монголын цагаар 12:00 минутад Тесла компани цоо шинэ бүтээгдэхүүнээ албан ёсоор танилцууллаа. Удаан ярьж, удаан хүлээлгэсэн Model X загвар яах аргагүй өнгө үзэмж сайтай, цахилгаан машины шинэ хэв маяг юм.
Цахиурын хөндийд машин үйлдвэрлэгч Тесла анх 2012 онд худалдаанд гаргана гэж байсан ч сайжруулах, шинэчлэх гээд олно ажил хийсээр одоо л нэг эцсийн бүтээгдэхүүнийг бидэнд харуулсан нь энэ.
Түүнчлэн хамгийн эхний зургаан үйлчлүүлэгчид түлхүүрийг нь гардуулах ёслолын ажиллагаа ч болж өнгөрлөө.
Энэ зургаан хэрэглэгч 130,000 ам. долларын үнэтэй, нэг удаа бүтэн цэнэглээд 250 бээр буюу 400 км зам туулах чадвартай, зах зээл дээрх “хамгийн том” салхины шилтэй машины эзэд болсон юм.
Түүнчлэн Model S-ийн P90D хувилбартай ижил загварыг ч Тесла бүтээжээ. P90D гэдэг үгийг задлах юм бол “Performance+90kWh+Dual Motor” гэсэн утгатай. Энэ хувилбар нь 142,000 ам. доллар бөгөөд өнгөрсөн зун танилцуулсан Ludicrous горимыг агуулжээ.
Загварын хувьд хамгийн сонирхол татаж байгаа нь “Шонхор хаалга” яг л шувуу далавчаа дэлгэж байгаа мэт онгойх хаалга нь зай багатай нөхцөлд ашиглахад хялбар болгосон аж.
Маск тэднийг өрсөлдөгч гэж хардаггүй, харин хүн төрөлхтний хэрэгцээнд, цахилгаан машин бүтээх ажил хурдалж байна гэж үздэг гэсэн юм
Учир нь бидний мэдэх Mercedes-Benz AMG SLS болон 80-аад оны DeLorean зэрэг машинууд үүнтэй ижил далавч мэт хаалгатай. Харин Теслагийн хаалга нь хэт авиагаар мэдрэгч ашиглан орчны зайг тодорхойлж, өөрөө дэлгэгдэнэ.
Гэхдээ өнөөдрийг хүрэх гэж Тесла гурван жилийг үдсэн. Хамгийн анх Model X-ийн туршилтын загварыг 2012 онд Тесла танилцуулж, дараа жилээс нь үйлдвэрлэнэ гэсэн хэдий ч хугацааг 2014, тэгээд өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Гэвч нэгэнт Маск гэдэг эрхэм энэ компанийн үйл ажиллагааг удирдан явуулж байгаа учир бид түүний бүтээлийг хүлээхээс өөр сонголт үгүй. Учир нь Маск үргэлж л богино хугацаанд маш том зүйлсийг бүтээнэ гэж амладаг нэгэн.
Хамгийн гол нь түүний амлалт биелэхээс гадна хүлээлгэсэн ч гэсэн гайхалтай байдагт л асуудлын цөм нь оршиж байна. Түүний бас нэг амлалтыг сонирхуулахад 2017 он гэхэд олон нийтэд зориулсан 35,000 ам. долларын үнэтэй цахилгаан машин болох Model III-ыг гаргахаар Тесла ажиллаж байгаа.
Гэрэл зургийг: Verge
Харин одоо өнөөдөр танилцуулсан Model X машины аварга том салхины шилийг дэлгэрэнгүй танилцуулъя. Маскын тайлбарласнаар үйлдвэрээс гарсан өөр ямар ч машин ийм том салхины шилтэй байгаагүй гэжээ.
Үнэхээр л урд суудалд сууж байгаа хүнд дээвэргүй машин унаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, арын эгнээнийхэнд илүү ихийг харах тийм л боломж олгосон том шилийг “ТОМ” л гэж тодорхойлохоос өөр аргагүй.
Харин хөгжимний хувьд ганцхан тоо л хэлье. 17. Тийм ээ 17 ширхэг 560 ваттын чанга яригч энэ машинд бий. Хачин сонсогдож болох ч хамгийн бага эрчим хүч зарцуулан, хамгийн гайхалтай дуугарах хөгжмийг энэ машин өөртөө агуулна.
Машиныг ард талаас харахад ерөнхийдөө BMW X6-тай төстэй, гэхдээ ямар ч аниргүй урагшлах машиныг хэн ч хаанаас нь ч харсан Тесла гэдгийг нь төвөггүй мэднэ.
Хэдийгээр хамгийн анхны тансаг зэрэглэлийн, SUV загварын машиныг Тесла бүтээсэн ч гэсэн тийм ч удаан цор ганцаар оршихгүй. Учир нь Bentley шинэхэн загвар болох Bentayga SUV-ын цахилгаанд залгадаг hybrid хувилбарыг жилийн дотор гаргана гэсэн бол Rolls Royce, Lamborghini ч мөн ижил зорилго өвөртөлж байгаа.
Үүгээр зогсохгүй Астон Мартин хоёр жилийн дотор нэг ийм бүтээл гаргахаар төлөвлөж байгаа бол Audi өнгөрсөн сард 2019 онд танилцуулах Q6 машиныхаа концепцыг танилцуулсан.
Ингээд харахад Тесла асар олон өрсөлдөгчтэй болж байгаа мэт боловч машиныхаа бүх патентийг олон нийтэд дэлгэсэн Маск тэднийг өрсөлдөгч гэж хардаггүй, харин хүн төрөлхтний хэрэгцээнд, цахилгаан машин бүтээх ажил хурдалж байна гэж үздэг гэсэн юм.