Батлан хамгаалах салбарын хувьд энэ онд барилга гүйцэтгэгч хувийн компаниас хамааралтайгаар 5-6 жил сунжирч байгаа зарим барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Тухайлбал, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр, Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, Тэмүүжин-Өрлөг цэргийн дунд сургуулийн хичээлийн шинэ байр, БХИС-ийн Спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтыг ондоо багтаан дуусгах юм байна.
Харин өнгөрсөн саруудад Баян-Өлгий аймагт цэргийн алба хаагчдын 40 айлын орон сууц, Ховд аймагт Зэвсэгт хүчний баруун бүсийн Сургалтын төв, нийслэлийн Баянзүрх дүүрэгт албан тушаалын 63 айлын орон сууц тус тус дуусгавар болжээ.