gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Австралийн Ерөнхий сайд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэгчээс уучлалт гуйжээ

Б.Нямдарь
Дэлхийд
2026-02-27
0
Twitter logo

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хохирогч бөгөөд нийгмийн идэвхтэн эмэгтэйг “хэцүү нэгэн” гэж тодорхойлсондоо хүлцэл өчжээ. Тэрбээр уг үгийг тухайн эмэгтэйн туулсан амьдралын бэрхшээлийг хэлсэн утгаар хэрэглэсэн хэмээн тайлбарласан байна.

Нэг үгээр хариулах тоглоомын үеэр Ерөнхий сайд Энтони Албанези 2021 оны “Австралийн оны хүн”-ээр шалгарсан, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хохирогчдын эрхийн төлөө тэмцэгч Грейс Теймийг “хэцүү” хэмээн тодорхойлжээ. 31 настай Тэйм үүнийг “Үгэнд орохгүй эмэгтэйг ингэж нэрлэдэг. Харин түүх түүнийг зоригтой гэж нэрлэдэг” хэмээн хариу мэдэгдсэн байна.

Үүний дараа Албанези “Хэрэв буруу ойлголт төрүүлсэн бол уучлаарай. Тэйм маш хүнд амьдрал туулсан ч үүнийгээ бусдад тустай зүйл болгон хувиргасан гавьяатай хүн” гэжээ. Гэвч хэдхэн цагийн дараа Тэйм Инстаграмд “Надтай бүү дээрээс харьц, хөгшин эр минь. Бид бүгд таны юу хэлэх гэсэн утгыг мэдэж байгаа” хэмээн бичиж, уучлалтыг нь хүлээн аваагүй байна.

Тэйм нь Тасманиа мужид бэлгийн хүчирхийллийн хохирогчид өөрсдийн түүхийг олон нийтэд ярихыг хориглодог байсан хуулийг хүчингүй болгохын төлөө уйгагүй тэмцсэнийхээ төлөө “Австралийн оны хүн”-ээр шалгарсан юм.

Тэрээр 15 настайгаасаа, 58 настай математикийн багшийнхаа хүчирхийлэлд өртсөн байна. Багш нь 2011 онд сурагч байх үед нь Тэймийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцогдож, нэг жил есөн сарын хорих ял эдэлжээ.

2022 онд тухайн үеийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой хамт албан ёсны арга хэмжээнд оролцохдоо инээмсэглэхээс татгалзсан Тэймийн бичлэг, зургууд цахимд өргөн тарсан юм.

Тэрээр Мoррисоны засгийн газрын бэлгийн хүчирхийллийн хэрэгт хандсан хандлага болон парламент дахь сөрөг соёлыг шүүмжилж байсан. Энэ нь 2019 онд улс төрийн ажилтан Бриттани Хиггинс даргынхаа өрөөнд хүчиндүүлсэн хэмээн мэдэгдсэн хэргийн дараах үйл явдал байв.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан