"Найрааны асуудал хуучин нийгмийн үед ч байсан. Сэргээшийн тал дээр ч мөн адил. Бидний үед ч илэрдэг байсан. Барилдахгүй гэж хэлж мэдэхгүй л үе байлаа шүү дээ. Харин одоо бол Өвөрмонголд очоод барилдахад та Армонголд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Тантай барилдахгүй гээд нүд болоод л дэвжээнээс бууж байна. Дэлхий нийтээр сэргээшийн асуудал маш тодорхой болчихсон.
Монгол бөхчүүд анх сэргээш хэрэглэсэн хүнээсээ эхлээд хариуцлага хүлээгээгүй, завхруулсан учраас дараа дараагийн бөхчүүддээ буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Нөгөө холбооныхон маань сэргээш хэрэглэсэн хүмүүсийн эрхийг сэргээх гэрээ байгуулж, хамтарсан гэх мэдээлэл байна лээ.
Монголд байгаа сэргээшийн сүлжээг би барьж, хүнээс мөнгө авч байдаг гэнэ. Та минь ээ ийм юм байхгүй шүү дээ. Би Монгол бөхийн ногоон дэвжээнээс найраа энэ тэр гэлгүй нэр бүтэн салсан. Одоо харин сэргээштэй холбоотой асуудалд орооцолдоод байна. Тийм асуудал байхгүй.
Бид гуравдугаар сараас хойш нөгөө холбооны санал бүхнийг хүлээж авч, шалдаа буутал, 150-р бууж өгсөн. Бүх зүйл хуулийн дагуу л явна" гэв.
Түүний хэлсэн анх сэргээш хэрэглэсэн хүн нь А.Сүхбат бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг хариуцлага хүлээгээгүй гэдгийг хэллээ.