gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -15
  • Зурхай
     1.12
  • Валютын ханш
    $ | 3558₮
Цаг агаар
 -15
Зурхай
 1.12
Валютын ханш
$ | 3558₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -15
Зурхай
 1.12
Валютын ханш
$ 3558₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Фэй Стил: Монголд амьдрах нь надад тэвчээртэй байхыг заасан

Б.Нямдарь
Гаднынхны нүдээр Монгол
6 цаг 49 минутын өмнө
50
Twitter logo
 
"Гаднынхны нүдээр Монгол" булангийнхаа энэ удаагийн зочноор АНУ-ын иргэн Фэй Стипийг урьж ярилцлаа. Тэрбээр өдгөө Мобиком корпорацид  Тогтвортой хөгжлийн стратеги хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бөгөөд Монголд ажиллаж, амьдраад жил гаруй хугацааг өнгөрүүлжээ. 

Овог нэр: Фэй Стил
Иргэншил: АНУ
Нас: 28
Монголд амьдарсан хугацаа: 1 жил 2 сар
Одоо хийж байгаа ажил: Тогтвортой хөгжлийн стратеги хариуцсан мэргэжилтэн

- Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулаач. 
- Намайг Фэй Стил гэдэг. Би Нью-Йорк хотод өссөн. Нью-Йорк хотоос ирсэн гэхээр монголчууд их сайхан хүлээн авч “Таймс Скүэрийн ойролцоо амьдардаг уу?” гэх мэт асуултууд их асуудаг. Гэхдээ би үнэндээ хотын төвд биш, галт тэргээр 30 орчим минут явдаг Лонг-Айленд хэмээх захын бүсэд амьдардаг байсан.  

Лонг-Айленд нь Атлантын далай болон Лонг-Айлендийн хоолойгоор хүрээлэгдсэн тул олон сайхан наран шарлагын газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй. Мөн “Агуу Гэтсби”-ийн үеийн түүхэн байшингууд олонтой. Эдгээр түүхэн байшингийн зарим нь өнөөг хүртэл хадгалагдан үлдэж, жуулчдад нээлттэй байдаг бөгөөд би зун гэр бүлийнхээ хамт очиж үзэх дуртай. 

Мэргэжлийн хувьд би тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн. Ашгийн бус байгууллагын салбарт таван жилээс дээш хугацаанд ажиллаж, тогтвортой хөгжлийн асуудлыг судлах, бодлого боловсруулагчидтай хамтран байгаль орчны тулгамдсан асуудал, боломжуудыг тодорхойлох чиглэлээр ажилласан. 

Одоогоор би Мобиком корпорацад ажиллаж байна. Энэ бол миний анхны корпорацийн ажлын туршлага тул маш их зүйл сурч байна. Технологийн салбар надад мөн шинэ. Өмнө нь би санхүүгийн салбар, АНУ болон дэлхийн тогтвортой хөгжлийн асуудалд илүү төвлөрч ажиллаж байсан болохоос Монгол Улсыг тусгайлан судалж байгаагүй. Тиймээс одоо Монголын талаар ч, технологийн салбарын талаар ч маш ихийг сурч байна. 

Япон, Тайланд зэрэг Азийн бусад оронд ч ажиллах боломж олгодог ч Монгол бол миний хамгийн эхний сонголт байсан

- Монголд анх ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
- 
Би Монголд анх ирээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Чингис хаан олон улсын нисэх буудалд анх буугаад таксинд суухад хамгийн түрүүнд уулс харагдсан нь намайг үнэхээр гайхшируулсан. Миний төрж өссөн газар огт уул байдаггүй учраас “Ямар гоё юм бэ, эдгээр ууланд авирах юмсан" гэх бодол л шууд төрж байлаа. 

Мөн хотын орчин, ялангуяа барилга байгууламжууд нь орчин үеийн, цэгцтэй харагдсан нь намайг гайхшируулсан. Намайг ирснээс хойш ч олон шинэ барилга баригдсаар байгаа. Нью-Йорк бол маш хуучин хот тул шинээр дэд бүтэц тийм ч их нэмэгддэггүй. Харин Улаанбаатар хот маш хурдтай өөрчлөгдөж байгааг харах үнэхээр сонирхолтой байна.

