Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан болж өндөрлөлөө.
Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхис, газар газрын хурдан шандаст 147 алтан туурт хүлэг төрийн наадамд тоосоо өргөснөөс Архангай аймгийн Ихтамир сумын уяач Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар азарга түрүү магнай болж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Халтар азаргыг 280 дугаартай Н.Пүрэвбаяр хүү унаж, хурдлуулсан юм. Тэрээр 11 настай бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн 6-р ангийн сурагч юм байна.
Улсын наадамд анхны жилээ оролцож, унасан хүлгээ түрүү магнай болгосон хүүтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө баяр хүргэе. Түрүүлээд зурхайд орж ирэхэд юу бодогдов?
-Маш их баярласан.
-Хээр азарга нэлээд ойрхон ирсэн. Сандарсан уу?
-Өөртөө итгэлтэй байсан. Байдаг чадлаа гаргаад л түрүүллээ. Их гоё байна.
-Гарахын өмнө нь уяач нь ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Өнгөн дээр гаргаж ирээд битгий явуулаарай гэсэн. Тэр дагуу нь уралдлаа.
-Зам хэр байна вэ? Шороо ихтэй уралдахад хэцүү байсан уу?
-Гайгүй ээ. Саад бартаагүй явж ирлээ.
-Хэдэн жил хурдан морь унаж байна?
-Хурдан морь унаад гурван жил болж байна. Хурдан морь унах их сайхан, түрүүлэх бүр сайхан байдаг юм байна.
-Улсын наадамд хэд дэх жилдээ уралдаж байна вэ?
-Эхний жилдээ уралдаж байна. Өчигдөр хязаалан насанд уралдаад 12-р орж ирсэн. Өчигдөр уралдсан болохоор өнөөдөр түрүүлэхэд их нэмэр боллоо гэж бодож байна. Анх удаа улсын наадамд оролцоод түрүүлсэн болохоор их гоё байна. Бүсийн наадмуудад уралдаж байсан. Энэ жил би Энэ жил Сэлэнгийн бүсийн наадамд уралдаж, 3-рт орж ирсэн. Гэхдээ улсын наадам их гоё юм байна.