Эрэгтэйчүүдийн +100кг-ийн жинд олимпийн аварга, дэлхийн долоон удаагийн аварга, Францын домогт жүдоч Тедди Ринер зодоглож байна.
Тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн бол хоёрдугаар тойргийн барилдаанд Эстонын жүдоч Жухан Меттистэй оноолт таарсан юм. Тэрээр барилдаан эхлээд 45 секунд болж байхад өрсөлдөгчөө цэвэр яллаа.
Түүний дараагийн учраа буюу шигшээ наймд шалгарахын төлөө Ринер Киргизийн бөх Юрий Краковецкийтэй оноолт таарсан. Барилдааны туршид Ринер илт давуу байж, өрсөлдөгчөө цэвэр яллаа.
Түүнчлэн хэсгийн аваргын төлөө Германы жүдоч Андре Брейтбардтай оноолт таарч, мөн л цэвэр яллаа.
Тэрээр энэ жилийн дэлхийн аваргад мөн л аваргын алтан медалийг авна гэсэн итгэлтэй ирсэн нь тодорхой.
Тедди Ринер найм дахь удаа дэлхийн аварга болох эсэх нь жүдо сонирхогчдын анхаарлыг маш их татаж байна.