Далай лам Энэтхэг рүү дүрвэснээс хойш 60 жилийн дараа Энэтхэг улс Түвдүүдээс “зайгаа барьж” эхлэв үү?
Буддын шашны удирдагчийн Энэтхэгт дүрвэн ирсэн 60 жилийн ойн ёслолыг хойшлуулснаас хойш дээрх асуултыг олон хүн асууж байна.
Өнгөрсөн нэг жилийн турш Энэтхэг болон БНХАУ-ын хоорондын харилцаанд хүйтэн уур амьсгал зонхилсон бол одоо хоёр улс харилцаагаа дахин сэргээхийг эрмэлзэж байна.
Гуравдугаар сарын 31-нээс эхлэн Энэтхэгт амьдран суугаа түвдүүд Далай ламын тус улсад байсан хугацааг онцлон, Энэтхэгийн засгийн газар болон иргэдэд Түвдийн дүрвэгсдэд үзүүлсэн дэмжлэг туслалцаанд талархаж буйгаа илэрхийлэн бүтэн жил үргэлжлэх “Энэтхэгт баярлалаа” талархлын хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа аж.
Гэтэл 1950-аад оны сүүлээс эхлэн Энэтхэгт амьдарч ирсэн түвдүүдийн эрх чөлөө, ирээдүйн талаарх сэтгэл түгшээсэн цуу яриа, таамгууд баяр ёслолыг бараантуулаад байна.
Хятадын дэглэмийн эсрэг бослого нь амжилтгүй болсонд XIV Далай лам Түвдийн нийслэл Лхасаас зугтан 1959 оны гуравдугаар сарын 31-нд Энэтхэгийн хилийг давсан ба тэр цагаас хойш Энэтхэг түүний гэр болсон юм.
Түвдийн асуудлаар хэд хэдэн ном бичсэн, Түвд судлаач Клод Апри, “Энэтхэгийн засгийн газар бодлогоо өөрчилж байгаа юм шиг харагдаж байна” хэмээн дурджээ.

Буддын шашинтай олон сая иргэдийн хувьд амьд бурхан гэгддэг Далай ламыг энэтхэгчүүд “Энэтхэгийн хамгийн эрхэм хүндтэй зочин” хэмээн албан ёсоор нэрлэдэг бол Хятадууд түүнийг “ламын хувцас нөмөрсөн чоно” хэмээн “шашны нэрийн дор Түвдийг БНХАУ-аас салан тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг” гэж тодорхойлдог.
Өнгөрсөн сарын эхээр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд төрийн томоохон албан тушаалтнууд болон засгийн газрын гишүүдийг Түвдүүдийн зохион байгуулж буй баярын арга хэмжээнүүдэд оролцохгүй байхыг хүссэн нууц зөвлөх бичиг гаргажээ.
Тус бичигт гурав болон дөрөвдүгээр сард зохион байгуулж буй баярын арга хэмжээнүүд нь “Энэтхэг Хятад хоёр улсын харилцаа маш эмзэг” байгаа үед болж байгааг онцолсон байна.
Сүүлийн үеийн судалгаагаар 128 мянган түвд хүн нутгаасаа дүрвэн амьдарч байна
Дээрх зөвлөх бичиг гарснаас долоо хоногийн дараа Түвдийн Төв Захиргаа Энэтхэгийн нийслэл Нью Делид зохион байгуулах байсан томоохон үйл ажиллагаануудаа Дарамсала руу шилжүүлжээ.
Түүнчлэн Далай ламын удирдаж явуулах байсан мөргөлийн ёслол мөн дөрөвдүгээр сарын 26-28-ны хооронд явагдах байсан Түвдийн асуудлаарх Дэлхийн парламентчидын долоо дахь хурлыг тус тус хүчингүй болгосон талаар Түвдийн төв захиргаанаас мэдээлжээ.
Тус дээд хэмжээний хурлыг ямар учраас зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан талаар ямар ч мэдэгдэл байхгүй аж.
Түвдийн төв захиргааны төлөөлөгч Сонам Дагпогийн хэлж байгаагаар Энэтхэгийн эрх баригчдаас ямар ч хүсэлт ирээгүй ба Энэтхэгийн засгийн газрын байр суурийг хүндэлж байгаа учраас хөтөлбөрт өөрчлөлт оруулсан гэнэ. Тэрээр, “ Бид тэр зөвлөх бичгийн талаар сонссон даруйдаа л хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан. Бидэнд ямар ч муу санасан, гомдсон зүйл байхгүй. Энэтхэгийн засгийн газар бидний төлөө хийсэн бүхнийг тооцож үзвэл тэдний төлөө бидний хийж буй зүйл өчүүхэн юм.” хэмээн онцолжээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас Энэтхэгийн байр суурь өөрчлөгдөөгүй мөн “ Өндөр Гэгээн Далай лам өөрийн шашны үйл хэргээ үргэлжлүүлэх бүх эрх чөлөөг Энэтхэг улс олгож” байгаа хэвээр хэмээн мэдэгдэл гаргажээ.
