Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах, эрх зүй, бодлогын орчныг хөгжүүлэх, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр сүүлийн 20 гаруй жил ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, ажлын алба, Азийн хөгжлийн банк хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго: “Жендэр ба хөгжил” олон улсын бага хурлыг анх удаа зохион байгуулах гэж байна.
Хурлын гол зорилго нь жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгаж, иргэдийг жендэрийн тухай нэгдмэл ойлголттой болгох юм. Мөн жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны талбарыг бий болгоход чиглэгдэж буй юм.
Хуралд Канад, Япон, БНСУ, АНУ, Австрали зэрэг таван орны зочин илтгэгчид болон Монгол Улсад суугаа ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газар, бусад олон улсын хамтын ажиллагааны төлөөлөлүүд оролцоно. Түүнчлэн бага хурлын үеэр гурван сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулах юм. Үүнд:
- “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа”,
- “Амьдралын чанарыг дээшлүүлэхэд жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд ашиглах боломж, арга зам”,
- “ Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөө орон нутгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээрх олон улсын түншлэл, хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан болно.
Тус бага хурлаас Тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн “Улаанбаатар тунхаглал”-ыг дэвшүүлэхээр төлөвлөжээ. Хурал Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн ерөнхий хорооны даргын ивээл дор Улаанбаатар хотод энэ сарын 27,28-ны өдрүүдэд болно.
Б.Мөнхбайгаль