“Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагаас өнөөдөр УИХ-ын 76 гишүүний нэр дээр хаягласан уриалгаа хүргүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа ээжүүд нийлж, чихмэл тоглоом урладаг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг бэлгэндээ сонгохыг УИХ-ын гишүүдээс ийнхүү уриалж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг 60 орчим ээжүүд нийлэн 10-15 мянган төгрөгийн үнэтэй чихмэл тоглоомыг үйлдвэрлэдэг. Үүнээс ч хямд даавуун үзэгний сав, ном зэрэг бүтээгдэхүүнийг ч тэд үйлдвэрлэдэг аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчид сардаа 160 орчим мянган төгрөгийн халамж хүртдэг. Харин энэ нь амьдрахад төдийлэн хүрэлцээтэй байдаггүй учраас “Ээлтэй ертөнц” ТББ дөрвөн жилийн өмнөөс тэднийг нэгтгэн, чихмэл тоглоом үйлдвэрлэж эхэлжээ.
Шинэ жилийн бэлгэндээ ээжүүдийн үйлдвэрлэж буй чихмэл тоглоомыг сонгосноор өрхийн үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжиж буй том тус болох юм.
“Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал энэ талаар хэлэхдээ,
-Бид гурван жил дараалан гишүүдэд мессеж илгээсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хүсэлтэд маань тодорхой хариу өгсөн хүн алга. Тиймээс энэ жил албан ёсоор уриалга гарган хүргүүлж байна.
Олон ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Тиймээс тэдний хийж, бүтээж буйг дэмжиж байна гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгож буй том дэмжлэг юм.
Одоохондоо бид гэр гэртээ суугаад л оёдол, эсгүүр, наалт гээд шат дараалан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Тодорхой хугацаанд хийсэн учраас одоо ээжүүд маань туршлагатай болчихсон” гэлээ.
Нэг ээж өдөртөө 30 орчим тоглоом хийх боломжтой бөгөөд албан байгууллагууд шинэ жилийн бэлгэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг ээжүүдийг дэмжих, тоглоом худалдан авахыг хүсвэл 88302278 дугаарын утас болон ЭНД дарж фэйсбүүкээр нь дамжуулан холбогдоорой.