- Ингэхэд та яагаад Монголд ирж ажиллаж, амьдрахаар болсон бэ?
- 
Би “Princeton in Asia” тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар Монголд ирсэн. Уг хөтөлбөр жил бүр Монгол Улсад ажиллах 10 хүртэлх гадаад иргэнийг сонгон шалгаруулж, компани, ТББ, их дээд сургуульд ажиллуулдаг. Өнгөрсөн жил нийт зургаан хүн шалгарсны нэг нь би. 

Тус хөтөлбөр Япон, Тайланд зэрэг Азийн бусад оронд ч ажиллах боломж олгодог ч Монгол бол миний хамгийн эхний сонголт байсан. Учир нь энд тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллах олон боломж байсан бөгөөд энэ нь миний мэргэжлийн зорилготой бүрэн нийцэж байв. 

Монголд анх ирээд Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоонд ажилласан. Энэ нь Монголын нөхцөлд тогтвортой санхүү, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллах эхлэл болсон. 

- Та тэгэхээр анх удаа гадаадад ажиллаж байна уу?
- Тийм ээ, би анх удаа гадаад улсад ажиллаж байна. 

- Монголын компаниудын ажлын соёлыг та хэрхэн харж байна вэ?
- Монголд ажлын соёл илүү уян хатан санагддаг. Мэдээж шатлал байдаг. Гэхдээ ерөнхийдөө уян хатан байдал ихтэй. Жишээ нь, өдрийн хоолны цаг АНУ-тай харьцуулахад илүү урт байдаг.  АНУ-д ихэвчлэн 30 минут, эсвэл нэг цагийн дараа шууд ажилдаа ордог. Харин энд хамт олон илүү дэмжлэгтэй, удирдлагатайгаа чөлөөтэй харилцаж, санаа бодлоо хуваалцахад хялбар санагддаг. Миний санаануудыг хүлээж авдагт би баяртай байдаг. 

Мөн албан бус арга хэмжээнүүдийн уур амьсгал өөр. Монголд удирдах түвшний хүмүүс олон нийтийн арга хэмжээнд богино хугацаанд оролцоод явах биш, хамт олонтойгоо хамт байж, "дундаа орж" идэвхтэй оролцдог нь их сайхан санагддаг. 

Миний хамгийн дуртай монгол хоол бол бантан. Ихэнх хүн "шар тайлах шөл" гэж нэрлэдэг юм билээ. Намайг бантанд дуртай гэхээр хүмүүс гайхаж, “Хүүхдийн хоол шүү дээ” гэж шоолдог юм

- Монголд дасан зохицоход юу хамгийн хэцүү санагдсан бэ?
- Эндхийн амьдралын олон зүйл миний төрсөн газраас тэс өөр. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын өндөрлөг байршлыг анзаарсан. Эхэндээ ядарч сульдах, амьсгаа давчдах мэдрэмж төрдөг байсан. Харин одоо дасчихсан. 

Агаарын бохирдол ч бас шинэ сорилт байлаа. Нью-Йорк хотод ч ийм түвшний бохирдол мэдэрч байгаагүй. Тиймээс өвлийн улиралд би заавал шүүлтүүртэй маск зүүдэг. Зарим гадаад хүмүүс маскгүй явааг хараад гайхдаг ч би хувьдаа эрүүл мэнддээ маш болгоомжтой ханддаг. 

Хүйтэн цаг агаарт ч мөн адил дасан зохицох шаардлагатай байсан. Нью-Йоркт цас ордог ч Монгол шиг хүйтэрдэггүй. Энд өвөл -20 хэм, заримдаа түүнээс ч илүү хүйтэрдэг. Аз болоход Монголд өвлийн дулаан хувцас маш элбэг. Би Нарантуул зах, Сандэй плаза зэрэг газраас сарлаг, тэмээний ноос, ноолууран хувцас олж авсан. 

- Хотод ямар тээврийн хэрэгслээр ихэвчлэн зорчиж байна вэ? 
- Би ажлын газартайгаа ойрхон амьдардаг учир 10 хүрэхгүй минут алхаж очдог. Өмнөх ажлынхаа үед ч мөн адил ойрхон амьдардаг байсан. Өмнө нь циркийн орчимд байсан бол энэ жил шинэ ажилдаа ороод мөн л ойрхон дөхөж нүүсэн. Ихэвчлэн амралтын өдрүүдээр л нийтийн тээврээр зорчдог. Ажлын өдрүүдэд түгжрэл ихтэй тул алхах нь илүү дээр санагддаг.

- Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? 
- Намайг хүмүүс амьдралын их идэвхтэй хүн гэдэг. Гэхдээ Монголд хийх зүйл маш их учраас бүгдийг нь хангалттай амжуулж чадахгүй л байна. 

Би бадминтоны клубт элссэн. Өнгөрсөн жил Бөхийн өргөөний ойролцоох бадминтоны клубт байсан бол энэ жил Тэнгис кино театрын орчимд байрлах клубт долоо хоногт 2–3 удаа тоглодог. Амралтын өдрүүдээр заримдаа найзуудтайгаа сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн үздэг. 

Мөн дуурь, балет үзэж, кино театрт очих дуртай. Үргэлж шинэ зүйл туршиж, сонирхолтой хүмүүстэй танилцдаг даа. Заримдаа танилууд маань арга хэмжээ зохион байгуулж тэдгээрт нь оролцох дуртай. 

- Таны дуртай монгол хоол юу вэ?
- 
Миний хамгийн дуртай монгол хоол бол бантан. Ихэнх хүн "шар тайлах шөл" гэж нэрлэдэг юм билээ. Намайг бантанд дуртай гэхээр хүмүүс гайхаж, “Хүүхдийн хоол шүү дээ” гэж шоолдог юм. Харин надад амт нь маш энгийн, таатай санагддаг. Бантанг хотод олоход хэцүү ч хөдөө явах бүрдээ заавал идэхийг хичээдэг. 

- Хөдөө орон нутгаар аялж үзсэн үү? Аяллын үеэр юу хамгийн их сэтгэгдэл үлдээв? 
Тийм ээ, би нэлээд хэдэн аймагт очсон. Хамгийн сүүлд Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн наадмын үеэр очсон. Мөн өнгөрсөн жил Хөвсгөл аймагт Мөсний баярт зочилсон. 

Залуу мэргэжилтнүүдтэй хамт тэмээ унаж үзсэн. “Brilliant Tree Fund” төслийн багтай хамт шинээр баригдаж буй хотын байршилтай танилцсан нь их сонирхолтой байсан. Мөн Чингис хааны төрсөн нутагт очиж үзлээ. Маш утга учиртай, үзэсгэлэнтэй газар байсан. Булган аймагт ч бас очсон. 

- Та монгол хэл сурч байна уу?
- 
Тийм ээ. Тухайн орон нутгийн хэл сурах нь “Princeton in Asia” хөтөлбөрийн нэг чухал хэсэг. Би Монголд ирэхээсээ 1–2 сарын өмнөөс монгол хэл сурч эхэлсэн бөгөөд одоо ч долоо хоног бүр Америкийн Монгол Судлалын Төвд хичээллэдэг. Багш маань дуудлага заахдаа маш сайн тул сурахад сонирхолтой байдаг.

- Монгол хэл бусад хэлтэй харьцуулахад хэцүү санагддаг уу?
- 
Би монгол хэлийг япон, хятад хэлнээс арай хялбар гэж боддог. Би англи, испани хэлтэй, бага зэрэг япон хэл мэднэ. Одоогоор миний сайн ярьдаг гадаад хэлээ би монгол гэж хэлнэ. 

Би монголоор бага зэрэг л өөрийгөө илэрхийлж чадна, гэхдээ ярихаас жаахан ичээд байдаг юм. Харин бичиж чатлах нь илүү амар. Хамт олон маань намайг дэмжиж байгаа тул цаашдаа илүү итгэлтэй ярьж чадна гэж найдаж байна. 

- Наадам, Цагаан сар зэрэг үндэсний баяруудаас танд юу хамгийн сонирхолтой санагдсан бэ?
- Наадам надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн. Ялангуяа бөх, сур, морин уралдаан гэсэн гурван уламжлалт спорт их сонирхолтой. Эхэндээ ялагчийг яаж тодруулдгийг сайн ойлгохгүй байсан ч ойлгосны дараа бусдын адил уухайлан дэмжмээр болсон шүү.

