Цахилгаан автомашины салбарт өрсөлдөх тансаг зэрэглэлийн Porsche Mission E загвар ирэх жил худалдаанд гарна. 2015 онд анх танилцуулж байсан энэхүү загвар нь Германы автомашин үйлдвэрлэгчийн хувьд анхны спорт загварын цахилгаан хөдөлгүүртэй загвар юм.
Хэдийгээр хөдөлгүүр нь цахилгаанаар ажилладаг болсон ч гэсэн ихэнх зүйл нь Porsche гэдэг утгаа хадгална хэмээн компанийн цахилгаан автомашины салбар хариуцсан захирал Штефан Векбах хэлжээ.
Тэрээр “Mission E загвараар Porsche компани ганцхан зорилгын төлөө л ажиллаж байна. Манай хэрэглэгч нар хүлээн зөвшөөрөх, брэндийн үнэ цэнээ хадгалсан, цахилгаан хөдөлгүүртэй Porsche үйлдвэрлэх юм” гэсэн байна.
Жишээлбэл Ион батарейтай автомашиндаа хөдөлгүүрийн чимээг орлуулах дууны эффект ашиглах нь утгагүй гэж үзэж байгаа аж. Хүчин чадлын хувьд Mission E загвар 3,5 секундэд 100 км/цагийн хурд авах бөгөөд эхний ээлжид Герман улсад байршуулах 800 вольтийн супер цэнэглэгч станцууд 15 минутад 400 км зам туулах хэмжээний цэнэг дамжуулах чадалтай байх юм.
Машин нэг удаа бүтэн цэнэглээд 480 км зам туулах хэмжээний батарейтай үйлдвэрээс гарна. Түүнчлэн машины хаалга нь хүртэл утасгүй цэнэглэгч дэмжих аж.
Porsche, Audi, BMW, Ford болон Daimler компаниуд хамтран 2020 он гэхэд Европ даяар түргэн цэнэглэх 400 гаруй цэнэглэгч станц байгуулахаар төлөвлөж байна. Mission E загварын хувьд үндсэн үнэ нь 85 мянган ам. доллароос эхлэх аж.