УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2019 оны Төсөвт тавьсан хоригийг дэмжсэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж гишүүдийн 80 хувь хоригийг дэмжихгүй гэсэн санал гаргалаа.
Өнгөрсөн баасан гарагт болсон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ч мөн л хоригийг хүлээн аваагүй юм.
Хуралдааны үеэр гишүүд хоригийг хүлээн авах боломжгүй талаар ийн тайлбарлаж байна.
УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж “Бүхэлд нь хориг тавихаар санхүүгийн гацаа үүснэ. Төсөв хуулиа ч, мөнгөний бодлогоо ч зөрчөөгүй” гэлээ.
Ц.Нямдорж сайд л Засгийн газрыг төлөөлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг зөв гэж харж байна
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй байна. Хэсэгчилсэн хориг тавьсан бол яриад байгаа хэсгийг нь авч үзэж болно. Гэтэл бүхэлд нь хориг тавьчхаар 2019 оныг улсын төсөвгүй угтах гээд байна. Бүхэлд нь хориг тавьсныг бид хүлээж авахаар шуурхай хэлэлцье гэхэд наад зах нь хоёр сарын хугацаа хэрэгтэй. Улсын төсөвгүй явбал төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөгийн цалинтай, ахмадууд мөн доод хэмжээний тэтгэвэр авна. Төрийн ихэнх байгууллагууд ажлаа явуулж чадахгүй” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хоригийг зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр, “Төсөвтэй холбоотой Ерөнхийлөгчийн тавьсан асуудал нэг талаасаа үндэслэлтэй. Төсөв бол бүхэлдээ улстөржсөн, 2020 оны улс төрийн сонгууль руу чиглэсэн, тооцоо судалгаа муутай төсөв болсон гэж харж байна. Төсвийн хоригийг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Сангийн сайд байхгүй, төр эзэнгүй байна шүү. Ц.Нямдорж сайд л Засгийн газрыг төлөөлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг зөв гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.