Ерөнхийлөгч Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Ерөнхийлөгчийн ахмад настанд зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт Ерөнхийлөгчийн мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтанговь” шоколад, цагаан идээний дээж ааруул, ёотон, цай, “Монгол нэхмэл” компанийн үйлдвэрлэсэн хонины ноосон дээлийн даавуу, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2016” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг зүйлийг багтаажээ.
Ерөнхийлөгчийн гарын бэлгийг үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг баримтлахын сацуу харьцуулсан судалгаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлтгэжээ.