gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн дууллаа дуулаагүй иран хөл бөмбөгчид Австралид орогнож байна

Б.Эрдэнэчимэг
Дэлхийд
2026-03-10
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Дэлхийд
2026-03-10
Төрийн дууллаа дуулаагүй иран хөл бөмбөгчид Австралид орогнож байна Зургийн эх сурвалж: Getty Images

Ираны таван эмэгтэй хөл бөмбөгчин Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан. Иймд тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс зочид буудлаас гарган, орогнох байранд оруулжээ. Тэмцээн Австралид болж байгаа юм. 

Тэд нутаг руугаа буцах нь эрсдэлтэй тул энэ арга хэмжээг авчээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Австралид хандан, тамирчдыг эх орондоо үлдээж, тэдэнд орогнол олгохыг уриалав. 

Тэрээр Truth Social-д "Австрали тэднийг Иран руу буцаахыг зөвшөөрвөл хүмүүнлэгийн аймшигтай алдаа болно. Тэнд тэднийг хөнөөх өндөр эрсдэл бий. Хэрэв та нар үлдээхгүй гэвэл АНУ эмэгтэй хөл бөмбөгчдийг авна" гэж бичжээ. 

Ираны шигшээ багийн тамирчид энэ  сарын 2-нд Өмнөд Солонгосын багийн эсрэг тоглож, хожигдсон. Тэд тэмцээн эхлэхээс өмнө төрийн дууллаа дагаж дуулаагүй нь Иранд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Зарим иран хүн тэднийг урвагчид гэж буруутгаж, хатуу шийтгүүлэх ёстой гэжээ. 

Ираны баг эхний тоглолтдоо 3-0-ээр хожигдсон. Эмэгтэйчүүд дараа нь Австрали, Филиппиний эсрэг тоглохдоо төрийн дууллаа дуулсан байна. 

Тэдэнтэй хамт яваа, хувьсгалыг хамгаалагчдын шахалтаар төрийн дууллаа дуулсан байж болзошгүй байна. Ираны баг гурван удаа талбайд гарч хожигдсон тул тэмцээнээс хасагдсан. Тэд цэнгэлдэх хүрээлэнгээс явахад дэмжигчид автобусыг нь хүрээлж, тэднийг аврахыг Засгийн газраасаа шаардаж, тэднээр бахархаж байгаагаа илэрхийлжээ.

Мөн Австралид амьдардаг Иранчууд сүүлийн тэмцээнд ирж, Ираны төрийн дууллыг эгшиглүүлэхэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд Исламын хувьсгалын өмнөх Иран улсын төрийн далбааг барьсан байжээ. Энэ далбааг одоо хэрэглэдэггүй аж.

Австралийн Засгийн газар тамирчдад орогнол олгох болсноо өчигдөр мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: ВВС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан