Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчиллээ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, дараах байдлаар мөрдүүлэхээр болжээ.
Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байна. Айлууд, ААН-ийн цахилгааны дундаж тариф нь 216 төгрөг байв.
Мөн өрхүүд эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэх, өрхөд очих төлбөрийн ачааллыг аль болох бага байлгахаар өөрчлөлт оруулжээ.
ХЭН ИХ ХЭРЭГЛЭНЭ, ТЭР ИЛҮҮ ӨНДӨР ТАРИФААР ТӨЛНӨ
Хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тариф нэвтрүүлсэн. Өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан. Өрхүүд цахилгааны өдөр, шөнийн цагийн хоёр тариф мөрдөж байна. Эдгээрийн дундаж нь 140 төгрөг байв. Шинэ тарифаар тухайн сарын
- Эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр,
- Дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр,
- 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцно.
Өөрөөр хэлбэл иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айлуудын цахилгааны хэрэглээний 1 кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орох юм.
Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн
- 45 хувь нь 150 кВт.ц хүртэл,
- 40 хувь нь 150-300 кВтц,
- 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг.
Одоо мөрдөж байгаа цахилгааны өдөр, шөнийн цагийн хоёр тариф дээр оройн “оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлж байна. Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт 3 тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.
Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээрээ үргэлжилж байна. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.
Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар өөрчилсөн. Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба 1 сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгийн өөрчлөлт орж 52,107 төгрөг болох юм.
Ташрамд айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн байна.
Үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдлээ гэж Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлэв.