Ираны таван эмэгтэй хөл бөмбөгчин Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан. Иймд тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс зочид буудлаас гарган, орогнох байранд оруулжээ. Тэмцээн Австралид болж байгаа юм.
Тэд нутаг руугаа буцах нь эрсдэлтэй тул энэ арга хэмжээг авчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Австралид хандан, тамирчдыг эх орондоо үлдээж, тэдэнд орогнол олгохыг уриалав.
Тэрээр Truth Social-д "Австрали тэднийг Иран руу буцаахыг зөвшөөрвөл хүмүүнлэгийн аймшигтай алдаа болно. Тэнд тэднийг хөнөөх өндөр эрсдэл бий. Хэрэв та нар үлдээхгүй гэвэл АНУ эмэгтэй хөл бөмбөгчдийг авна" гэж бичжээ.
Ираны шигшээ багийн тамирчид энэ сарын 2-нд Өмнөд Солонгосын багийн эсрэг тоглож, хожигдсон. Тэд тэмцээн эхлэхээс өмнө төрийн дууллаа дагаж дуулаагүй нь Иранд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Зарим иран хүн тэднийг урвагчид гэж буруутгаж, хатуу шийтгүүлэх ёстой гэжээ.
Ираны баг эхний тоглолтдоо 3-0-ээр хожигдсон. Эмэгтэйчүүд дараа нь Австрали, Филиппиний эсрэг тоглохдоо төрийн дууллаа дуулсан байна.

Тэдэнтэй хамт яваа, хувьсгалыг хамгаалагчдын шахалтаар төрийн дууллаа дуулсан байж болзошгүй байна. Ираны баг гурван удаа талбайд гарч хожигдсон тул тэмцээнээс хасагдсан. Тэд цэнгэлдэх хүрээлэнгээс явахад дэмжигчид автобусыг нь хүрээлж, тэднийг аврахыг Засгийн газраасаа шаардаж, тэднээр бахархаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн Австралид амьдардаг Иранчууд сүүлийн тэмцээнд ирж, Ираны төрийн дууллыг эгшиглүүлэхэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд Исламын хувьсгалын өмнөх Иран улсын төрийн далбааг барьсан байжээ. Энэ далбааг одоо хэрэглэдэггүй аж.
Австралийн Засгийн газар тамирчдад орогнол олгох болсноо өчигдөр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ВВС