Монгол улсын залуучуудын шигшээ баг Универсиад наадмын хүрээнд Ази тивдээ гуравдугаарт эрэмбэлэгдлээ.
Манай улс сагсан бөмбөгийн спортоор 2 дахь удаагаа дэлхийн топ зэрэглэлийн багуудтай тоглосон нь энэ байлаа. Энэ удаагийн наадамд Ази тивийн сагсан бөмбөгийн шилдэг төлөөллүүдээс Иран улсыг эс тооцвол бүгд оролцлоо.
Нийт 10 хоногийн турш сагсан бөмбөгийн төрлөөр топ 24 улс өрсөлдсөн бөгөөд эрэгтэй, эмэгтэй төрөлд АНУ-ын залуучууд аварга болсон юм. Харин тэмцээний зохион байгуулагч Өмнөд Солонгосын баг 12, Хятад 16, Монгол улсын шигшээ баг 17-р байр тус тус эзэлсэн амжилттайгаар энэ удаагийн Универсиад наадмыг дуусгасан. Ингэснээр манай шигшээ Ази тивдээ Универсиад наадмын хүрээнд гуравдугаарт эрэмбэлэгдлээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо