Хятадын баячууд ирэх сараас хэрэгжих оффшор хөрөнгөтэй холбоотой заалт бүхий татварын шинэ зохицуулалтаас урьтаж хөрөнгөө гадаадын траст компани, сангуудад шилжүүлэхээр уралдаж эхэллээ.
Оффшор траст сонирхогч Хятад үйлчлүүлэгчийн тоо энэ оны сүүлийн хагаст 35 хувиар өссөнийг Bank of Singapore-ын активын төлөвлөлт хариуцсан тэргүүн Ли Вун Шю тайлбарлаж байна.
Хөндлөнгийн итгэмжлүүлэгч (trustee) нарт “татвар төлөвлөлтийн боломж” олгохуйц траст байгуулахтай холбоотой лавлагаа хүсэх нь наймдугаар сараас хойш хоёр дахин ихэссэнийг ч тэрбээр нэмж өгүүлэв.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх зохицуулалтаар Хятадын бага, дунд орлоготой хэсгийн татварын дарамт хөнгөрч, баян чинээлэг хэсэг ахиу татвар төлдөг болно.
Татварын албаны өнцгөөс харвал гар сунгах төдий зайтай гадаадад траст байгуулах асуудлаар мэргэшсэн зөвлөх, хувийн банкны эзэд, хуульчидтай холбоотой бизнесийг Хятадын баячууд тэжээн тэтгэх нөхцөл үүсээд байна. Мөн хугацаанд Xятад орны баячууд улам баян болсоор.
Тус улсын хувийн мэдлийн хөрөнгө 2017 онд 21 их наяд ам.долларт хүрсэнтэй уялдан хөрөнгөө гадаадад гаргах, татварын харьяаллын статусаа солих үзэгдэл нийтлэг болж хувирав.
Засгийн газар эрсдэлтэй M&A (худалдаж авах, нэгтгэх) хэлцлийг цөөрүүлэх, хөрөнгө гадагш гарах явдлыг хязгаарлахаар өнгөрсөн онд мөнгөний урсгалд хатуу хяналт тогтоосон ч энэ жил Хятадуудын оффшор хөрөнгө нэг их наяд ам.доллар давах төлөвтэйг Boston Consulting Group тооцоолжээ.
“Оффшор траст байгуулах, хөрөнгийн Хятад дахь бүртгэлээ цуцлуулах сонирхол үлэмж өссөн”-ийг Шанхайд төвтэй консалтингийн Zhong Lun компанийн татварын мэргэжилтэн Питер Hи ярьж байлаа.
“Хэт их орлоготой хүмүүс 2019 оноос хэрэгжих зохицуулалтаас өмнө амжуулахаар яарч байна”. Хятадын толгой баячуудын зарим нь хэдийн траст байгуулчихсан.
Үл хөдлөх хөрөнгийн эзэнт гүрнийг үндэслэгч Ву Яжунь 7.5 тэрбумаар хэмжигддэг хөрөнгийнхөө бараг хагасыг нь Кайманы арлуудад бүртгэлтэй Longfor Group Holdings-ын нэр дээр, гэр бүлийн трастаар дамжуулан эзэмшиж байна.
Хатагтай Ву охиныхоо нэр дээр байгуулсан дахиад нэг трастад сарын өмнөхөн хөрөнгө шилжүүлжээ.
Траст эзэмшигч асар баян Хятадуудын нэг нь Жан Шипин. Тэрбээр Хятадын хөнгөн цагааны тэргүүлэх үйлдвэрлэгчийн нэг China Hongqia Group-ын хяналтын хувьцааг мөн л Кайманы арлуудад траст ашиглан эзэмшиж байгаа.