“Алан хядах цуврал халдлага болсны дараах хүнд үед хүрэлцэн ирсэнд талархав
Гартаа цэцэг атган Бүгд Найрамдах талбайг (Place de la Republique) зорих хүмүүсийн цуваа Парисын саарал тэнгэр дор хөвөрсөөр. Арваннэгдүгээр сарын 13-нд Францын Парис хотноо болсон алан хядах цуврал халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мянга мянган хүн энд цэцэг өргөж, лаа асаасан боловч тийш зүглэх хүмүүсийн хөл татрахгүй хэвээр.
2004 оны гуравдугаар сарын 11-нээс хойш Баруун Европт хамгийн их цус урсгасан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн алан хядах ажиллагааны улмаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын 70 жилийн ойн уулзалт, Дэлхийн удирдагчдын форум тэргүүтэй Парист зохион байгуулах арга хэмжээнд оролцох, эсэхдээ дэлхийн удирдагчид, тээнэгэлзсээр байсан юм. Тэдний дундаас Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани төлөвлөгөөгөө цуцалсан тухай дэлхийн хэвлэлүүдээр шуугисан билээ.
Ийм саарал үйл явдлын өнгөн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлалаа арваннэгдүгээр сарын 18-нд эхлүүллээ. Алан хядах ажиллагаа болсноос ердөө таван хоногийн дараа. Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Парис хотноо болсон алан хядах цуврал халдлагын дараа болж буй гадаад улсын Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгээрээ онцлог. Террорист халдлага болсноос үл шалтгаалан айлчлалыг төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлэхээр талууд ярилцаж тохирсон тухай албаны хүмүүс дуулгав.
Айлчлалын төлөвлөгөөний дагуу эхний арга хэмжээ нь соёлын салбарт өргөн харилцаатай Францын кино аж үйлдвэр, зураг авалтын хотхоны үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах байв. Харамсалтай нь халдлагыг сэжигтнүүдийг уг хотхоны ойролцоогоос илрүүлж, улмаар буудалцаан, баривчлах ажиллагаа энд зочлохоор товлосон цаг мөчөөс өмнөхөн өрнөсөн тул арга буюу цуцалсан юм.
Тиймээс БНФУ-ын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, аж үйлдвэр, тоон технологийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Мартин Пинвил тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх буюу Инвалидын ордонд угтсанаар, албан ёсны арга хэмжээ эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн иржээ.
“Алан хядах цуврал халдлага болсны дараах хүнд үед хүрэлцэн ирсэнд гүнээ талархъя” гэсээр БНФУ-ын парламентын дээд танхим-Сенатын ерөнхийлөгч ноён Жерар Ларше яриагаа эхлэв. Францын Сенатын ордон буюу Люксембургийн ордонд тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн угтсан юм. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу сүүлийн 100 гаруй жилийн уртад Монгол Улсын Ерөнхийлөгч БНФУ-ын Сенатын ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж буй түүхэн уулзалт аж. Энэ үеэр Монгол Улс хөдөө аж ахуй, мал аж ахуй, ялангуяа малын үүлдэр, селекцийг сайжруулах чиглэлээр Францын талтай хамтрах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Цуврал халдлагын дараа болж буй гадаад улсын Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгээрээ онцлог
Хоёр улсын хоорондох худалдааны эргэлт ердөө 62.9 сая ам.доллараар хэмжигдэж буй Бүгд Найрамдах Франц улстай Монгол Улс мал аж ахуйн салбарт хамтрах хүсэлтэй байгаа юм. Тийм ч учраас айлчлалын албан ёсны хөтөлбөрт Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочлох арга хэмжээ багтжээ. Уг арга хэмжээнд тус сургуулийн захирал Марк Гонигоос гадна Хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдлын үндэсний агентлагийн захирал Розен Суне, Хээлтүүлэгч мал амьтны эрүүл ахуйн хяналтын лабораторийн захирал хатагтай Эдит Утие, Мал аж ахуй, зохиомол хээлтүүлэг эрхлэгч хоршоодын Гадаад харилцааны дарга Оливье Жерар нарын эрхмүүд иржээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид зорьж ирж буй газар” хэмээн уг сургуулийг онцгойлов.