Би өнгөрсөн жил Нийслэлийн наадмын нээлтэд оролцсон. Мөн зун Увс аймгийн 100 жилийн ойн Наадамд очсон. Увсын наадмаас надад хамгийн их таалагдсан нь хоол, уур амьсгал, тоглолтууд үнэхээр гайхалтай байсан. 

- Монголд ямар үйлчилгээ, технологи хөгжөөсэй гэж хүсдэг вэ?
- 
Миний бодлоор шуудан, хүргэлтийн системийг илүү сайжруулах хэрэгтэй. Одоог хүртэл илгээмж авахад хүндрэлтэй байдаг тул би ихэвчлэн ажлынхаа хаягаар захиалга авдаг. 

Өнгөрсөн намар визээ хүлээж байхдаа АНУ-д хэдэн сар байх хугацаанд найзуудаасаа зарим зүйлийг минь авчирч өгөхийг хүсдэг байсан. Учир нь онлайнаар захиалахаас илүү амар байсан. Ковидын дараа хүргэлтийн зах зээл их тэлсэн ч энэ боломж бүрэн ашиглагдаагүй мэт санагддаг. 

- Монголд ирснээс хойш таны сурсан хамгийн чухал зүйл юу вэ?
- 
Тэвчээр. Энд амьдрах нь надад тэвчээртэй байхыг заасан. Ажил дээр ч, нийгмийн харилцаанд ч Монголчууд шинэ, танил биш хүмүүст, ялангуяа гадаад хүнд эхэндээ нээлттэй ханддаггүй тал бий. Тиймээс би тууштай, найрсаг байж, цаг хугацааны явцад хүмүүс илүү нээлттэй болдгийг ойлгосон. 

- Та ажлын хамт олноосоо гадна хэр олон монгол найзтай болсон бэ?
- 
Би нэлээд олон хүнээр танилын хүрээгээ тэлсэн. Учир нь би аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Дэлхийн Эдийн Засгийн Форумын санаачилга болох “Global Shapers” залуучуудын нийгэмлэгийн гишүүн. Улаанбаатарт 20–30 орчим гишүүнтэй бөгөөд бид байнга уулзалт, арга хэмжээ зохион байгуулдаг. 

Мөн “Creative Mornings” арга хэмжээ, гүйлтийн клубээр дамжуулан найзуудтай болсон. Өвлийн улиралд агаарын бохирдлоос шалтгаалан гүйдэггүй ч тэнд танилцсан хүмүүстэйгээ холбоотой хэвээр байдаг. 

- Та найз залуутай юу?
- Үгүй ээ. Энэ бол хамт олон маань надаас хамгийн түрүүнд асуудаг асуултуудын нэг. /инээв/ 

- Энд байх хугацаанд монгол залуус болзоонд урив уу?
- 
Тийм ээ, Монголд ирснээс хойш хэд хэдэн удаа болзоонд явсан. Бүгд л сонирхолтой, сайхан санагдсан. Монгол залуус их хүндэтгэлтэй, эелдэг хандлагатай юм билээ.

- Монгол залуучууд, ялангуяа Z үеийнхний талаар та юу гэж боддог вэ?
- 
Би өөрөө Z үеийн хамгийн ахмад хэсэгт ордог. Заримдаа миллениалуудтай ч илүү ойлголцдог. Гэхдээ Монголын Z үеийн залуус намайг үнэхээр гайхшируулдаг шүү. Зарим нь аль хэдийн өөрийн гэсэн орон сууцтай, мэргэжлийн шалгалтад бэлдэж, их уншиж, маш том зорилготой амьдарч байна. Тэд эх орондоо маш хайртай, ирээдүйд нь хувь нэмэр оруулахыг хүсдэг нь бахархмаар. Гадаадад сурч, ажилласан хүмүүс ч эх орондоо эргэн ирж, хувь нэмрээ оруулахыг хүсдэг нь үнэхээр урам зориг өгдөг. 

- Ярилцлагын төгсгөлд хэлэхийг хүссэн зүйл бий юу?
- 
Монголд олон жил амьдарсан гадаадын иргэд хүртэл энэ улсад асар их боломж байгааг харж, ирээдүйд нь итгэж, догдолдог. Заримдаа монголчууд өөрийн улсаа гаднын хүний нүдээр харж, илүү их үнэлээсэй, бахархаасай гэж боддог. 

- Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан