Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өчигдөр буюу аравдугаар сарын 29-ны өдөр орж, ярилцлага өглөө. Тэрээр:
-Намайг АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч гэж жижгээр хараад байна. АТГ-ын даргыг дуудаад “ажлаа өг, эсвэл сайн ажилла” гэсэн. Хугацаа өгөөч ээ гэхээр нь 49 хоног өгсөн. Тэр үеэс хойш оффшор бүсээс 4,5 сая америк долларыг улсын төсөвт оруулсан. Өөр ажил хийсэнгүй.
Утаатай тэмцэж, онц байдал зарлаач гэсэн зарлаагүй. Мөн 60 тэрбумтай холбоотой УИХ-ын ээлжит бус чуулган зарла гэсэн зарласангүй.
Цаашдаа энэ УИХ улсад хор хөнөөлтэй шийдвэрүүдээ гаргаад байвал яах вэ хэмээн ярьсан юм.
Нийтдээ 40 гаруй минут үргэлжилсэн энэхүү ярилцлагын үеэр хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Хэрвээ УИХ тарахгүй бол та яах вэ” хэмээн асуухад Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Өлсгөлөн зарлах уу, суулт зарлах уу. Би АТГ-ын дарга, Прокурорт “би өлсгөлөн зарлаж Монгол Улсын дэлхий даяар шившигтэй болгох уу” гэж хэлсэн хэмээн хариулсан юм.