БНХАУ-ын спорт загварын автомашин үйлдвэрлэгч "Qiantu Motor" компани цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өрсөлдөөнд нэгдэхэд бэлэн гэдгээ зарлалаа. Старт-ап компаниуд байгаль орчинд ээлтэй автомашин үйлдвэрлэхэд анхаарч байгаа ч зах зээлийн жинхэнэ өрсөлдөөн "Daimler", "Toyota", "General Motors" зэрэг салбарын тэргүүлэх компаниудын хооронд өрнөж байгаа юм.
Энэ нь "Qiantu Motor" зэрэг старт-ап компаниудад бодитоор заналхийлж байна гэж тус компанийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Лу Кун мэдэгджээ. Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн төлөөх энэхүү өрсөлдөөн салбарын хөгжлийг эрчимжүүлнэ гэж тэрбээр үзэж байгаа аж. "Qiantu Motor" 111 мянган ам.долларын үнэтэй, спорт загварын, цахилгаан хөдөлгүүртэй "K50" автомашинаа ирэх долоодугаар сараас худалдаанд гаргахаа мэдэгдээд байна. Энэхүү автомашин нь 4.6 секундэд 100 км хүртэл хурдлах хүчин чадалтай, дээд хурд нь 124 км/цаг. Нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр 365 км зам туулах боломжтой гэдгийг тус компани онцоллоо.
Э.Төгөлдөр