Монголчууд малын үүлдрээ сайжруулах хэрэгцээ тулгарч, нөгөө талаас махаа, малаа экспортлоход малын эрүүл мэнд ямагт тээг болдог тул арга ч үгүй биз. Малын өвчин эмгэгийг эмнэх, үржил селекц буюу малын чанарыг сайжруулах, мөн мал аж ахуйн дэд бүтэц буюу мал эмнэлгийн орчин үеийн лаборатори байгуулж, мэргэжилтэн бэлтгэх гээд гурван чиглэлээр Францтай хамтрах сонирхолтой байгаагаа тэрбээр энэ үеэр дуулгалаа. Францын албаны хүмүүс ч мөн хамтрах, туршлага хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөж, ажил хэрэг болгохыг Ерөнхийлөгчөөс тусгайлан хүсэв.
Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид мөн Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус бараалхав. “Газарзүйн хувьд хол оршдог ч гэлээ Франц, Монгол Улс зүрх сэтгэлээрээ ойр. Ардчиллыг бэхжүүлэх үйлс өрнөж буй аливаа улсын жишээг дурдах бүртээ би хамгийн түрүүнд Монгол Улсыг нэрлэдэг. Би Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд Монголыг төлөөлж буй хоёр дахь Элчин сайд гэж ойлгоорой” гэсээр Монголд элэгтэй болохоо учирлаж байсан энэ эрхэм Монгол, Францын харилцааны түүхийн архивын баримтат өвийг Ерөнхийлөгчид сонирхуулав.
Тухайлбал, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаад, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүсэн Францын Засгийн газарт илгээсэн захидал, Улаанбаатар хотод БНФУ-ын ЭСЯ нээгдсэний дараа Парисаас ЭСЯ-ндаа хүргүүлж байсан анхны албан тоот зэрэг хоёр талын харилцааны зарим түүхэн баримт Орсэйн ордны шилэн хоргон дотор хадгалагдаж байсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үзүүлсэн юм. Улмаар тэд бүс нутаг, олон улсад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, Европыг чиглэж буй дүрвэгсдийн урсгал болон терроризмтой тэмцэх асуудлыг хөндөн ярилцлаа.
Парис хотын бараг булан тохой бүрт буу агсаж, сум үл нэвтрэх хантаазаар хуягласан цагдаа, цэргүүд зогсжээ. Ялангуяа, Эйфелийн цамхаг, Елисейн талбай, Луврын музей, Ялалтын хаалга гээд их хөлийн газарт хүч бүр нэмсэн байна. Тэд үл итгэсэн харцаар хүн бүхнийг хянамгай ажиглах аж. Өнгөрсөн баасан гарагийн халдлагаас хойш Парис хот харуул хамгаалалтаа дээд түвшиндээ хүртэл чангатгажээ. Гэхдээ анхааруулга, агаарт эргэлдэх нисдэг тэрэг, цагдаагийн машины дуут дохио сэлтэд таван хоног “хүлэгдсэн” парисчууд өнгөрсөн мягмар гарагаас амьдралын энгийн хэв маягтаа шилжиж байгааг эндхийн хэвлэл мэдээллийн сувгууд нь тодотгож байна. Харин Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдан энд ирсэн цөөн монголчуудыг Элчин сайдын яамныхан ийш тийш холдохгүй байхыг зөвлөнө.
Хоёр улсын хамтын ажиллагаа соёл, боловсрол, хөдөө аж ахуй, мал аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлал гээд өргөн цар хүрээнд хэрэгжиж байгааг албаны хүмүүс тэмдэглэж байна. Тэдний дундаас энэхүү айлчлалын үеэр соёл, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийт найман гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар зэхжээ. Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 19-ний үдэш Монгол, Францын Төрийн тэргүүн нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийн, хамтын ажиллагааны баримт бичгүүд үзэглэх юм.
Б.Цэцэгсүрэн