Сүүлийн үеийн судалгаагаар 128 мянган түвд хүн нутгаасаа дүрвэн амьдарч байгаа ба тэдгээрийн 94 мянга нь Энэтхэгт аж төрж байгаа аж. Балбад 10.6 хувь нь үлдсэн нь дэлхийн 30 гаруй оронд тархан амьдарч байна.
1974 оноос хойш Далай Лам Түвдийг Хятадаас салан тусгаарлах бус Түвдийн ёс заншил, өв соёлыг хадгалах үүднээс “автономит” улс болгоосой гэж хүсч байгаагаа мэдэгдсээр ирсэн юм.
Энэтхэг улсын зүгээс тус улсад амьдарч буй түвдүүд “Энэтхэг улсын өмнөөс улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй” гэдгийг онцолдог.
Бээжин, Нью Дели хоёроос гаргасан мэдэгдэлд хоёр улсын засгийн газар харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байгаа болохыг дурджээ.
Өнгөрсөн жил Энэтхэг болон Хятадын хооронд хилийн асуудал гарч, хоёр улсын цэргүүд хоёр сар орчим хил дээр байлдааны бэлэн байдалд зогссон.
Энэтхэг өнгөрсөн жилийн тавдугаар сард болж өнгөрсөн Хятадын Нэг Бүс-Нэг Зам санаачилгын дагуу зохион байгуулсан чуулга уулзалтад оролцоогүй. Хятадын газар нутаг гэгддэг Энэтхэгийн зүүн хойно байрлах Аруначал Прадеш мужид Далай Лам айлчилсан зэрэг нь Бээжин, Нью Дели хооронд хурцадмал байдал үүсгэсэн билээ.
Өнгөрсөн сард хийсэн хэвлэл мэдээллийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын удирдагч нар “хоёр талын ирээдүйн харилцааны стратегийг боловсруулсан. Хятадын “луу”, Энэтхэгийн “заан” нар бие биетэйгээ тулалдахгүй харин хамт бүжиглэх ёстой.” хэмээн онцолсон юм.
Энэтхэгийн ORF байгууллагад ажилладаг мэргэжилтэн Манож Жоши хэлэхдээ Хятад-Пакистаны харилцаа сайжирч байгаа энэ үед Энэтхэг Хятадтай харилцах харилцаагаа тогтвортой байлгахыг эрмэлзэж байгаа гэнэ.
Түүний хэлж байгаагаар Хятад ч мөн адил харилцаандаа ахиу гаргахыг хүсч байгаа ба Энэтхэг “Америкийн талд буцаж шилжихийг” хүсэхгүй байгаа аж.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин нар ирэх зургаадугаар сард болох Шанхайн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд уулзах гэнэ.
Нью Дели дэх Хятад судлалын институтэд ажилладаг Цэринг Чонзои Бутиагийн хэлж байгаагаар Энэтхэг Хятадын харилцаа сайжрах нь түвдүүдэд хохиролтой аж. Тэрээр, “Түвдийн асуудлыг Хятадад тавьж өгсөнөөр Энэтхэг-Хятадын харилцаа сайжирна гэж Энэтхэгийн эрх баригчид үзсэн хэвээр байгаа бол ирээдүйд Энэтхэг дэх түвдүүдийн үйл ажиллагаанд нэмж хязгаарлалт тогтоох нь гарцаагүй юм.” гэж ярьсан байна.
Далай лам нас барсны дараа юу болох бол гэдэг нь асуудал дээр асуудал нэмж байна.
“Энэтхэгтэй хөрш зэргэлдээ орнуудад Хятадын нөлөө нэмэгдэж буй асуудлын дэргэд Түвдийн асуудал бол жижиг юм.” хэмээн Канадын Бритиш Коламбиагийн их сургуулийн эрдэм шинжилгээний багийн удирдагч Цэрин Шакяа дурджээ.
Далай лам нас барсны дараа юу болох бол гэдэг нь асуудал дээр асуудал нэмж байна. 2011 онд тэрээр улс төр, захиргааны албан тушаалаа орхиж, зөвхөн шашны тэргүүн хэвээр үлдэхээр шийдсэн. Гэсэн хэдий ч түүний нийгэм дэх нэр нөлөө хүчтэй хэвээр байна.
82 настай Далай лам өндөр нас, эрүүл мэндийн асуудлын улмаас айлчлалуудаа цөөлөхөөр шийдсэнээ мэдэгдсэн билээ. Түүний залгамж халааг хэн авах, залгамжлагчийг нь хэрхэн сонгох, дахин нэг Далай лам гэж байх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.
XIV Далай лам нас барсны дараа түвдүүд ойлгомжгүй байдалд орно хэмээн дипломатч асан Пхунчок Стобдан ярьсан байна. Гэсэн ч Нью Дели Түвдийн дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж дэмжлэгээ үзүүлсээр байх болно хэмээн онцолсон байна. Тэрээр, “ Энэтхэг бол ардчилсан улс. Түвдүүдэд туслах эсэх нь улс төрийн асуудлаас ангид зүйл.” гэж ярьсан байна.
Эх сурвалж: CNN