Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хохирогч бөгөөд нийгмийн идэвхтэн эмэгтэйг “хэцүү нэгэн” гэж тодорхойлсондоо хүлцэл өчжээ. Тэрбээр уг үгийг тухайн эмэгтэйн туулсан амьдралын бэрхшээлийг хэлсэн утгаар хэрэглэсэн хэмээн тайлбарласан байна.
Нэг үгээр хариулах тоглоомын үеэр Ерөнхий сайд Энтони Албанези 2021 оны “Австралийн оны хүн”-ээр шалгарсан, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хохирогчдын эрхийн төлөө тэмцэгч Грейс Теймийг “хэцүү” хэмээн тодорхойлжээ. 31 настай Тэйм үүнийг “Үгэнд орохгүй эмэгтэйг ингэж нэрлэдэг. Харин түүх түүнийг зоригтой гэж нэрлэдэг” хэмээн хариу мэдэгдсэн байна.
Үүний дараа Албанези “Хэрэв буруу ойлголт төрүүлсэн бол уучлаарай. Тэйм маш хүнд амьдрал туулсан ч үүнийгээ бусдад тустай зүйл болгон хувиргасан гавьяатай хүн” гэжээ. Гэвч хэдхэн цагийн дараа Тэйм Инстаграмд “Надтай бүү дээрээс харьц, хөгшин эр минь. Бид бүгд таны юу хэлэх гэсэн утгыг мэдэж байгаа” хэмээн бичиж, уучлалтыг нь хүлээн аваагүй байна.
Тэйм нь Тасманиа мужид бэлгийн хүчирхийллийн хохирогчид өөрсдийн түүхийг олон нийтэд ярихыг хориглодог байсан хуулийг хүчингүй болгохын төлөө уйгагүй тэмцсэнийхээ төлөө “Австралийн оны хүн”-ээр шалгарсан юм.
Тэрээр 15 настайгаасаа, 58 настай математикийн багшийнхаа хүчирхийлэлд өртсөн байна. Багш нь 2011 онд сурагч байх үед нь Тэймийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцогдож, нэг жил есөн сарын хорих ял эдэлжээ.
2022 онд тухайн үеийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой хамт албан ёсны арга хэмжээнд оролцохдоо инээмсэглэхээс татгалзсан Тэймийн бичлэг, зургууд цахимд өргөн тарсан юм.
Тэрээр Мoррисоны засгийн газрын бэлгийн хүчирхийллийн хэрэгт хандсан хандлага болон парламент дахь сөрөг соёлыг шүүмжилж байсан. Энэ нь 2019 онд улс төрийн ажилтан Бриттани Хиггинс даргынхаа өрөөнд хүчиндүүлсэн хэмээн мэдэгдсэн хэргийн дараах үйл явдал байв.
Эх сурвалж: BBC