Улс оронд болон дэлхий дахинд өрнөсөн үйл явдал, үндэсний портал GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, сурвалжлагыг тоймлон хүргэж байна.
- Сэтгүүлч Р.Адъяасүрэнгийн Хүйтэнд хоёр буудал алхан хөөгдөх нь тэдэнд асуудал биш сурвалжлагыг ЭНД-ээс уншаарай.
- Монгол Улсад 2016 онд зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Италийн тал аюулгүй байдлын талаар хамтран ажиллах тухай асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын ажлын айлчлалын үеэр ярилцлаа.
- Нийслэлийн хог хаягдлын талаарх гомдлыг Шуурхай утас 11-11 утсаар авч байгаагаас гадна тухайн хорооны хог тээврийн үйлчилгээний компаниуд зөрчил гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэж байна.
- Үндэсний их баяр наадмын Монгол наадам цогцолборт зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 1604 га, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 12040 га, нийт 13644 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг баталлаа.
- Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга, хатагтай Янь Зюньци манай улсад айлчлал хийж байна.
- Монголын анхны үкүлэлэ хөгжмийн “Tigerfish” хамтлаг энэ сарын 26 буюу энэ пүрэв гарагт “ХХ зууны үдэш” тоглолтоо хийх гэж байна.
- Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух Дэд консул А.Баярсайхан дипломат машинтай Эрээн рүү буу, сум, их хэмжээний галт зэвсэг гаргах гэж байгаад баригдсан талаар мэдээлэл гарсантай холбогдуулан ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншаарай.
- Улаанбаатар хотын тулгамдсан асуудлаар нийслэлийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга явуулахаар болжээ.
- Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хойшилсон талаар тус Байнгын хорооны дарга Д.Ганбат тайлбар хийлээ.
- Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Бүгд найрамдах солонгос улсын визний нөхцөл хөнгөлснөөс үүдэн хууль бусаар оршин суух Монголчуудын тоо нэмэгдсэн гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
- Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдын урилгаар Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2015.11.24/ Богд хааны ордон музейд зочиллоо.
- Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа.
- Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чех улсын Үйлдвэр худалдааны сайд Ян Маледектай уулзлаа.
- БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн төслийн ажлыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан тус төслийн нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмаар шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
- Монголын Бүжгийн спортын холбоо, UB DANCE SCHOOL сургалтын төвөөс хамтран зохион байгуулж буй "UB GOLDEN CUP-2015" бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн маргааш 09:00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна.
ДЭЛХИЙД:
- Оросын Су-24 сөнөөгч онгоц Туркийн агаарын хил зөрчин таван минутын хугацаанд байсан бөгөөд агаарын хилийг даруй орхин гарах 10 удаагийн анхааруулга авсан ч хариу үйлдэл үзүүлээгүй учир F-16 сөнөөгч онгоцоор устгасан гэж Туркийн агаарын хүчний нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан Reuters мэдээлсэн юм.
- Сири дэх "Исламын улс" алан хядах бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны хүрээнд өнөөдрөөс эхлэн Францын нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг дайчилж эхэлсэн хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
- Украины эрчим хүч дамжуулдаг цахилгааны шугамын тулгуурт гэмтэл гарсны улмаас энэ сарын 22-ноос эхлэн тус бүс нутагт цахилгаан эрчим хүч тасарч, 1.6 сая гаруй хүн цахилгаангүй болжээ.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдгээр өдрүүдэд Иран улсад төрийн айлчлал хийж байна. Энэ үеэр тэрээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани болон тус улсын дээд удирдагч аятолла Али Хаменеитэй уулзахаас гадна Байгалийн хий экспортлогч орнуудын форумын дээд хэмжээний уулзалтад оролцов.