Тэнгэрийг тэтгэсний 43 дугаар он буюу 1778 онд Богд уулыг албан ёсоор дархалж 1809 оноос эхлэн Богдхан уулын 28 амыг тусгайлан хамгаалах цагдаатай болгож, дэвсгэр нутагт нь орох зөвшөөрлийг Богд хаан өөрөө гардан олгодог хүртэл дэг журам тогтоож байсан түүхтэй.
Хэн бүхний мэдэх Богдхан уулын дархалсан талбай нь 40,8 км. Эрт төрмөлийн эриний триас, юрийн галавын дунд үеийн царцдаас тогтсон. Алт, цагаан тугалга, элдэв төрлийн болор, хайлуур жонш, хас, хадан цагааны илэрцтэй. Буга, хүдэр, бор гөрөөс, зэрлэг гахай, булга, шилүүс, мануул гэх зэрэг ан амьтан, хур, сойр, ятуу, хөтүү, явлаг зэрэг жигүүртэн шувуудтай БАЙСАН. 300 шахам төрлийн ургамал, 20 гаруй зүйлийн бут сөөгтэй БАЙСАН. Шилмүүст, навчит ойтой БАЙСАН. Чулуун ба хүрэл зэвсгийн үеийн булш, хиргисүүр, хадны сүг зураг, дуган сүмийн туурь гэх мэт түүх дурсгалын зүйлтэй БАЙСАН.
Одоо хаа сайгүй барилгажилт дүүрсэн энэ уулын байгаль экологийн өөрчлөлт хэрхэн явагдсаныг судалсан дүн БАЙХГҮЙ.
Цагийн сайханд танктай хөшөөний хажууханд, бүр хот дотор буга уулаас буугаад ирчихсэн байдгийг бидний үеийнхэн сайн санаж байгаа. Гэвч одоо ингэж ярьвал ёстой л хүүхэд нохойн доог болох биз ээ.
Анома, Мантууш, Дабао, Матекс, Сарнайх зэрэг компаниудад 2004 онд барилга барих зөвшөөрлийг тухайн үеийн Байгаль орчны сайд асан У.Барсболд нар өгснөөр өнөөдрийн их барилгажилтын эхлэл тавигдсан түүхтэй.
Харин өнөөдрийн байдлаар дараах дүр зураг ажиглагдана.
Өвөл нь утаатай, зун нь хөрсний бохирдолтой энэ хотод энгийн иргэд байгальд гарах хамгийн ойрхон боломж нь Богдхан уул. Гэвч ам бүрийг нь хашаалж, барилгажуулсны эцэст иргэд ийшээ гарах эрхээ бага багаа алдсаар л байна. Гэвч ийм болтол нь хууль зөрчихийг дуугүй л харж, хүлээн зөвшөөрч суусан иргэн та бид ч бас үүнд буруутай.
Богдхан уулын ердөө ганцхан ам хэрхэн барилгажсаныг зургаар харуулж байна.